| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 1055 |
| Огноо | 2018-07-24 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Х.Ундраххэрлэн |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 1055
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүхийн хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,
Улсын яллагч Э.Ундраххэрлэн,
Шүүгдэгч Ш.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш.Г холбогдох эрүүгийн 1706018510535 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 7 сарын 15-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамтаар Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн тоотод оршин суудаг, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар , хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ш Г .
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ш.Г нь 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы задгай тоотод оршин суух иргэн А.Буянтөгсийн гэрээс 4.77 грамм жинтэй, эрэгтэй хүний монетон бөгж хулгайлж 300.510 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Г мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Мөн талуудын хүсэлтээр мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч А.Буянтөгсөөс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-15-16, 62/, гэрч Ж.Дагвасүрэнгийн мэдүүлэг /хх-19/, хөрөнгийн үнэлгээний "Дамно" ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-28-29/, яллагдагчаар Ш.Г мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-34-35/, гэрч Б.Оюунбямбын мэдүүлэг /хх-63/, шүүгдэгч Ш.Г иргэний үнэмлэхний хуулбар /хх-35/, шүүгдэгч Ш.Г ял шалгах хуудас /хх-37/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ш.Г нь 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы задгай тоотод оршин суух иргэн А.Буянтөгсийн гэрээс 4.77 грамм жинтэй, эрэгтэй хүний монетон бөгж хулгайлж 300.510 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч А.Буянтөгсөөс мэдүүлэг: “...2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр би болон манай нөхөр Очирбат бид хоёр өглөө босоод ажилдаа явсан. Манай байшинг янзалж байсан Ганбат, Давгасүрэн нар гэрт орж хоол унд хийж идэж байсан тул гэрээ онгорхой үлдээгээд явсан. Орой 17 цагийн үед ажлаасаа ирэхэд манай хашаанд барилгын ажил хийж байсан Ганбат байхгүй, Давгасүрэн нь гэрт согтуу зурагт үзээд сууж байсан. Ганбатыг асуухад "тамхинд явсан" гэж хэлсэн. Тэгэхэд манай 5 ханатай гэрийн хойморт тавиур дээр байсан даллагын уутанд байсан манай нөхрийн 4.77 грамм жинтэй монетон бөгж алга болсон байсан. Уг бөгжийг 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 533.440 төгрөгөөр худалдан авч байсан. Надад учирсан хохирлыг бэлэн мөнгөөр хүлээн авсан. Гомдол санал байхгүй.”/хх-15-16, 62/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Ж.Дагвасүрэнгийн мэдүүлэг: “…Тухайн өдөр ахлах ажилтан Т.Отгонтуяа зээлийн ажилтнаар би өөрөө ажиллаж байсан. Би уг бөгжийг барьцаанд авч мөнгө өгсөн.”/хх-19/ гэх мэдүүлэг,
Хөрөнгийн үнэлгээний "Дамно" ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-28-29/,
Мөрдөн байцаалтад яллагдагчаар Ш.Г мэдүүлэг: “…Буянтөгс даллагын уутандаа бөгж хийж байхыг харсан учир тэрийг нь аваад танихгүй гудамжинд явсан хүнээр ломбарданд 238.000 төгрөгөөр тавиулж архи авч уусан.” /хх-34-35/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Б.Оюунбямбын мэдүүлэг: "...2017 оны 09 дүгээр сард би нөхөр хүүхдүүдийн хамтаар явж байхад зам дээр нэг залуу гар өргөхөөр нь манай нөхөр зогсоод авсан. Тэр залуу суугаад "ойрхон ломбард байвал заагаад өгөөч" гэж хэлэхээр нь хуучин эцэс дээрх ломбардны үүдэнд зогссон. Тэгтэл тэр залуу "би хөдөө ажилладаг юм. Эхнэр хардаж сэрдээд гэрээс хөөсөн" гэж ярьсан. Тэгээд "надад бичиг баримт алга, миний хуримын бөгж байгаа, би шатахуун хийж өгнө өө" гэхээр юм бодолгүй хүнд тус болох гээд бичиг баримтаараа бөгжийг нь ломбардад тавьж өгсөн. Тэгээд нөхөр бид хоёрт 20.000 төгрөгөөр шатахуун хийж өгсөн. Дээрх бөгж нь эрэгтэй хүний хуримын бөгж байсан..." /хх-63/ гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Ш.Г иргэний үнэмлэхний хуулбар /хх-35/,
Шүүгдэгч Ш.Г ял шалгах хуудас /хх-37/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан жумаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Ш.Г нь 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы задгай тоотод оршин суух иргэн А.Буянтөгсийн гэрээс 4.77 грамм жинтэй, эрэгтэй хүний монетон бөгж хулгайлж 300.510 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт учруулсан хохирлыг төлсөнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд болон хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгч Ш.Г ял шийтгэл оногдуулахад хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаагаар тэнсэх зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Өлзийбүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх
төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ш Г ыг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ш.Ганбатыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Ш.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар зан үйлдээ засах үүрэг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.
4. Ш.Г нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй,
хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ш.Г нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шүүгдэгч Ш.Г урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.Г урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.Г авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС