| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 317/2026/00099/И |
| Дугаар | 317/ШШ2026/00239 |
| Огноо | 2026-01-26 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 317/ШШ2026/00239
2026 01 26 317/ШШ2026/00239
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг **************** оршин байрлах, M ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, Заамар сум********************* тоот хаягт оршин суух Номт овогт Г Я д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 716,981.92 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч M ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хариуцагч Гэрэлсайхан Я нь M ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 1. 2023-10-21-ны өдөр ******** тоот Токи кредит үйлчилгээний гэрээг байгуулж 440,000.0 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Токи аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2062014 тоот Токи кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 440,000.0 төгрөг, үндсэн хүүнд 229,466.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 30,115.63 төгрөг, шимтгэлд 3,400.0 төгрөг, Нотариатын төлбөрт 14,000.0 төгрөг, Нийт 716,981.92 төгрөгийг хариуцагч Гэрэлсайхан Я аас гаргуулах гэжээ.
2.Хариуцагч Г.Я шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Г.Я би M ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлага 716,981.92 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Энэхүү төлбөрийг 2026 оны 02 дугаар сарын 28-ны дотор төлж барагдуулах болно гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч M ХХК нь хариуцагч Б.Я д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 716,981.92 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахад хариуцагч Г.Я нь нэхэмжлэгчийн шаардсан 716,981.92 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 02 дугаар сарын 28-ны дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг бичгээр гаргасан байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Я бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,503.4 төгрөгийн тал хувь болох 11,251.7 төгрөгийг улсын орлого болгож, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 11,251.7 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 11,251.7 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.M ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.Я д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 716,981.92 төгрөгийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг уг төлбөрийг 2026 оны 02 дугаар сарын 28-ны дотор төлж барагдуулахаа илэрхийлсэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч M ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22,503.4 төгрөгийн тал хувь болох 11,251.7 төгрөгийг улсын орлого болгож, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 11,251.7 төгрөгийг, хариуцагч Г.Я аас улсын тэмдэгтийн хураамжид 11,251.7 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ