| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацаг Баасанбат |
| Хэргийн индекс | 2511011510397 |
| Дугаар | 2025/ДШМ/1029 |
| Огноо | 2025-09-02 |
| Зүйл хэсэг | 25.4.1., 25.5.1., |
| Улсын яллагч | Н.Түвшинбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 2025/ДШМ/1029
Д.Г-, В.Б-, Л.М- нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, Т.Алтантуяа, шүүгч Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Түвшинбаяр,
шүүгдэгч Д.Г-, В.Б-, Л.М- нарын өмгөөлөгч Л.Мөнхдөл,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/487 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Б.Чинбатын бичсэн 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 08 дугаар эсэргүүцэлд үндэслэн 2511011510397 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Баасанбат илтгэснээр хянан хэлэлцэв.
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, /РД:............./,
2. Г- овогт В-гийн Б-, ............ /РД: ............../,
3. Б- овогт Л-ын М-, ............, ял шийтгэлгүй /РД:............/,
Шүүгдэгч Д.Г-, В.Б-, Л.М- нар нь бүлэглэн 2025 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт, Галуут сумын нутаг дэвсгэрээс бурханы нөхөр сэлт, бурхан, Замбалгарав бурхан, Аюуш бурхан, 4 мутарт Жанрайсэг бурхан, хүний толгой, цутгуур арал, ламын чавирын бумба, найман тахилын нэг шүхэр, тахилын суурь бад, очир, мянган мутарт цагаан шүхэрт бурханы мутрын хэсэг, бүрээний амсар, бурханы болон эд өлгийн зүйлийн эрхин чимэг, мандалын тавиурын таг, жижиг, том бурхдын зэс хөөмөл чимэглэлүүд, рашааны бумбын цорго, дэгүгийн ир хэсэг, дэнсний туухай, бумба савын угсардаг суурь, жижиг хэмжээний түүвэр чимэглэлүүд, мана чулуу, Юань ши кайн хөрөг бүхий зоос, бурханы суурь бадны таг 1 ширхэг, луу дүрслэл бүхий зоос, өнгөт металл тээг зэрэг соёлын биет өвийг хууль бусаар археологи, хайгуул, малтлага хийсэн,
Бүлэглэн дээрх эд өлгийн болон соёлын биет өвийг 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Урт цагааны гудамж орчимд байрлах эртний эдлэл цуглуулагч нарт зарахыг завдаж, соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулахыг завдсан хэрэгт тус тус холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас:
Д.Г-, В.Б-, Л.М- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 1, 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх:
“... Шүүгдэгч Д.Г-, В.Б-, Л.М- нарыг “Хууль бусаар археологийн хайгуул, малтлага хийсэн” гэмт хэргийг үйлдсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулахыг завдсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
шүүгдэгч Д.Г-, В.Б-, Л.М- тус бүрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж, нэгтгэн хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тус тус тэнсэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар Д.Г-, В.Б-, Л.М- нарт “оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэж,
Д.Г-, Л.М- нарын эдлэх ялын биелэлтэд хяналт тавихыг тэдгээрийн оршин суугаа газрын харьяа Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч В.Б-гийн эдлэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд шүүгдэгч Д.Г-. В.Б-, Л.М- нар нь шүүхээс хүлээсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1, 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар мөрдөгчөөс Соёлын өвийн Үндэсний төвд шинжилгээ хийлгэхээр хүлээлгэн өгсөн “... Аюуш бурхан-1, бурханы нөхөр сэлт-1, бурхан-1, Замбалгарав бурхан-1, Аюуш бурхан-1, 4 мутарт Жанрайсэг бурхан-1, хүний толгой-1, цутгуур арал-10, ламын чавирын бумба-1, найман тахилын нэг шүхэр-1, тахилын суурь бад-2, Очир-1, мянган мутарт цагаан шүхэрт бурхны мутрын хэсэг- 4. бүрээний амсар-2, бурханы болон эд өлгийн зүйлийн эрхин чимэг-3, мандлын тавиурын таг-1, жижиг том бурхдын зэс хөөмөл чимэглэлүүд-32, рашааны бумбын цорго-1, дэгүгийн ир хэсэг-1, дэнсний туухай-1, бумба савын угсардаг суурь-1, жижиг хэмжээний түүвэр чимэглэлүүд-11, мана чулуу-1, дөрвөлжилж шоодож зүссэн эрдэс-1, Юань ши кайн хөрөг бүхий зоос-1, Бүгд найрамдах хятад ард улсын 2 мөнгө-1, бурханы суурь бадны таг-1, орос копбекъ-3, Бүгд найрамдах хятад ард улсын 1, 2 мөнгө-6, луу дүрслэл бүхий зоос-40, луу дүрслэл бүхий зоос- 1. луу дүрслэл бүхий зоос-1, дундад иргэн улсын зоос-13, шар өнгийн дундаа нүхтэй зоос-1, дундаа нүхтэй зоос-10, луу дүрслэл бүхий зоос-2, өнгөт металл тээг 1...” зэрэг нэр бүхий нийт 162 ширхэг соёлын биет өвийг Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яаманд хүлээлгэн өгөхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй шүүгдэгч Д.Г-, В.Б-, Л.М- нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2 ширхэг металл илрүүлэгч, 1 ширхэг хүрз зэргийг улсын орлого болгож,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Г-, В.Б-, Л.Мөнх- Оргил нарт шүүхээс авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Гөрөөчийн овогт В-гийн Б-, Б- овогт Д-ийн Г- нарт мөрдөн байцаалтын шатанд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Прокурор Б.Чинбат тус шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:
“...Шийтгэх тогтоолыг 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан байна. Шүүгдэгч Д.Г-, В.Б-, Л.М- нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар археологи, палеонтологийн хайргуул, малтлага хийх” болон мөн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах” гэмт хэргүүд нь гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн буюу хуульд заасан журмын дагуу археологи, палеонтологийн хайргуул, малтлага хийж, Соёлын биет өвийг худалдсан зуучилсан үйлдлүүдийг ойлгодог тус тусдаа бие даасан санаатай гэмт хэргүүд билээ. Үүний дагуу шүүгдэгч Д.Г-, В.Б-, Л.М- нар нь хууль бус үйлдлийг зориуд хийж, Соёлын биет өвийг олж авсан бөгөөд тухайн биет өвийг Худалдан борлуулахаар завдаж байсан болох нь тус тус хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 2 гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хийсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн, эсхүл хорих ялын дээд хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн гэмт хэрэг үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй” гэж заажээ. Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Г-, В.Б-, Л.М- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн үйлдэл билээ. Шүүхээс хуульд заасан журмыг зөрчиж шүүгдэгч нарт тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн үндэслэлийг тодорхой дурдаагүй байх ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4 дэх заалтад заасан “Шүүгдэгчийг ял эдлэхээс чөлөөлсөн болон Эрүүгийн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан албадлагын арга хэмжээ хэрэглэсэн үндэслэл” гэсэн шаардлагыг хангахгүй байна.
Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад шүүгдэгч нарын тэнссэн хугацаануудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь дээрх зүйл нь хэд хэдэн ялыг нэмж нэгтгэх асуудлыг журамласан зохицуулалт ба ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.5 дахь заалтуудад зааснаар торгох ял, нийтэд тустай ажил хийлгэх ял, зорчих эрхийг хязгаарлах ял, хорих ял, эрх хасах ялуудаас бүрдэх бөгөөд эдгээр ялуудыг л зөвхөн хооронд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар нэмж нэгтгэх ёстой. Гэтэл шүүхээс тэнссэн хугацааг нэмж нэгтгэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, ойлгомжгүй зохицуулалт байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэсэн шаардлагыг хангахгүй байна. Иймд Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 487 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагуудыг тус тус хангахгүй байх тул мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн шийдвэр байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив....” гэжээ.
Прокурор Н.Түвшинбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэмж хэлэх тайлбар байхгүй, эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Прокуророос буруу шийдвэр гарсан. Ямар асуудал үүссэн болохыг ойлгож байгаа гэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Мөнхдөл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол ойлгомжгүй бичигдсэн зүйл байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэл байхгүй. Шүүгдэгч нарт хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэсэн. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М-, Д.Г-, В.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл байх хуулийн шаардлага хангаагүй байна.
Тодруулбал, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч нараас гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч хангаж шийдвэрлээд 2025 оны 06 сарын 18-ны өдөр “яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай санал”-г гаргахдаа Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.
Улмаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн атлаа эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн прокурорын алдааг засахгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж,
Хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн, эсхүл хорих ялын дээд хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн гэмт хэрэг үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй” гэж заажээ.
Шүүгдэгч нарыг холбогдуулан зүйлчилсэн Эрүүгийн хуулийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүд нь гэмт этгээдийн өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж хүсэж үйлддэг гэм буруугийн санаатай үйлдлүүд бөгөөд дээрх 2 төрлийн санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруутайд тооцсон шүүгдэгч эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэм хэмжээг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй байдаг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйл “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх” -ийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус хуульчилсан.
Хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн прокурор болоод анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж шүүгдэгч нарт ял оногдуулахгүй тэнсэн нь хууль ёсны байх зарчмыг зөрчиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаар ч байна.
Иймд дээрх үндэслэлээр дээд шатны прокурор Б.Чинбатын бичсэн 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 08 дугаар эсэргүүцлийг хүлээн авч, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 23-ний өдрийн 2025/ШЦТ/487 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заасан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь тухайн зүйл хэсэгт хуульчлан заасан шаардлагыг хангасан хүний хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүй байх нөхцөлт эрүүгийн хариуцлагын нэг төрөл бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 болон 6.9 дүгээр зүйлд заасан журмыг баримтлаж эрүүгийн хариуцлага оногдуулахад хууль зөрчсөн үйлдэл болохгүй юм.
Иймд дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авах үндэслэлгүй юм.
Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч Л.М-, Д.Г- нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч В.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/487 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Л.М-, Д.Г- нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч В.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
ШҮҮГЧ Н.БААСАНБАТ