| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 317/2026/00427/И |
| Дугаар | 317/ШШ2026/00356 |
| Огноо | 2026-02-11 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 317/ШШ2026/00356
2026 02 11 317/ШШ2026/00356
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ********************************** байрлах Н ХХК /рд:5928907/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, ********************** хаягт оршин суух, Их Монгол овогт Б ын О /рд:О/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 3,886,762.90 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, мөн оны 08 дугаар сарын 29-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Н ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Н ХХК нь Б.Отэй 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Өрхийн тариаланчлын зээлийн гэрээг бичгээр байгуулан 5,000,000 төгрөгийг сарын 1,9 хувийн хүүтэй, 9 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн билээ. Б.О нь зээл авснаас хойш зээлийн эргэн төлөлтөө удаа дараа хожимдуулж байсан бөгөөд манай компаниас холбогдоход төлнө гэдэгч одоог хүртэл төлөөгүй тул бид зээлийн гэрээг цуцалж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж байна. Иймд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т Зээлийн хүүг зээл ашигласан хугацаагаар тооцно гэж, 19 дүгээр зүйлийн 19.1-т Зээл ашигласан хугацаа нь зээлдүүлэгчээс зээлдэгчид гэрээнд тохиролцсон хэлбэрээр зээл олгосоноор эхэлж, зээлдэгч зээлдүүлэгчид буцаан төлснөөр дуусгавар болно гэж, 20 дугаар зүйлийн 20.3-т Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй хэмээн тус тус заасны дагуу нийт 3,886,762.90 төгрөгийг хариуцагч Б.Огээс гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Б.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Үлдэгдэл зээл болох 3,886,762.90 төгрөгийг 5 хувааж 5 сарын хугацаанд барагдуулах болно. Сар бүрийн 29-ний өдөр төлнө. 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 777,352.58 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 777,352.58 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 777,352.58 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 777,352.58 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 777,352.58 төгрөг тус тус төлнө гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Б.Од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,886,762.90 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, хариуцагч Б.О нь нэхэмжлэлийн шаардлага 3,886,762.90 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 777,352.58 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 777,352.58 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 777,352.58 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 777,352.58 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 777,352.58 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаа илэрхийлсэн бичгийн тайлбар гаргасан байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:
Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.О бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77,139 төгрөгийн тал хувь болох 38,569.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 38,569.5 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Н ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Од холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 3,886,762.90 төгрөгийг, хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 777,352.58 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 777,352.58 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 777,352.58 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 777,352.58 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 777,352.58 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаа илэрхийлсэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Н ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 77,139 төгрөгийн тал хувь 38,569.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 38.569.5 төгрөгийг улсын орлогоос, 38,569.5 төгрөгийг хариуцагч Б.Огээс тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.О сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ