Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 317/ШШ2026/00253

 

 

 

 

 

2026 01 28 317/ШШ2026/00253

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******************* тоот хаягт оршин байрлах А ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймаг, Алтанбулаг сум, 2-р баг, Аргал дэнж, 8 гудамж, 3 тоот хаягт оршин суух, О овогт З- ийн Бт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 4,338,415.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, мөн оны 12 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч А ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Зундуйхүүгийн Б нь зээлийн гэрээний үүргийг 199 хоног хэтрүүлсэн байх тул шүүхийн журмаар ****  тоот "Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 4,327,415.33 төгрөг, Нотариатын төлбөрт 11,000.0 төгрөг, Нийт 4,338,415.33 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч З.Б би нэхэмжлэгчийн шаардсан 4,338,415.33 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Энэ төлбөрийг дараах хуваарийн дагуу төлнө. 2026 оны 02 дугаар сард 1,100,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сард 1,100,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сард 1,100,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сард 1,038,415.33 төгрөгийг төлж барагдуулах болно гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч З.Бт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,338,415.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахад хариуцагч нь нэхэмжлэгчийн шаардсан 4,338,415.33 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 02 дугаар сард 1,100,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сард 1,100,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сард 1,100,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сард 1,038,415.33 төгрөгөөр төлж барагдуулахаар бичгийн тайлбар гаргасан байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84,365 төгрөгийн тал хувь болох 42,182.5 төгрөгийг улсын орлого болгож, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 42,182.5 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 42,182.5 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.А ХХК, хариуцагч З.Бт холбогдуулан 4,338,415.33 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 02 дугаар сард 1,100,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сард 1,100,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сард 1,100,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сард 1,038,415.33 төгрөгөөр төлж барагдуулахаа илэрхийлсэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч А ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 84,365 төгрөгийн тал хувь 42,182.5 төгрөгийг улсын орлого болгож, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 42,182.5 төгрөгийг, хариуцагч Э.Бээс улсын тэмдэгтийн хураамжид 42,182.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч З.Б нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ