| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жүгдэрийн Чимэддулам |
| Хэргийн индекс | 310/2026/00044/И |
| Дугаар | 310/ШШ2026/00113 |
| Огноо | 2026-02-05 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 310/ШШ2026/00113
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Чимэддулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн ******* сумын *******-р багт оршин суух ******* овогт *******ын *******-******* /Рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай ******* индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.М*******
Гэрч Ө.Ө*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Б*******
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Г.*******-******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.*******-******* миний бие Ө.*******тай 1992 оны өвөл танилцаж, улмаас хамтран амьдрач эхэлсэн. 1993 оны 05 сарын 02-ны өдөр охин *******ын , 1994 оны 10 сарын 28-ны өдөр охин *******ын ******* нарыг төрүүлсэн. Бид хоёр хамтран амьдарч эхэлснээс хойш одоог хүртэл гэрлэлтээ батлуулаагүй бөгөөд гэрлэлт батлуулахын ач холбогдлыг ойлгоогүйгээс болж Нийгмийн даатгалын тухай хуульд заасан малчнаар тэтгэвэр тогтоолгоход хүндрэл учраад зогсохгүй бүр цаашлаад хуульд заагдсан насандаа тэтгэвэртээ гарч чадахгүй байна. 1993 оноос хойш Ө.*******тай одоог хүртэл Дундговь аймгийн ******* суманд мал маллаж амьдардсан. Мал тооллогын А данс нөхөр Ө.Өлзйибаяраар тоологддог, малчны тоо -2, 1 эмэгтэй гэж бичигддэг боловч, эмэгтэй, эхнэр нь болох миний нэр мал тооллогын дансанд 2017 оныг хүртэл бичигдээгүй, харин 2017 оноос хойш малчин өрхийн эхнэрийнх нь нэр бичигддэг болсон. Г.*******-******* нь малчнаар ажиллаж байснаар тэтгэвэрт гарах гэтэл мал тооллогын А дансанд түүний нэр бичигдээгүйгээс хамтын амьдралтай байснаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд Г.*******-*******, Ө.******* нарыг 1993 оноос хойш одоог хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү. гэв.
2. Нэхэмжлэгч нотлох баримтаар
******* сумын 2 дугар багийн засаг даргын тодорхойлолт / хэргийн 6-р тал/, охин Ө.*******, Ө. нарын төрсний гэрчилгээний болон иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар / хэргийн 7-9-р тал/, Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оын 12 сарын 15-ны өдрийн 18/589 дугаартай албан бичиг / хэргийн 10-р тал/ дундговь аймгийн Архивын хэлтэсээс малчин-даатгуулагчид олгох 2025 оны 12 сарын 12-ны өдрийн 319 дугаартай архивын лавлагаа, түүний хавсралт мал тооллогын А дансын нотариотаар бталуулсан хуулбар / хэргийн 11-13-р тал/ , Ө.*******ын 2015, 2016, 2017, 2018, 2019, 2021, 2022, 2023 Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын нотариатаар батлуулсан хуулбарууд / хэргийн 14-35-р тал/ зэрэг баримтыг шүүхэд гарган өгсөн байна.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр гэрч Ө.*******аас мэдүүлэг авах ажиллагаа шүүх хийж гүйцэтгэсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Г.*******-******* нь Ө.*******тай 1993 оноос одоог хүртэл хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргаж, уг нэхэмжлэлийн үндэслэлийг ... Ө.*******тай 1993 оноос хойш хамтран амьдарч, 2 хүүхэд төрүүүлсэн, өндөр настны тэтгэвэрт малчнаар ажиллаж байснаар гарах гэтэл 2017 оноос өмнөх мал тооллогын А дансанд эхнэр миний нэр бичигдээгүй, бид хоёр гэрлэлтээ батлуулж байгаагүй тул шүүхээр хамтын амьдралтай байснаа тогтоолгоно гэж тайлбарлав.
2. Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, нэхэмжлэгчийн гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч *******ын Ундармаа нь гийн *******тай 1993 оноос хойш Дундговь аймгийн ******* сумын 2 дугаар багт мал маллан, хамт амьдарч, 1993 оны 05 сарын 02-ны өдөр охин *******ын , 1994 оны 10 сарын 28-ны өдөр охин *******ын ******* нарыг төрүүлсэн болох нь ******* сумын 2 дугар багийн засаг даргын Ө.*******, Г.*******-******* нар нь ам бүл-2-уул Жаргалан булаг гэдэг газар 1993 оноос хойш одоог хүртэл мал маллан амьдарч байна гэх тодорхойлолт, 1993 оны 05 сарын 02-ны өдөр төрсөн охин *******ын *******, 1994 оны 10 сарын 28-ны өдөр төрсөн охин *******ын нарын төрсний гэрчилгээний болон иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар, Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оын 12 сарын 15-ны өдрийн 18/589 дугаартай овогт *******, ******* овогтой *******-******* нарын ХААТР-21 буюу бичиг баримт дээр 1994 онд гэрлэсэн гэсэн байгаа боловч ******* сумын 1993-1996 оны гэрлэлтийн журналд бүртгэгдээгүй байгаа нь үнэн болно гэх албан бичиг, Дундговь аймгийн Архивын хэлтэсээс малчин-даатгуулагчид олгох 2025 оны 12 сарын 12-ны өдрийн 319 дугаартай ******* сумын 2-р багийн малчин гийн *******ын 2014, 2015, 2016 онуудын жилийн эцсийн мал тооллогын А данс-ны лавлагаа, түүний хавсралт мал тооллогын А дансны баримтад Өрхийн тэргүүлэгч гийн ******* /ЗЙ72062017/, малчин өрх, ам бүлийн тоо-2, малчны тоо-2 ... гэж тэмдэглэгдсэн, ******* сумын 2 дугаар багийн иргэн гийн *******ын 2017, 2018, 2019, 2021, 2022, 2023 оны Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын баримтуудад Өрхийн тэргүүлэгч гийн ******* / ЗЙ72062017/, малчин өрх, ам бүлийн тоо-2, малчны тоо-2, малчны мэдээлэл гийн *******, *******ын *******-*******... гэж тус тус тэмдэглэгдсэн баримтууд, гэрч Ө.*******ын шүүх хуралдаанд өгсөн Г.*******-******* нь миний эхнэр байгаа юм, бид 1993 оноос хойш Дундговь аймгийн ******* сумын 2-р багт мал маллан одоог хүртэл хамт амьдарч байна, 1993, 1994 онд 2 хүүхэд төрүүлсэн, бид мал маллан өдийг хүртэл хамт амьдарч байна гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр Г.*******-*******, Ө.******* нар нь 1993 оноос хойш одоог хүртэл хамтын амьдралтай байсан болохыг нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, 135.2.14-т тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал гэж, 135 дугаар зүйлийн 135.3-т Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж тус тус заасан.
Хуулийн дээрх заалтаас үзвэл, нэхэмжлэгч Г.*******-*******, Ө.******* нарыг Дундговь аймгийн ******* суманд 1993 оноос хойш одоог хүртэл хамтын амьдралтай байсан болохыг шүүхээс өөр журмаар сэргээх боломжгүй болжээ.
Иймд дээр дурдсан баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Г.*******-*******, Ө.******* нарыг Дундговь аймгийн ******* суманд 1993 оноос хойш одоог хүртэл хамтын амьдралтай байсан болохыг шүүхээс сэргээн тогтоох үндэслэлтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар ******* овогт *******ын *******-******* /Рд:*******/-ийг - овогт гийн ******* /Рд:*******/- тай 1993 оноос одоог хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ