| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 317/2026/00035/И |
| Дугаар | 317/ШШ2026/00291 |
| Огноо | 2026-02-02 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 317/ШШ2026/00291
2026 02 02 317/ШШ2026/00291
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би,
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ********************** давхарт оршин байрлах, Т ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, Бүрэн сум************** хагят оршин суух, Б ын Хт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 649,44.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, мөн оны 12 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Т ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хариуцагч Б.Хас тоот Токи кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 441,967.27 төгрөг, үндсэн хүүд 188,068.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 5,413.24 төгрөг, шимтгэлд 0.0 төгрөг, нотариатын төлбөрт 14,000.0 төгрөг, нийт 649,448.91 төгрөгийг гаргуулах гэжээ.
2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Т ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Х нэхэмжлэлий шаардлага болох 649,48.91 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэгч тал нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Н.Отгонцэцэгт холбогдуулан гэрээний үүрэгт 649,448.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дөлгөөн нь Т ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Х нэхэмжлэлий шаардлага болох 649,48.91 төгрөгийг 12 дугаар сарын 19-ний өдөр бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэгч тал нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг ирүүлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага 649,448.91 төгрөгийг хариуцагч Б.Х бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,133.47 төгрөгийн тал хувь болох 10,067 төгрөгийг улсын орлого болгож, үлдэх 10,066 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Т ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Хт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 649,48.91 төгрөгийг хариуцагч Б.Х бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,133.47 төгрөгийн тал хувь 10,067 төгрөгийг улсын орлого болгож, үлдэх 10,066 төгрөгийг Төрийн сангийн 100140000941 тоот данснаас, гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ