Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 317/ШШ2026/00255

 

 

 

 

 

2026 01 28 317/ШШ2026/00255

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо, ********************** тоот хаягт оршин байх Н  ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймаг, Алтанбулаг ************* хаягт оршин суух Б nay П  холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 17,52.87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н  ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч нь Н  байгуулсан 3006582 дугаартай Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 1019 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт болон 3006582 дугаартай Зээлийн гэрээг цуцалж, гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр болох 3,953.60 төгрөг, 2025 оны 09 сарын 20-ны байдлаар үндсэн хүү 7,666.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,232.85 төгрөг, зээл олголтын шимтгэл 4,300 төгрөг, нийт 17,152.87 төгрөгийг хариуцагч Б. Н ээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч Б.Н нь нэхэмжлэлийн дүнг бүрэн төлж барагдуулсан болохыг үндэслэн Б.Н т холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзаж байна гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Н  ХХК нь хариуцагч Б.Н т холбогдуулан гэрээний үүрэгт 17,152.87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Н  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н  2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч Б.Н нь нэхэмжлэлийн дүнг бүрэн төлж барагдуулсан болохыг үндэслэн Б.Н т холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзаж байна гэх хүсэлтийг ирүүлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага 17,152.87 төгрөгийг хариуцагч Б.Н бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгийн тал хувь болох 2,275 төгрөгийг улсын орлого болгож, үлдэх 2,275 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Н  ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Н т холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 17,152.87 төгрөгийг хариуцагч Б.Н бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Н  ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгийн тал хувь 2,275 төгрөгийг улсын орлого болгож, үлдэх 2,275 төгрөгийг Төрийн сангийн 100140000941 тоот данснаас, гаргуулж нэхэмжлэгч Н  ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ