Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 317/ШШ2026/00340

 

 

 

 

 

2026 02 09 317/ШШ2026/00340

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот 15160, ************************ байранд оршин байрлах Г-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймаг, ****************** хаягт оршин суух, Б  овогт Э ийн Дд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 8,213,376.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, мөн оны 02 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д нь Э овогтой Д нь 2/9/2024-ний өдөр 351825187548 тоот Зээлийн гэрээгээр 14,990,000 төгрөгийг жилийн 21.0 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, зээлийг хугацаанд төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү үндсэн хүүний 20% байхаар гэрээг байгуулж зээлдүүлсэн. Гэрээний хугацаа 8/6/2026-ны өдөр дуусах боловч 3,134,556.00 төгрөгийг 137 хоног хугацаа хэтрүүлж, гэрээний дагуу зээл төлөх үүргээ ноцтой зөрчиж байна. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн төлөлт, үлдэгдэл дараах байдалтай байна. Үүнд: Зээлдэгчид зээл төлөх хугацаа хэтэрсэн болохыг мэдэгдсэн боловч, гэрээний үүрэг зөрчигдсөн хэвээр байгаа тул зээлийн гэрээг цуцалж байна. Иймд 8,213,376.37 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Динд олгуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Э.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Э.Д би нэхэмжлэгч Голомтбанк ХК-ийн шаардсан 8,213,376.37 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Дараах хуваарийн дагуу төлж барагдуулна. 2026 оны 02 дугаар сард 1,368,900 төгрөг, 2026 оны 03 дгаар сард 1,368,900 төгрөг, 2026 оны 04 дүгээр сард 1,368,900 төгрөг, 2026 оны 05 дугаар сард 1,368,900 төгрөг, 2026 оны 06 дугаар сард 1,368,900 төгрөг, 2026 оны 07 дугаар сард 1,368,876.37 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Голомтбанк ХК нь хариуцагч Э.Дд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,213,376.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахад нэхэмжлэгчийн шаардсан 8,213,376.37 төгрөгийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 02 дугаар сард 1,368,900 төгрөг, 2026 оны 03 дгаар сард 1,368,900 төгрөг, 2026 оны 04 дүгээр сард 1,368,900 төгрөг, 2026 оны 05 дугаар сард 1,368,900 төгрөг, 2026 оны 06 дугаар сард 1,368,900 төгрөг, 2026 оны 07 дугаар сард 1,368,876.37 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг бичгээр гаргасан байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Д нь бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146,364 төгрөгийн тал хувь болох 73,182 төгрөгийг улсын орлого болгож, 73,182 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 73,182 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Г-ийн хариуцагч Э.Дд холбогдуулан гаргасан 8,213,376.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 02 дугаар сард 1,368,900 төгрөг, 2026 оны 03 дгаар сард 1,368,900 төгрөг, 2026 оны 04 дүгээр сард 1,368,900 төгрөг, 2026 оны 05 дугаар сард 1,368,900 төгрөг, 2026 оны 06 дугаар сард 1,368,900 төгрөг, 2026 оны 07 дугаар сард 1,368,876.37 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаа илэрхийлсэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 146,364 төгрөгийн тал хувь болох 73,182 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 73,182 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Э.Даас 73,182 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ