Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 1056

 

 

  

 

 

 

                                     

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,

Улсын яллагч Ч.Алтансүх,

Шүүгдэгч Д.Т , түүний өмгөөлөгч Ц.Мандал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар,

мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Т т холбогдох эрүүгийн 1806 01475 0838 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1961 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн   тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар  , хэрэг хариуцах чадвартай, О  овогт Д  Т .

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

 

Шүүгдэгч Д.Т  нь 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баян-Уул” нэртэй хүнсний дэлгүүрт Б.Сосорбарамын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндэхийг завдсан,

мөн Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баян-Уул нэртэй хүнсний дэлгүүрт Б.Сосорбарамын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндэхийг завдах гэмт хэрэг үйлдэхдээ Б.Сосорбарамын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Т  мэдүүлэхдээ: “…Би согтуу дэлгүүрт орсон нь үнэн. Тухайн үед зүрх өвдөөд байхаар хувцсаа тайлсан. Тэрнээс биш энэ хүнийг цохих бодол байгаагүй.” гэв.

 

Мөн талуудын хүсэлтээр мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Сосорбарамын Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан өргөдөл /хх-4/, хохирогч Б.Сосорбарамын өгсөн мэдүүлэг /хх-10/, шүүгдэгч Д.Т гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-18/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 2815 дугаартай дүгнэлт /хх-27/, гэрч Д.Отгонбаатарын өгсөн мэдүүлэг /хх-38/, шүүгдэгч Д.Т ял шалгах хуудас /хх-46/ баримт зэрэг болно.

 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанд судлагдсан дээрх нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэн дээр ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Д.Т  нь 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баян-Уул” нэртэй хүнсний дэлгүүрт Б.Сосорбарамын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндэхийг завдсан,

мөн Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баян-Уул нэртэй хүнсний дэлгүүрт Б.Сосорбарамын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндэхийг завдах гэмт хэрэг үйлдэхдээ Б.Сосорбарамын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Сосорбарамын өгсөн: “... 2018 оны 2 дугаар сарын 19-ний орой 18 цаг өнгөрч байхад манай дэлгүүрт зүс таних, нэрийг нь мэдэхгүй 40 гаран насны эрэгтэй хүн орж ирээд ямар нэгэн шалтаг, шалтгаан байхгүй бүх хувцсаа тайлаад байхаар нь “яах гээд байгаа юм бэ гар” гэж хэлэхэд “хүчиндлээ шүү нэг бол цагдаагаа дууд” гэхээр нь лангууны араас хөөх гэтэл гараа атгаж байгаад миний нүүрэн тус газарт 5-6 удаа цохиж, хоолой боосон. Тэгээд би арай гэж дэлгүүрээс гараад хашаан дотор байх хадам ах Л.Бат-Эрдэнийн гэрт орж болсон хэргийн талаар хэлж Л.Бат-Эрдэнэ ахыг дэлгүүрт дагуулж орж ирээд цагдаа дуудаж нөгөө залууг цагдаад барьж өгсөн...Тухайн эрэгтэй миний зүүн шанаан тус газарт баруун гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Энэ хугацаанд миний толгой дүүрч, бие эвгүйрч манартал “хуц гичий минь” гэж хэлээд баруун шанаа хэсэгт баруун, зүүн гараараа цохиод хоолой боож лангуу, хана руу шахаж зодсон. Ингээд намайг дахин шанаа хэсэгт цохиод дээгүүрээ өмссөн байсан куртик, цамц, өмдөө тайлж дэлгүүрт газар шидээд дахин 2-3 удаа “унаач гичийн минь, ухаан алдаж унаач, гичий минь” гээд цохисон. Тэгэхээр нь би арай хийж зугтаж гарсан...Дэлгүүрт ахыг дагуулж орж ирэхэд нөгөө хүн 13 дугаар хорооны далан, гүүр дагаж зугтаахаар нь цагдаагийн байгууллагад утсаар мэдэгдэж далан дээрээс нүцгэн байдалтайгаар нь барьж авсан.” /хх-10, 13/ гэх мэдүүлэг,

 

              Мөрдөн байцаалтад гэрч Л.Бат-Эрдэнийн өгсөн: “…Гэртээ байж байхад манай эхнэрийн дүүгийн эхнэр болох Б.Сосорбарам гаднаас гэрт орж ирээд гэрийн цонх цохиж “туслаарай дэлгүүрт хүн зодоод байна” гэж орилсон. Ингээд би санд мэнд гүйж гараад хамтдаа дэлгүүр рүү ороход дэлгүүрийн шалан дээр цамц, куртик, майк зэрэг эмх замбараагүй шидэгдсэн. Б.Сосорбарамыг цохисон гэх 50 гаран насны бор царайтай эрэгтэй хүн дээгүүрээ нүцгэн өргөн гудам, жалганы зүг гүйж харагдсан. Би очоод барьж автал “цагдаагаа дууд, цагдаадаа өг” гээд шал согтуу өөдөөс хэрэлдээд байсан. Ингээд дэлгүүрт оруултал араас нэг цагдаа орж ирээд эрэгтэйг аваад явсан...Б.Сосорбарам маш их уйлсан, царай нь улайсан, зүүн хацар, эрүү хэсэг нь хавдаж улайсан байсан.” /хх-16/ гэх мэдүүлэг,

             

              Мөрдөн байцаалтад гэрч Д.Отгонбаатарын өгсөн: “... 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 18 цаг өнгөрч байсан санагдаж байна Жижүүрийн шуурхай албанаас “согтуу хүн хүн зодоод байна” гэх утгатай дуудлага ирсэн. Би дуудлага авснаас хойш 10 минутын дараа “Баян-Уул” нэртэй дэлгүүрийн үүдэнд очоод дотогш ороход 50 гаран насны эрэгтэй, өөрийгөө Д.Т  гэж танилцуулсан, согтууруулах ундаа хэрэглэсэн, эрэгтэй хүн дээгүүрээ нүцгэн, цамц болон пудволкоо тайлсан, дэлгүүрийн шалан дээр ил хаясан доогуураа өмд гуталтай байсан. Ингээд дуудлага өгсөн 30 гаран насны Б.Сосорбарам гэх эмэгтэйгээс ямар үйл явдал болсныг асуухад “намайг хувцсаа тайл, тайл” гэж нилээд хэдэн удаа нүүр баруун, зүүн гараараа шанаадаж цохисон. Би энэ хүнд хуулийн хариуцлага хүлээлгэмээр байна гэж хэлсэн. Өмдөө шувтлаад хувцсаа тайл гэж хэлсэн тухай нь би Д.Т аас асуухад юу ч дуугарахгүй доошоо хараад байсан.” /хх-38-39/ гэх мэдүүлэг,

 

             Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн 2815 дугаартай дүгнэлтэд:

          1. Б.Сосорбарамын биед баруун, зүүн хацар, эрүүнд хаван, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-27/, гэх дүгнэлт,

 

Шүүгдэгч Д.Т ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-46/ зэргээр тогтоогдсон болно.

 

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Д.Т  нь 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баян-Уул” нэртэй хүнсний дэлгүүрт Б.Сосорбарамын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндэхийг завдсан,

мөн Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баян-Уул нэртэй хүнсний дэлгүүрт Б.Сосорбарамын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндэхийг завдах гэмт хэрэг үйлдэхдээ Б.Сосорбарамын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мандалын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “…Д.Т зүйлчилсэн хүчиндэхийг завдсан гэдэг зүйл ангийг хүлээн зөвшөөрөхөд бэрх байна. Бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл гэдгийг хуулинд маш тодорхой заасан байгаа. Хэрвээ “ална шүү” гэж хэлсэн бол хүн алах гэмт хэргийн зүйлчлэлээр зүйлчлэх байсан уу гэж хэлмээр байна. Хохирогчийг цохисоноо хүлээн зөвшөөрч байгаа. Харин хохирогчийг хүч хэрэглэсэн зүйлчлэл огт байхгүй байгаа.” гэж тайлбар гарган мэтгэлцэх боловч хэрэгт авагдсан хохирогч Б.Сосорбарамын өгсөн: “…хүчиндлээ шүү нэг бол цагдаагаа дууд” гэхээр нь лангууны араас хөөх гэтэл гараа атгаж байгаад миний нүүрэн тус газарт 5-6 удаа цохиж, хоолой боосон…Энэ хугацаанд миний толгой дүүрч, бие эвгүйрч манартал “хуц гичий минь” гэж хэлээд баруун шанаа хэсэгт баруун, зүүн гараараа цохиод хоолой боож лангуу, хана руу шахаж зодсон. Ингээд намайг дахин шанаа хэсэгт цохиод дээгүүрээ өмссөн байсан куртик, цамц, өмдөө тайлж дэлгүүрт газар шидээд дахин 2-3 удаа “унаач гичийн минь, ухаан алдаж унаач, гичий минь” гээд цохисон. Тэгэхээр нь би арай хийж зугтаж гарсан” гэх мэдүүлэг, мөн гэрч Л.Бат-Эрдэнийн өгсөн: “…би санд мэнд гүйж гараад хамтдаа дэлгүүр рүү ороход дэлгүүрийн шалан дээр цамц, куртик, майк зэрэг эмх замбараагүй шидэгдсэн. Б.Сосорбарамыг цохисон гэх 50 гаран насны бор царайтай эрэгтэй хүн дээгүүрээ нүцгэн өргөн гудам, жалганы зүг гүйж харагдсан. Би очоод барьж автал “цагдаагаа дууд, цагдаадаа өг” гээд шал согтуу өөдөөс хэрэлдээд байсан. Ингээд дэлгүүрт оруултал араас нэг цагдаа орж ирээд эрэгтэйг аваад явсан...Б.Сосорбарам маш их уйлсан, царай нь улайсан, зүүн хацар, эрүү хэсэг нь хавдаж улайсан байсан” гэх мэдүүлэг, гэрч Л.Отгонбаатарын өгсөн: “…Ингээд дуудлага өгсөн 30 гаран насны Б.Сосорбарам гэх эмэгтэйгээс ямар үйл явдал болсныг асуухад “намайг хувцсаа тайл, тайл” гэж нилээд хэдэн удаа нүүр баруун, зүүн гараараа шанаадаж цохисон. Өмдөө шувтлаад хувцсаа тайл гэж хэлсэн тухай нь би Д.Т аас асуухад юу ч дуугарахгүй доошоо хараад байсан” гэх мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Төмөрбаатар нь хохирогч Б.Сосорбарамын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндэхийг завдсан болох нь нотлогдон тогтоогдсон тул өмгөөлөгчийн гаргасан татгалзал үгүйсгэгдэж байна.

 

Ийнхүү дээрх байдлаар шүүгдэгч Д.Т ыг 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баян-Уул” нэртэй хүнсний дэлгүүрт Б.Сосорбарамын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндэхийг завдсан, мөн дээрхи гэмт хэргийг үйлдэхдээ хохирогч Б.Сосорбарамын  эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруу хөдөлбөргүй нотлогдсон гэж шүүхээс дүгнэж, түүнд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар торгуулийн ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч Б.Сосорбарам хохирол төлбөрийг баримтаар нэхэмжилсэн зүйлгүй тул шүүгдэгч Д.Т ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.Т т шүүхээс оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялыг дүйцүүлэн 30 хоногоор тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар нэмж нэгтгэн нийт 1 жил 1 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, Д.Т  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч О  овогт Д  Т ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д заасан хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндэхийг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Д.Т т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

 мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Д.Т т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар түүнд шүүхээс оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг дүйцүүлэн 30 хоног буюу 1 сараар тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар түүнд оногдуусан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт 1 жил 1 сарын хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Д.Т т оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Д.Т  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба

Д.Т т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 

 

   7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

  8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Т т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                                   

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               Э.ЧИНГИС