Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 317/ШШ2026/00326

 

 

 

 

 

2026 02 06 317/ШШ2026/00326

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би,

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар ************************** давхарт оршин байрлах, Т ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймаг, ********************* оршин суух, М ийн  Дд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 1,493,188.93 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, мөн оны 02 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Т ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

3Г2024062324862 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 643,012.23 төгрөг, үндсэн хүүнд 125,065.0 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3,464.14 төгрөг, 2114972 тоот Токи кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 557,815.35 төгрөг, үндсэн хүүнд 134,021.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 7,810.79 төгрөг, шимтгэлд 1,000.0 төгрөг, Нотариатын төлбөрт 21,000.0 төгрөг, Нийт 1,493,188.93 төгрөгийг хариуцагч Мягмарбаатарын Дгээс гаргуулах гэжээ.

2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дөлгөөн шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Т ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч М ын Д /******/ нь нэхэмжлэлийн үнийн дүнг төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Б.Х т холбогдуулан гэрээний үүрэгт 1,493,188.93 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д  нь Т ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч М  Д /***********/ нь нэхэмжлэлийн үнийн дүнг төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг ирүүлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага 1,493,188.93 төгрөгийг хариуцагч М.Д бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,841.02 төгрөгийн тал хувь болох 19,420.51 төгрөгийг улсын орлого болгож, үлдэх 19,420.51 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Т ХХК-ийн нэхэмжлэлтэй, М.Дд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 1,493,188.93 төгрөгийг хариуцагч М.Д бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,841.02 төгрөгийн тал хувь 19,420.51 төгрөгийг улсын орлого болгож, үлдэх 19,420.51 төгрөгийг Төрийн сангийн 100140000941 тоот данснаас, гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ