| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жүгдэрийн Чимэддулам |
| Хэргийн индекс | 310/2026/00073/И |
| Дугаар | 310/ШШ2026/00114 |
| Огноо | 2026-02-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 310/ШШ2026/00114
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Чимэддулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын *******-р баг, *******-р хорооны *******-р байрны ******* тоотод оршин суух ******* овогт *******ийн ******* /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай, ******* индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч А.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.*******
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие 1970 онд төрсөн, эмэгтэй, энэ жил 56 нас хүрч, өндөр настны тэтгэвэр тогтоолгох гэж байгаа. Улсад 38 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд ажиллаж байх хугацааны хөдөлмөрийн дэвтрийн бичилт зөрүүтэй, дутуу, мөн зарим тушаал, шийдвэр архиваас олдохгүй байгаа тул ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймээс А.******* намайг 1987 оны 07 сарын 07-ноос 1989 оны 07 сарын 22-ныг хүртэл Дундговь аймгийн Мандалговь хотын 5-р цэцэрлэгт манаач, үйлчлэгч, асрагч, дуу хөгжмийн багшаар, 1989 оны 09 сарын 24-нөөс 1992 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Намын хороонд үйлчлэгчээр, 1998 оны 08 сарын 26-ны өдрөөс 2002 оны 08 сарын 20-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Мандалговь хотын 8 жилийн 3 дугаар сургуульд бага ангийн багшаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү.
Би 2002 оноос ******* аймагт очиж ажилласан. Одоог хүртэл ******* аймагт тасралтгүй бага ангийн багшаар ажиллаж байгаа. Миний хөдөлмөрийн дэвтэрт Дундговь аймгийн Намын хороонд үйлчлэгчээр ажиллаж байсан тушаалын бичилт бичигдсэн боловч, ажлаас чөлөөлөгдсөн сар, өдрийг зөрүүтэй, буруу бичигдсэн байсан. 1998-2002 онд ажиллаж байснаа шүүхээр тогтоолгох шаардлагын хувьд ажилд ажлаас чөлөөлсөн тушаал архивын байгууллагаас олдохгүй байгаа, нийгмийн датагалын газраас тушаалаа авчир, эсхүл энэ хугацаанд багшаар ажиллаж байснаа шүүхээр тогтоолго гэсэн, тус сургуульд нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн байгаа боловч багшаар ажиллаж байсан нь шимтгэл төлснөөс харагдахгүй байгаа тул бага ангийн багшаар ажиллаж байснаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймээс 1998 оны 08 сарын 26-наас 2002 оны 08 сарын 20-ныг хүртэл Дундговь аймгийн Мандалговь хотын 8 жилийн 3 дугаар сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан болохоо тогтоолгох шаардлага гаргасан гэв.
2. Нэхэмжлэгч нотлох баримтаар
Дундговь аймгийн Нийгмийн даатгалын газрын 2026 оны 01 сарын 16-ны өдрийн 17 дугаартай албан бичиг / хэргийн 6-р тал/, Дундговь аймгийн Архивын хэлтсийн 2026 оны 01 сарын 16-ны өдрийн 07 дугаартай тодорхойлолт / хэргийн 7-р тал/, Дундговь аймгийн Ерөнхий боловсролын Хүмүүнлэг сургуулийн 2026 оны 01 сарын 16-ны өдрийн 03 дугаар албан бичиг, түүний хавсралт цалингийн баримтууд / хэргийн 8- 11-р тал/, А.*******гийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар / хэргийн 16-17-р тал/, Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 07 сарын 25-ны өдрийн 183 дугаартай шийдвэр / хэргийн 18-р тал/, Дундговь аймгийн Намын хорооны даргын 1996 оны 03 сарын 14-ний өдрийн 12 дугаартай А.*******гийн тухай гэх албан бичиг / хэргийн 19-р тал/, Дундговь аймгийн Мандалговь хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1987 оны 07 сарын 07-ны өдрийн 121 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай захирамж, мөн тус захиргааны 1987 оны 08 сарын 19-ны өдрийн 139 дугаартай Ажилчин авах тухай захирамж / хэргийн 20-21-р тал/, мөн 1988 оны 05 сарын 26-ны өдрийн 117 дугаартай Ажилд авч, ажлаас чөлөөлөх тухай, мөн 1988 оны 07 сарын 06-ны өдрийн 147 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд авах тухай захирамжууд / хэргийн 22-23-р тал/, Дундговь аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын 1988 оны 11 сарын 11-ний өдрийн 117 дугаартай Ажилд томилж, ажлаас чөлөөлөх тухай тушаал, тус хэлтсийн даргын 1989 оны 07 сарын 20-ны өдрийн 103 дугаар Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай тушаалууд/ хэргийн 24-25-р тал/, Дундговь аймгийн Мандалговь хотын ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын 1988 оны 08 сарын 20-ны өдрийн 20 дугаар Багш авч ажиллуулах тухай тушаал / хэргийн 26-р тал/, А.*******гийн 180812 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар / хэргийн 12-15-р тал/, А.*******гийн 1995, 1998, 1999 онд шимтгэл төлж ажилласан онуудад авсан хөдөлмөрийн хөлс, орлого болон санд төлсөн шимтгэлийн архивын лавлагаа, А.*******гийн 2000-2002 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Дундговь аймгийн Засаг даргын 2002 оны 08 сарын 26-ны өдрийн 164 дугаартай Сургуулийн хэв шинжийг өөрчлөх тухай захирамж зэрэг баримтыг шүүхэд гарган өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. 1987 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1989 оны 07 сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд Дундговь аймгийн Мандалговь хотын 5 дугаар цэцэрлэгт үйлчлэгч, манаач, асрагч, дуу хөгжмийн багшаар, 1989 оны 09 сарын 24-ний өдрөөс 1992 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Намын хороонд үйлчлэгчээр, 1998 оны 08 сарын 26-ны өдрөөс 2002 оны 08 сарын 20-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Мандалговь хотын 8 жилийн 3 дугаар сургуульд бага ангийн багшаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргаж, уг нэхэмжлэлийн үндэслэлийг миний бие тэтгэвэрт гарах зорилготой, хөдөлмөрийн дэвтэр шаардлага хангахгүй, тамга, тэмдгийн зөрчилтэй, ажлаас чөлөөлсөн зарим тушаал архиваас гарахгүй байгаа тул шүүхээр ажилласан байдлаа тогтоолгоно гэж тайлбарлав.
2. Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, нэхэмжлэгчийн гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
2.1. Нэхэмжлэгчийн 1987 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1989 оны 07 сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд Дундговь аймгийн Мандалговь хотын 5 дугаар цэцэрлэгт үйлчлэгч, манаач, асрагч, дуу хөгжмийн багшаар ажиллаж байсныг тогтоолгох шаардлагын тухайд:
Мандалговь хотын 5-р цэцэрлэгээс *******ийн *******д хөдөлмөрийн дэвтэр нээн олгосон байх бөгөөд, уг дэвтэрт Хотын захиргааны 1987.07.04-ний өдрийн 121-р захирамжаар Мандалговь хотын 5-р цэцэрлэгт үйлчлэгчээр авч ажиллуулав, тус эрхлэгчийн 1988 оны 02-р тушаалаар 1988.11.01-нээс үйлчлэгчийн ажлаас чөлөөлөв, Ардын боловсролын хэлтсийн даргын 1988 оны 11 сарын 11-ний өдрийн 117 тоот тушаалаар Мандалговь хотын 5-р цэцэрлэгт дуу хөгжмийн багшаар томилов, мөн хэлтсийн даргын 1989 оны 07 сарын 20-ны өдрийн 103 тоот тушаалаар 5-р цэцэрлэгийн дуу хөгжмийн багшийн үүрэгт ажлаас чөлөөлөв гэх бичилт хийгдэж, холбогдох байгууллагын тамга дарагджээ.
Дундговь аймгийн Мандалговь хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1987 оны 07 сарын 07-ны өдрийн 121 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай захирамжид Мандалговь хотын 5-р цэцэрлэгт *******ийн Аринуааг үйлчлэгчээр 7 сарын 7-ноос эхлэн түр хугацаагаар авч ажиллуулсугай гэж, мөн тус захиргааны 1987 оны 08 сарын 19-ны өдрийн 139 дугаартай Ажилчин авах тухай захирамжид Мандалговь хотын 5-р цэцэрлэгийн үйлчлэгч А.Аринуаа нь өөр ажилд шилжсэн учир оронд нь Д.Мөнхзаяаг авч ажиллуулсугай гэж, мөн 1988 оны 05 сарын 26-ны өдрийн 117 дугаартай Ажилд авч, ажлаас чөлөөлөх тухай тушаалд Мандалговь хотын 5-р цэцэрлэгийн ... ээлжийн манаачаар ажиллаж байсан А.*******г асрагчаар 6-р сарын 1-нээс эхлэн түр ажиллуулсугай гэж, мөн 1988 оны 07 сарын 06-ны өдрийн 147 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд авах тухай захирамжид Мандалговь хотын 5-р цэцэрлэгийн ... А.*******г асрагчийн ажлаас чөлөөлж 7 сарын 1-нээс манаачаар түр хугацаагаар ажиллуулсугай гэж,
Дундговь аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын 1988 оны 11 сарын 11-ний өдрийн 117 дугаартай Ажилд томилж, ажлаас чөлөөлөх тухай тушаалд 6. Мандалговь хотын 5-р цэцэрлэгийн дуу хөгжмийн багшаар А.*******г 11-р сарын 01-нээс эхлэн томилон ажиллуулсугай гэж, тус хэлтсийн даргын 1989 оны 07 сарын 20-ны өдрийн 103 дугаар Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай тушаалд мөн Мандалговь хотын 5-р цэцэрлэгийн хүмүүжүүлэгч А.*******г дууг хөгжмийн багшийн үүрэгт ажлаас 7-р сарын 22-ноос эхлэн чөлөөлөх гэж тус тус тэмдэглэгдсэн тушаалууд, Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 07 сарын 25-ны өдрийн 183 дугаартай *******ийн *******г 1988 оны 11-р сарын 01-ний өдрөөс эхлэн Мандалговь хотын 5-р цэцэрлэгийн үйлчлэгчийн ажлаас чөлөөлөгдсөнг сэргээн тогтоосон шийдвэрээр, нэхэмжлэгчийн тайлбараар А.******* нь 1987 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1989 оны 07 сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд Дундговь аймгийн Мандалговь хотын 5 дугаар цэцэрлэгт үйлчлэгч, манаач, асрагч, дуу хөгжмийн багшаар тус тус ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
2.2. Нэхэмжлэгчийн 1989 оны 09 сарын 24-ний өдрөөс 1992 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Намын хороонд үйлчлэгчээр ажиллаж байсныг тогтоолгох шаардлагын тухайд:
Дундговь аймгийн Намын хорооны даргын 1996 оны 03 сарын 14-ний өдрийн 12 дугаартай Нэгдсэн эмнэлгийн боловсон хүчинд: А.*******гийн тухай гэх албан бичигт Аймгийн намын хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөнөөр А.*******г 1989 оны 09 сарын 27-ны өдрийн 41-р тогтоолоор үйлчлэгчээр авч ажиллуулсан байна. Харин үүний түрүүнд архивын эрхлэгч хөдөлмөрийн дэвтэр бичихдээ буруу тогтоол харж бичээд хүнйи ажилласан хугацааг хохироосоор өдийг хүрчээ. Цалин авч байсан картын №42. Иймээс танай байгууллага энэ хүний ажилласан хугацааг зөвөөр нь засварлан авна уу Архивын эрхлэгч Г.Цэрэндорж гэх албан бичиг, *******ийн *******гийн №271515 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт 5. Дундговь аймгийн намын хорооны нарийн бичгийн дарга нарийн зөвлөлийн 1990 оны 04 сарын 25-ны өдрийн 21-р тогтоолоор 1990.04.25-наас МАХН-ын хороонд үйлчлэгчээр авч ажиллуулав, 6.Дундговь аймгийн намын хорооны нарийн бичгийн дарга нарийн зөвлөлийн 1992 оны 11-р сарын 04-ний өдрийн 10-р тогтоолоор 1992.11.03-наас МАХН-ын хорооны үйлчлэгчийн ажлаас чөлөөлөв гэх тушаалын бичилт тэмдэглэгдсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа миний хөдөлмөрийн дэвтэрт Дундговь аймгийн Намын хороонд үйлчлэгчээр ажиллаж байсан талаар бичилт хийгдсэн боловч тушаалын он, сар, өдөр буруу, зөрүүтэй бичигдсэн, би 1989 оны 09 сарын 24-ний өдрөөс 1992 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Намын хороонд үйлчлэгчээр ажиллаж байсан, ажилд томилсон, чөлөөлөгдсөн тушаал архиваас олдохгүй байгаа гэх тайлбар зэрэг баримтуудаар түүний 1989 оны 09 сарын 24-ний өдрөөс 1992 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Намын хороонд үйлчлэгчээр ажиллаж байсан нь тогтоогдож байна.
2.3. Нэхэмжлэгчийн 1998 оны 08 сарын 26-ны өдрөөс 2002 оны 08 сарын 20-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Мандалговь хотын 8 жилийн 3 дугаар дунд сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсныг тогтоолгох шаардлагын тухайд:
А.*******гийн 180812 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт 1995, 1998-2003 оны 03 дугаар сарыг дуусталх хугацааны сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод төлсөн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаар болон сургуулийн захирлын 1998.08.20-ны өдрийн тушаалаар Мандалговь сумын 8 жилийн 3-р сургуульд багшаар, тус сургуулийн захирлын 1999.11.04-ний өдрийн 48-р тушаалаар 1999.11.01-нээс Мандалговь сумын 8 жилийн 3 дугаар сургуульд багшаар, сургуулийн захирлын 2002.08.26-ны өдрийн 31 тоот тушаалаар Сайнцагаан сумын 8 жилийн 3-р сургуулийн багшийн алжжс чөлөөлөв гэх, цэцэрлэгчийн эрхлэгчийн 2002.09.02-ны өдрийн тушаалаар ******* аймгийн 21-р цэцэрлэгт багшаар ажиллуулав гэх тушаалын бичилтүүд тэмдэглэгдэж, тамга, тэмдэг дарагджээ.
Дундговь аймгийн Засаг даргын 2002 оны 08 сарын 26-ны өдрийн 164 дугаартай Сургуулийн хэв шинжийг өөрчлөх тухай захирамжид 1. Сайнцагаан сумын 3 дугаар найман жилийн сургуулийн хэв шинжийг өөрчлөн арван жилийн сургууль болгосугай гэжээ.
Дундговь аймгийн Мандалговь хотын ерөнхий болосвролын дунд сургуулийн захирлын 1998 оны 08 сарын 20-ны өдрийн 20 дугаартай тушаалд Тус сургуулийн бага ангийн багшаар *******ийн *******г 1998 оны 08 сарын 26-ны өдрөөс авч ажиллуулсугай гэх тушаал, Дундговь аймгийн Ерөнхий боловсролын Хүмүүнлэг сургуулийн 2026 оны 01 сарын 16-ны өдрийн 03 дугаар албан бичиг, түүний хавсралт цалингийн баримтууд, А.*******гийн 1995, 1998, 1999 онд шимтгэл төлж ажилласан онуудад авсан хөдөлмөрийн хөлс, орлого болон санд төлсөн шимтгэлийн архивын лавлагаа, А.*******гийн 2000-2002 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, нэхэмжлэгч А.*******гий шүүх хуралдаанд гаргасан 1998-2002 онд ажиллаж байснаа шүүхээр тогтоолгох шаардлагын хувьд ажилд ажлаас чөлөөлсөн тушаал архивын байгууллагаас олдохгүй байгаа, нийгмийн датагалын газраас тушаалаа авчих, эсхүл энэ хугацаанд багшаар ажиллаж байснаа шүүх тогтоолго гэсэн, тус сургуульд нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн байгаа боловч багшаар ажиллаж байсан нь шимтгэл төлснөөс харагдахгүй байгаа тул бага ангийн багшаар ажиллаж байснаа тогтоолго шаардлагатай болсон. Иймээс 1998 оны 08 сарын 26-наас 2002 оны 08 сарын 20-ныг хүртэл Дундговь аймгийн Мандалговь хотын 8 жилийн дундын сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан гэх тайлбараар зэрэг баримтаар нэхэмжлэгчийн А.*******гийн 1998 оны 08 сарын 26-ны өдрөөс 2002 оны 08 сарын 20-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Мандалговь хотын 8 жилийн 3 дугаар дунд сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж, 135 дугаар зүйлийн 135.3-т Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж тус тус заасан.
Хуулийн дээрх заалтаас үзвэл, А.*******гийн тэтгэвэрт гарах эрхийг үүсгэх, түүний дээрх хугацаанд ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр шаардлага хангахгүй, тамга тэмдэгийн зөрчилтэй, зарим байгууллагын ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал архиваас гарахгүй байгаа болох нь Дундговь аймгийн Нийгмийн даатгалын газрын 2026.01.16-ний өдрийн 17 дугаартай ******* аймгийн ******* сумын 9-р багийн иргэн *******ийн *******гийн хөдөлмөрийн дэвтэр нь шаардлага хангахгүй, тамга, тэмдгийн зөрчилтэй байгаа тул 1987-1992, 1998-2002 онуудыг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай байна гэх албан бичиг, Дундговь аймгийн Архивын хэлтсийн 2026.01.16-ны өдрийн 07 дугаартай Дундговь аймгийн Намын хороонд 1989 оны 09 дүгээр сарын 24-нөөс 1992 оны 03 дугаар сарын 01-н хүртэл ажиллаж байсан баримт байхгүй тул А.*******д холбогдох лавлагааг гаргах боломжгүй гэх тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдсон бөгөөд түүний ажиллаж байсан байдлыг шүүхээс өөр журмаар сэргээх боломжгүй болжээ.
Иймд дээр дурдсан баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
4. Нэхэмжлэгч А.******* нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ийн ******* /Рд:*******/-г 1987 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1989 оны 07 сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд Дундговь аймгийн Мандалговь хотын 5 дугаар цэцэрлэгт үйлчлэгч, манаач, асрагч, дуу хөгжмийн багшаар, 1989 оны 09 сарын 24-ний өдрөөс 1992 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Намын хороонд үйлчлэгчээр, 1998 оны 08 сарын 26-ны өдрөөс 2002 оны 08 сарын 20-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Мандалговь хотын 8 жилийн 3 дугаар дунд сургуульд бага ангийн багшаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ