Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 1054

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,

Улсын яллагч С.Солонго,

Шүүгдэгч Ц.Н ,

Шүүгдэгч Г.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүгдэгч Ц.Н , Г.Х нарт холбогдох эрүүгийн 1806023550896 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1999 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн   тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар  , хэрэг хариуцах чадвартай, Б  овогт Ц  Н .

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2000 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,  оюутан, ам бүл 3, эх, ахын хамт Баянзүрх дүүргийн   тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар  , хэрэг хариуцах чадвартай, Б  овогт Г  Х .

 

          Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Н , Г.Х нар нь бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, "Би-Жи" нэртэй зочид буудалд "ээжтэйгээ яриад ирье" гэж хуурч иргэн Я.Шинэбаярын Самсунг нөт-5 маркийн гар утсыг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

        Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Н  мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад тодорхой ярьсан учир нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Х мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад тодорхой ярьсан учир нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

 

Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-6-7/, хохирогч Я.Шинэбаярын өгсөн мэдүүлэг /хх-9-12/, гэрч О.Очирхуягийн өгсөн мэдүүлэг /хх-13-14/, гэрч С.Саранзаяагийн өгсөн мэдүүлэг /хх-34-35/, шүүгдэгч Ц.Н ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-28/, шүүгдэгч Г.Х иргэний үнэмлэхний хуулбар /хх-26/, шүүгдэгч Ц.Н ял шалгасан хуудас /хх-24/, шүүгдэгч Г.Хулангийн ял шалгах хуудас /хх-25/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

  

 Шүүгдэгч Ц.Н , Г.Х нар нь бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, "Би-Жи" нэртэй зочид буудалд "ээжтэйгээ яриад ирье" гэж хуурч иргэн Я.Шинэбаярын Самсунг нөт-5 маркийн гар утсыг залилан авсан болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Я.Шинэбаярын өгсөн: “...Очирхуягтай уулзаж улмаар түүний найз гэх Хулан, Намуунаа гэх 2 охинтой уулзаж дөрвүүлээ 72 дугаар хотхоны караоке орж дуулж пиво ууж улмаар караокеноос гарч 16 дугаар хороо, Би-Жи нэртэй зочид буудалд орж пиво уухаар болж тус буудлын 203 тоот өрөөнд цагийн ирчим мл том 2.5 литрийн боргио нэртэй пиво авч орж дөрвүүлээ хуваан ууж сууж байтал Хулан гэх охин нь ээжтэйгээ утсаар яриад ирье гээд миний гар утсыг авч гарсан ба хэсэг байж байгаад миний дугаараас Намуунаа гэх охин руугаа залгахад Намуунаа чимээгүй гараад явсан. Тэгэхээр нь манай найз Очирхуяг дагаж гарахад хаачсан нь мэдэгдэхгүй алга болсон байсан...” /хх-9-12/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч О.Очирхуягийн өгсөн: "...Намуунаагийн найз охин болох нэрийг нь санахгүй байна. Тэр охин надаас гар утас байна уу би ээжтэйгээ ярих хэрэгтэй байна гэж асуухаар нь би миний гар утасны цэнэг дууссан гэж хэлтэл Шинэбаярын утсыг нь гуйж аваад гарсан. Тэгээд удалгүй орж ирээд цүнхээ бэлдэж тавиад байсан. Тэгээд дахиад нэг ярих хэрэг байна гээд гараад явсан. Намуунаа миний хажууд сууж байсан юм тэгсэн чинь Шинэбаярын дугаараас Намуунаагийн утас руу залгахаар нь яахаараа Шинэбаярын дугаараас чамруу залгадаг юм гэхэд мэдэхгүй гээд утсаа аваад ярьсан. Тэгсэн цүнх, утсаа аваад гарахаар нь араас нь гартал гадаа байхгүй байсан. ...цагдаа дээр ирэхээс өмнө тэр хоёр худлаа яриад байсан. Тэгээд цагдаа дээр ирээд Шинээгийн гар утсыг зарсан гэдгээ хэлсэн..." /хх-13-14/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч С.Саранзаяагийн өгсөн: "...Манайх Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр 16-н автобусны буудлын ард байдаг Асио захын В1 давхарт гар утасны лангуу ажиллуулдаг юм. ...хоёр охин орж ирээд утас авах уу энэ утсыг олсон юм гээд Самсунг нөт 5 маркийн шаргал өнгийн гар утас харуулахаар нь би үзээд 170.000 төгрөгөөр авсан юм. Тэгтэл хэд хоногийн дараа нөгөө Самсунг нөт 5 маркийн гар утас зарсан хоёр охины нэг нь буюу намхан бор охин нь нэг залуугийн хамт ирээд би цагдаад баригдсан нөгөө утсаа зарсан үнээрээ буцаагаад авъя гэж хэлээд 170.000 төгрөгөө өгөөд буцаагаад аваад явсан..." /хх-34-35/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Ц.Н ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-28/,

Шүүгдэгч Г.Х иргэний үнэмлэхний хуулбар /хх-26/,

Шүүгдэгч Ц.Н ял шалгасан хуудас /хх-24/,

Шүүгдэгч Г.Хулангийн ял шалгах хуудас /хх-25/ зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогч Самсунг нөт-5 маркийн гар утсыг залилан авсан хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчид хохирол учирсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоосон байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Н , Г.Х нар нь бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, "Би-Жи" нэртэй зочид буудалд "ээжтэйгээ яриад ирье" гэж хуурч иргэн Я.Шинэбаярын Самсунг нөт-5 маркийн гар утсыг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэдгээрийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрх байдлаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Хохирогчийн хохирол төлөгдсөн. Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал болсноос гадна хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл болов. Харин шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Ц.Н , Г.Х нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул шүүгдэгч Ц.Н , Г.Х нар тус бүрт 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Ц.Н , Г.Х нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б  овогт Ц  Н , Б  овогт Г  Х  нарыг залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.Н , Г. тус бүрийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар .Ц.Н , Г. нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

         4. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Н , Г. нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Н , Г. нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

         9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Н , Г. нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

             

                                    ДАРГАЛАГЧ,

                                   ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС