Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 317/ШШ2026/00286

 

 

 

 

 

2026 02 02 317/ШШ2026/00286

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би,

Нэхэмжлэгч: Төв аймаг, *************** хаягт оршин байрлах M газар /рд:********** /-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймаг, **************** оршин суух, Б овогт Л ын Д /рд:********** /-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 8,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэснийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Төв аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Төв аймаг Сэргэлэн сумын иргэн Л.Д нь 2024 оны 11 сарын 25-ны өдөр 8,500,000 (найман сая таван зуун мянга) төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг 36 сарын хугацаатай, барьцаагүй, хүүгүйгээр 100% эргэн төлөгдөх нөхцөлтөйгөөр харилцан тохиролцож, байгуулсан гэрээг үндэслэн санхүүжилтийг Хөдөлмөр эрхлэлтийг дамжих сангаас олгосон. Зээлийн эргэн төлөлтийг төлөх талаар Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын мэргэжилтнүүдийн тавьсан удаа дараагийн шаардлагыг биөлүүлэхгүй байгаа тул хариуцагч Л.Дэс 8,500,000 (найман сая таван зуун мянга) төгрөгийг төрийн сангийн Тө Хөд эрхлэлтийг дэмжих MN360090100140037010 тоот дансанд төлуулж Төв аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрыг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.

2.Хариуцагч Л.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа Л.Д миний бие Төв аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын нэхэмжлэл болох 8,500,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгийг 24 сарын хугацаанд хувааж төлнө. 2025 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн сар бүрийн 26-нд 350,000 төгрөг төлнө. Хамгийн сүүлийн төлөлт буюу 2027 оны 10 дугаар сарын 26-нд 450.000 төгрөгийг төлж барагдуулах болно. гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Төв аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар нь хариуцагч Л.Дд холбогдуулан гэрээний үүрэгт 8,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Д нэхэмжлэлийн шаардлага 8,500,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 24 сарын хугацаанд хувааж төлнө. 2025 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн сар бүрийн 26-ны өдөр 350,000 төгрөг төлнө. Хамгийн сүүлийн төлөлт буюу 2027 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 450.000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаа илэрхийлсэн бичгийн тайлбар гаргасан тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргаагүй байдал нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.

3.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Л.Дэс улсын тэмдэгтийн хураамж 75,475 төгрөгийг гаргуулж улсын орлого болгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Төв аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын хариуцагч Л.Дэс 8,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 24 сарын хугацаанд хувааж төлөх ба 2025 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн сар бүрийн 26-ны өдөр 350,000 төгрөг, хамгийн сүүлийн төлөлт буюу 2027 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 450.000 төгрөгийг тус тус төлж барагдуулахыг зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Л.Дэс улсын тэмдэгтийн хураамж 75,475 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биөлүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Төв аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ