| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 317/2026/00084/И |
| Дугаар | 317/ШШ2026/00281 |
| Огноо | 2026-01-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 317/ШШ2026/00281
| 2026 01 30 | 317/ШШ2026/00281 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Төв аймаг, Лүн сум************ хаягт оршин суух, ************ регистрийн дугаартай, Б овогт С ийн С Ин хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.нар оролцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ****** регистрийн дугаартай Б овогт С ийн С г Төв аймгийн Лүн сумын Энхтуул нэгдлийн Тариа бригадын манаач, Авдар бригадын тогооч, конторын цэвэрлэгч, барилгын ажилтнаар 1977 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл, Төв аймгийн Лүн сумын Худалдаа бэлтгэлийн ангид цэвэрлэгчээр 1986 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 03-ний өдрийг хүртэлх хугацаанд тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтийн Хангай хоршоонд 1981 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хүртэлх хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох хэсгээс татгалзсан татгалзлыг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200/далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлйн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ