Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 310/ШШ2026/00133

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 10/ШШ2026/001

аймаг

 

                       Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг би ******* хот, ******* дүүрэг, ******* ******* *******ын гудамж ******* *******ны төв байр ******* *******, тоотод байрлах, ******* ******* ХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй, аймгийн сумын -р баг, -5 тоотод оршин суух, овогт ийн //-д холбогдох 14291245.92 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 10/2025/00861/И индекстэй иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* ******* нь харилцагч овогтой ын цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 421.1 дэх хэсэгт Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно, 421.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийпж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8 дахь заалтад цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид т/хайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно, 7.2 дахь хэсэгт Энэ хуулийн 7.1 -д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ. гэж тус тус заасныг үндэслэн 2024 оны 10 сарын 16-ны өдөр 2010121288 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 16000000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 0 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 482600 төгрөгийг төлсөн. ******* *******ны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2025 оны 5 сарын 25-ны өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 171 хоног хугацаа хэтрүүлэн 4556044.8 төгрөгийн төлбөрийн зөрчил үүсээд байна. Иймд Иргэний хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт, талуудын хооронд байгуулсан 2010121288 дугаартай зээлийн гэрээг тус тус үндэслэн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар ******* нэг талын санаачилгаар гэрээг цуцлаж, дараах зээл хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна... гэжээ.

Хариуцагч Б. шүүхэд гаргасан тайлбартаа: ******* *******ны нэхэмжилсэн мөнгөн дүнг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2026 оны 02 сарын 20-ны өдрөөс эхлэн 2026 оны 10 сарын 20-ны дотор сар бүр хуваан төлж барагдуулах болно гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь Б.аас 14291245.92 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлага болох 14291245.92 төгрөгөөс 2026 оны 02 сарын 20-ны өдрөөс эхлэн 2026 оны 10 сарын 20-ны дотор сар бүр хуваан төлөхийг хүлээн зөвшөөрсөн болох нь талуудын шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229406 төгрөгөөс 11470 төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагчаас 11470 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 751 дүгээр зүйлийн 751.1, 751.1.1, 758 дугаар зүйл, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-д тус тус зааснаар хариуцагч овогт ийн // нь ******* ******* ХК /РД:/-д 14291245.92 /арван дөрвөн сая хоёр зуун ерэн нэгэн мянга хоёр зуун дөчин таван төгрөг ерэн хоёр мөнгө/ төгрөгийг 2026 оны 02 сарын 20-ны өдрөөс эхлэн 2026 оны 10 сарын 20-ны дотор сар бүр хуваан төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 229406 /хоёр зуун хорин есөн мянга дөрвөн зуун зургаан/ төгрөгөөс 11470 /нэг зуун арван дөрвөн мянга долоон зуун гурван/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 11470 /нэг зуун арван дөрвөн мянга долоон зуун гурван/ төгрөгийг, хариуцагч Б.Буднаас 11470 /нэг зуун арван дөрвөн мянга долоон зуун гурван/ төгрөгийг тус тус гаргуулан ******* ******* ХК-д олгосугай.

.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

 

ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ