Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 317/ШШ2026/00360

 

 

 

 

         2026        02       11

               317/ШШ2026/00360

 

 

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг 

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

           

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,

 

Нэхэмжлэгч: “Н К ББСБ” ХХК

/Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 00 дугаар хороо, Гранд плаза цогцолбор, 00 дүгээр давхар, 00 тоот, /РД:00 /,

 

Хариуцагч: Ц овогтой У

/Төв аймаг, Сэргэлэн сум, Хайрхан 2 дугаар баг, /РД:ЗП82091401/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 158,558.90 төгрөг гаргуулах тухай

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Н КББСБ” ХХК-иас Ц.У зээлийн гэрээний үүрэгт 158,558.90 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.н.

 

1.1 Нэхэмжлэгч “Н К ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, "Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно", 7.2-т "Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага А-3 маягт хангасан нууц уг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ " гэж тус тус заасны дагуу иргэн Ц. У нь 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр цахимаар 100,000 төгрөгийн дүнтэй, 1 сарын хугацаанд 54 хувийн хүүтэй, 000 дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Н нь 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Ц.У Хаан банкны 00 дугаартай харилцах дансанд 100,000 төгрөгийг шилжүүлж, гэрээний үүргээ биелүүлсэн. Зээлдэгч нь Нөмөртэй байгуулсан 2026557 дугаартай Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 1014 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт болон 2026557 дугаартай Зээлийн гэрээг цуцалж, гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр болох 100,000 төгрөг, 2025 оны 09 сарын 20-ны байдлаар үндсэн хүү 52,327.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,231.23 төгрөг, зээл олголтын шимтгэл 2,000 төгрөг, нийт 158,558.90 төгрөгийг хариуцагч Ц. У гаргуулах нэхэмжлэл гаргасан.

 

1.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “... хариуцагч Цэвээнжав овогтой У /РД:00/ нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан бөгөөд нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Н КББСБ” ХХК нь хариуцагч Ц.У зээлийн гэрээний үүрэгт 158,558.90 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

 

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Н КББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С нь “... хариуцагч Ц овогтой У /РД:00/ нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан бөгөөд нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг ирүүлжээ.

 

3. .Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж буй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг зөрчөөгүй байна.

 

4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Н КББСБ” ХХК-ийн хариуцагч Ц.У зээлийн гэрээний үүрэгт 158,558.90 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж, биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,407 төгрөгийн тал хувь болох 2,703.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100190000941 данснаас 2,703.5 төгрөгийг, хариуцагч Ц.У улсын тэмдэгтийн хураамжид 2,703.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч  “Н КББСБ” ХХК-д олгох нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Н КББСБ” ХХК-ийн хариуцагч Ц.У зээлийн гэрээний үүрэгт 158,558.90 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,407 төгрөгийн тал хувь болох 2,703.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100190000941 данснаас 2,703.5 төгрөгийг, хариуцагч Ц.У улсын тэмдэгтийн хураамжид 2,703.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч  “Н КББСБ” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

                                                                                                       

 

 

ШҮҮГЧ                                   Д.АЛТАНТУУЛ