| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 317/2026/00443/И |
| Дугаар | 317/ШШ2026/00351 |
| Огноо | 2026-02-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 317/ШШ2026/00351
2026 02 10 317/ШШ2026/00351
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 14-р баг, Дархан юнайтед арена, Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, ************************** хаягт оршин байх Ц нд холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 2,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, мөн оны 02 дугаар сарын 06-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хариуцагч Цэцээ гүний хурд " морин спорт уяачдын холбоо нь Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК хуучнаар Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 2014 оны 08 дугаар сарын 13-ний өдөр Бот-2014/387 дугаартай Бага оврын тракторыг худалдан борлуулах зээлийн гэрээг байгуулан 5.000.000 /таван сая/ төгрөгийн үнэ бүхий FT-250 маркийн Бага оврын тракторыг дагалдах хэрэгслийн хамт урьдчилгаа төлбөр төлөн хүлээн авсан. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 08 сарын 17-ний өдөр дууссан боловч зээлээ бүрэн төлж дуусгалгүй өнөөдрийг хүрсэн байна. Тиймээс үндсэн зээлийн үлдэгдэл 1,500,000 төгрөг, зээлийн гэрээний 3.3-т зааснаар алданги тооцоход үндсэн зээлийн үлдэгдлээс их гарч байх тул Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4- т зааснаар 50 хувиар алданги тооцоход 750,000 /долоон зуун тавин мянга/ төгрөг болж байна. Иймээс нийт 2,250,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан манай байгууллагад олгож хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.
2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бат-Өлзий шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-ийн нэхэмжлэлтэй Цэцээ гүний хурд" Морин спорт уяачдын холбоонд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бат-Өлзий би дараах хүсэлтийг гаргаж байна. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүрэн татгалзаж байна гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК нь хариуцагч Ц нд холбогдуулан гэрээний үүрэгт 2,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бат-Өлзий нь Ц нд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бат-Өлзий би дараах хүсэлтийг гаргаж байна. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүрэн татгалзаж байна гэх хүсэлтийг ирүүлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага 2,250,000 төгрөгийг хариуцагч Ц бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог бөгөөд нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ч хариуцагч талаас тэмдэгтийн хураамжид төлбөл зохих нийт 25,475 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц нд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 2,250,000 төгрөгийг хариуцагч бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ч хариуцагч талаас тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 25,475 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ