| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 317/2026/00042/И |
| Дугаар | 317/ШШ2026/00254 |
| Огноо | 2026-01-28 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 317/ШШ2026/00254
2026 01 28 317/ШШ2026/00254
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******************* оршин байрлах, Б ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, ************* тоот хаягт оршин суух Б овогт Бийн Бт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 5,547,679.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, мөн оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хариуцагч Бадамцэцэгийн Б нь Б ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 1. 2025-06-10-ны өдөр ЗГ2025060965150 тоот гэрээний дагуу Iphone16 pro 128 gb маркийн гар утас /цаг, чихэвч/-ыг нийт 4,688,000 төгрөгийн зээлээр 30 сарын хугаццатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: ЗГ2025060965150 тоот Токи кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 4,688,000 төгрөг, үндсэн хүүнд 840,295.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 7,384.87 төгрөг, Нотариатын төлбөрт 12,000.0 төгрөг, Нийт 5,547,679.97 төгрөгийг хариуцагч Бадамцэцэг Бээс гаргуулах гэжээ.
2.Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Б.Б би нэхэмжлэгчийн шаардсан 5,547,679.97 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Энэ төлбөрийг дараах хуваарийн дагуу төлнө. 2026 оны 02 дугаар сард 1,110,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сард 1,110,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сард 1,110,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сард 1,110,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сард 1,107,679.97 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Б.Бт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,547,679.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахад хариуцагч Б.Б нь нэхэмжлэгчийн шаардсан 5,547,679.97 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 02 дугаар сард 1,110,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сард 1,110,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сард 1,110,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сард 1,110,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сард 1,107,679.97 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг бичгээр гаргасан байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Б бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166,551.16 төгрөгийн тал хувь болох 83,276.16 төгрөгийг улсын орлого болгож, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 83,275 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 83,276.16 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Б ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Бт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 5,547,679.97 төгрөгийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 02 дугаар сард 1,110,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сард 1,110,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сард 1,110,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сард 1,110,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сард 1,107,679.97 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 166,551.16 төгрөгийн тал хувь болох 83,276.16 төгрөгийг улсын орлого болгож, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 83,275 төгрөгийг, хариуцагч Б.Бээс улсын тэмдэгтийн хураамжид 83,276.16 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ