Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 317/ШШ2026/00227

 

 

 

 

 

2026 01 22 317/ШШ2026/00227

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, жигжиджав, 9/1, 8 давхарт оршин байрлах, Ц ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймаг, Борнуур сум, мандал,  ************* тоот хаягт оршин С овогт И  Г т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 1,486,165.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, мөн оны 12 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ЦХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч И.Г , И.Г нартай 2021 оны 04 сарын 14-ний өдөр ЗГ2120195Х дугаартай Зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Тус гэрээгээр 1,079,900 төгрөгийг жилийн 39,6%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, манай компанийн зүгээс олгосон. Зээлийн гэрээний хугацаа 2023 оны 04 сарын 20-ний өдөр дууссан. Мөн зээлдэгч И.Г , И.Г  нар нь талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу 2021 оны 05 сарын 20-ны өдөр төлөлт хийгээгүй тул зээлийн гэрээний үүрэг анх зөрчигдөж, нэмэгдүүлсэн хүү тооцож эхэлсэн. Зээлдэгч нар нь үндсэн зээлийн хүүгийн хамтаар зээл эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаанд нь бүрэн төлөх үргийг хүлээсэн. Гэтэл зээл авсан цаг үеэс өнөөдрийгг хүртэлх хугацаанд зээлийг төлж дуусгаагүй манай компанийн эрх ашиг хөндөгдсөөр байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. Зээлдэгч И.Г , И.Г  нар нь график хуваарьт зааснаар гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийг төлөөгүйгээс талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.1.6 дахь заалтад ... нэмэгдүүлсэн хүү 20% байна... гэж зааснаар нэмэгдүүлсэн хүү тооцож, нийт 1,682,000.13 төгрөг болж, энэхүү мөнгөн дүнгээс хариуцагч нь 932,074 төгрөгийг төлсөн байна. Үлдэгдэл төлбөр 1,474,165.57 төгрөг, энэхүү дүн дээр зээлдэгч нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс үүдэн гарсан хохирол зардал буюу нотариатын зардал 12,000 төгрөг, нийт 1,486,165.57 төгрөгийг И.Г ээс гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Г.Г  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч И.Г  би Д  ББСБ ХХК-иа гаргасан нэхэмжлэлийн шаардлага 1,486,165.57 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Энэхүү төлбөрийг 2026 оны 02 дугаар сарын 25-нд төлж барагдуулах болно гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ЦХХК нь хариуцагч И.Г т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,486,165.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахад хариуцагч И.Г  нь нэхэмжлэгчийн шаардсан 1,486,165.57 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 02 дугаар сарын 25-нд төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг бичгээр гаргасан байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч И.Г  бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,729 төгрөгийн тал хувь болох 19,364.5 төгрөгийг улсын орлого болгож, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 19,364.5 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 19,364.5 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.ЦХХК-ийн нэхэмжлэлтэй, И.Г т холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 1,486,165.57 төгрөгийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 02 дугаар сарын 25-нд төлж барагдуулахаа илэрхийлсэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ЦХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,729 төгрөгийн тал хувь болох 19,364.5 төгрөгийг улсын орлого болгож, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 19,364.5 төгрөгийг, хариуцагч И.Г ээс улсын тэмдэгтийн хураамжид 19,364.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ