| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 317/2026/00334/И |
| Дугаар | 317/ШШ2026/00378 |
| Огноо | 2026-02-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 317/ШШ2026/00378
2026 02 13 317/ШШ2026/00378
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот********************* оршин байх M -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, Баян сум, 888888888888888888888 хаягт оршин суух Б овогт Б ын Б д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 1,265,944.41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, мөн оны 10 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч M шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч Б.Б нь Б ХХК-тай 2025 оны 02 дугаар сарын 14-ны өдөр ЗГ1253130113002106 дугаартай "Зээлийн гэрээ-г байгуулан 1,500,000 / Нэг сая таван зуун мянган / төгрөгийг сарын 3.6 хувийн хүүтэй 12 сарын хугацаатайгаар, хувийн хэрэгцээний зориулалтаар талууд харилцан тохиролцож зээлийн гэрээг байгуулж баталгаажуулж зээлдэгч Б.Б гийн нэр дээрх Хаан банк дахь 5728076910 тоот дансанд 1,500,000 / Нэг сая таван зуун мянган/ төгрөгийг шилжүүлж зээлдүүлэгчийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Б.Б нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй зээлийн төлбөрийг 2025 оны 06 сарын 12-ны өдрөөс хойш төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 132 хоног хугацаа хэтрүүлээд байна. иймд үндсэн зээл 1,176,276.11 төгрөг, хүү 86,090.28 төгрөг, анз 3,578.02 төгрөг, нийт 1,265,944.41 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Батбаяр овогтой Б миний бие нь Төгсбуянт капиталаас мөнгө зээлж авсан нь үнэн. 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 420,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 420,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 425,944 төгрөг тус тус төлж барагдуулна гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч M нь хариуцагч Б.Б д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,265,944.41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахад хариуцагч Б.Б нь нэхэмжлэгчийн шаардсан 1,265,944.41 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 420,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28ны өдөр 420,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 425,944 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг бичгээр гаргасан байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Б бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,933 төгрөгийн тал хувь болох 17,466.5 төгрөгийг улсын орлого болгож, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 17,466.5 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 17,466.5 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.M -ийн хариуцагч Б.Б гаас 1,265,944.41 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 420,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28ны өдөр 420,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 425,944 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч M -ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34,933 төгрөгийн тал хувь болох 17,466.5 төгрөгийг улсын орлого болгож, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 17,466.5 төгрөгийг, хариуцагч Б.Б гаас улсын тэмдэгтийн хураамжид 17,466.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Б нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ