Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 317/ШШ2026/00279

 

 

 

 

 

2026 01 30 317/ШШ2026/00279

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, *************** оршин байрлах, Т -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймаг, Жаргалант сум, **************** тоот хаягт оршин суух Ш  овогт З ын С д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 485,900.59 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Т  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч Загдсамбар С  нь Т -тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 1. 2025-01-23-ны өдөр 2339716 тоот Токи кредит үйлчилгээний гэрээг байгуулж 340,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Токи аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2063500 тоот Токи кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 335,096.98 төгрөг, үндсэн хүүнд 123,582.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 11,320.74 төгрөг, шимтгэлд 1,900 төгрөг, Нотариатын төлбөрт 14,000.0 төгрөг, Нийт 485,900.59 төгрөгийг хариуцагч Загдсамбар С гаас гаргуулах гэжээ.

2.Хариуцагч З.С  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч З.С  би нэхэмжлэгчийн шаардсан 485,900.59 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 242,950 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 242,950.59 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т  нь хариуцагч З.С д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 485,900.59 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахад хариуцагч З.С  нь нэхэмжлэгчийн шаардсан 485,900.59 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 242,950 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 242,950.59 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг бичгээр гаргасан байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч З.С  бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,853.40 төгрөгийн тал хувь болох 7,926.7 төгрөгийг улсын орлого болгож, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 7,926.7 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 7,926.7 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Т -ийн нэхэмжлэлтэй, З.С д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 485,900.59 төгрөгийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 242,950 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 242,950.59 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т -ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,853.40 төгрөгийн тал хувь болох 7,926.7 төгрөгийг улсын орлого болгож, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 7,926.7 төгрөгийг, хариуцагч З.С гаас улсын тэмдэгтийн хураамжид 7,926.7 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ