Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 317/ШШ2026/00214

 

 

 

 

 

2026 01 20 317/ШШ2026/00214

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг***************  тоот хаягт оршин байрлах, ПХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймаг, Баян сум, Цавчир, ************ тоот хаягт оршин суух Б  овогт Д  Б од холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 13,835,767.02 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, мөн оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ПХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иймд зээлдэгч Д.Боос үндсэн зээлийн төлбөрт 10,039,700 /арван сая гучин есөн мянга долоон зуун төгрөг/ төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 3,478,527.02 /гурван сая дөрвөн зуун далан найман мянга таван зуун хорин долоон төгрөг хоёр мөнгө / төгрөг, нэмэгдүүлсэн хүү 187,947.50 /нэг зуун наян долоон мянга есөн зуун дөчин долоон төгрөг тавин мөнгө / төгрөг, шимтгэл 121,092.50 /нэг зуун хорин нэгэн мянга ерөн хоёр төгрөг тавин мөнгө / төгрөг, нотариатын зардал 8,500.00 /найман мянга таван зуун төгрөг/ төгрөг, нийт 13,835,767.02 /арван гурван сая найман зуун гучин таван мянга долоон зуун жаран долоон төгрөг хоёр мөнгө / төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Д.Б би ПХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага 13,835,767.02 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. 10 сарын хугацаанд төлж барагдуулна. 2026 оны 2 дугаар сард 1,383,600 төгрөг, 2026 оны 3 дугаар сард 1,383,600 төгрөг, 2026 оны 04 дүгээр сард 1,383,600 төгрөг, 2026 оны 05 дугаар сард 1,383,600 төгрөг, 2026 оны 06 дугаар сард 1,383,600 төгрөг, 2026 оны 7 дугаар сард 1,383,600 төгрөг, 2026 оны 08 дугаар сард 1,383,600 төгрөг, 2026 оны 09 дүгээр сард 1,383,600 төгрөг, 2026 оны 10 дугаар сард 1,383,600 төгрөг, 2026 оны 10 дугаар сард 1,383,367.02 төгрөгийг төлж барагдуулах болно гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ПХХК нь хариуцагч Д.Бод холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13,835,767.02 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахад хариуцагч Д.Б нь нэхэмжлэгчийн шаардсан 13,835,767.02 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 2 дугаар сард 1,383,600 төгрөг, 2026 оны 3 дугаар сард 1,383,600 төгрөг, 2026 оны 04 дүгээр сард 1,383,600 төгрөг, 2026 оны 05 дугаар сард 1,383,600 төгрөг, 2026 оны 06 дугаар сард 1,383,600 төгрөг, 2026 оны 7 дугаар сард 1,383,600 төгрөг, 2026 оны 08 дугаар сард 1,383,600 төгрөг, 2026 оны 09 дүгээр сард 1,383,600 төгрөг, 2026 оны 10 дугаар сард 1,383,600 төгрөг, 2026 оны 10 дугаар сард 1,383,367.02 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг бичгээр гаргасан байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Б бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,129 төгрөгийн тал хувь болох 113,564.5 төгрөгийг улсын орлого болгож, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 113,564.5 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 113,564.5 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.ПХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Бод холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 13,835,767.02 төгрөгийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 2 дугаар сард 1,383,600 төгрөг, 2026 оны 3 дугаар сард 1,383,600 төгрөг, 2026 оны 04 дүгээр сард 1,383,600 төгрөг, 2026 оны 05 дугаар сард 1,383,600 төгрөг, 2026 оны 06 дугаар сард 1,383,600 төгрөг, 2026 оны 7 дугаар сард 1,383,600 төгрөг, 2026 оны 08 дугаар сард 1,383,600 төгрөг, 2026 оны 09 дүгээр сард 1,383,600 төгрөг, 2026 оны 10 дугаар сард 1,383,600 төгрөг, 2026 оны 10 дугаар сард 1,383,367.02 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ПХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227,129 төгрөгийн тал хувь болох 113,564.5 төгрөгийг улсын орлого болгож, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 113,564.5 төгрөгийг, хариуцагч Б.Боос улсын тэмдэгтийн хураамжид 113,564.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ