| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 317/2026/00367/И |
| Дугаар | 317/ШШ2026/00309 |
| Огноо | 2026-02-04 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 317/ШШ2026/00309
2026 02 04 317/ШШ2026/00309
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай-02, Сэнтрал тауэр, 8 дугаар давхарт оршин байрлах, Т ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, Борнуур сум, ************ хаягт оршин суух, Д овогт Н ын Нт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 716,367.82 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, мөн оны 02 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Т ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хариуцагч Наранбаатарын Н нь Т ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 1. 2024-11-03-ны өдөр 2221085 тоот Токи кредит үйлчилгээний гэрээг байгуулж, 530,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Токи аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2221085 тоот Токи кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 511,544.80 төгрөг, үндсэн хүүнд 174,309.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 14,213.37 төгрөг, шимтгэлд 1,300 төгрөг, Нотариатын төлбөрт 15,000.0 төгрөг, Нийт 716,367.82 төгрөгийг хариуцагч Наранбаатарын Наас гаргуулах гэжээ.
2.Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Хариуцагч Н.Н би нэхэмжлэгчийн шаардсан 716,367.82 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. 2026 оны 2 дугаар 25-ны өдөр 350,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 366,367.82 төгрөгийг төлж барагдуулах болно гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Н.Нт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 716,367.82 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
2.Шүүхээс, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахад хариуцагч Н.Н нь нэхэмжлэгчийн шаардсан 716,367.82 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 2 дугаар 25-ны өдөр 350,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 366,367.82 төгрөгөөр төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг бичгээр гаргасан байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, маргаагүй байдал нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,742.83 төгрөгийн тал хувь болох 10,871.4 төгрөгийг улсын орлого болгож, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 10,871.4 төгрөг, хариуцагч Н.Наас улсын тэмдэгтийн хураамжид 10,871.4 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Т ХХК нь хариуцагч Н.Наас гэрээний үүрэг 716,367.82 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 2 дугаар 25-ны өдөр 350,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 366,367.82 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21,742.83 төгрөгийн тал хувь 10,871.4 төгрөгийг улсын орлого болгож, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 10,871.4 төгрөгийг, хариуцагч Н.Наас улсын тэмдэгтийн хураамж 10,871.4 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ