Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 317/ШШ2026/00055

 

 

 

 

 

 

 

 

  2026       01        05                                             317/ШШ2026/00055

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,

 

Нэхэмжлэгч: “П  ББСБ” ХХК

/Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 00 дүгээр хороо, Парисын гудамж, Ай Си тауэр, 00 дугаар давхар, 00 тоот/

 

Хариуцагч:  Б   овогт Б Э

/Төв аймаг, Зуунмод сум, Ланс 00 дугаар баг, 00 дугаар гудамж, 00 тоот/  

     

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 8,650,269.72 төгрөг гаргуулах тухай

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “П  ББСБ” ХХК нь хариуцагч Б.Э холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,650,269.72 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

 

1.1 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Зээлдэгч Б.Энь манай компанитай 2024 оны 01 дүгээр сарын 9-ний өдөр 00  дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно” гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон. 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 00 зээлийн дансны дугаартай, 1,167,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 00 банкны тоот дансанд; 2025 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 00 зээлийн дансны дугаартай, 6,170,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 00 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Гэвч Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 12 сарын 04-ний өдөр өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд: 2025 оны 6 дугаар сарын 12-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл: 1,167,000 төгрөг, шимтгэл: 23,340 төгрөг, үндсэн хүү: 302,141.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 50,069.10 төгрөг, нийт: 1,542,550.20 төгрөг, 2. 2025 оны 2 дугаар сарын 12-ны зээлийн үлдэгдэл нь: үндсэн зээл:

5,860,531.08 төгрөг, үндсэн хүү: 1,213,852.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 24,835.99 төгрөг, нийт: 7,099,219.52 төгрөг. Иймд зээлдэгч Б.Э  үндсэн зээлийн төлбөрт 7,027,531.08 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,515,993.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 74,905.09 төгрөг, шимтгэл 23,340 төгрөг, нотариатын зардал 8,500 төгрөг, нийт 8,650,269.72 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Б.Э шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Б овогтой   нь П  ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 8,650,269.72 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжилсэн мөнгийг 5 сарын хугацаанд төлж барагдуулна. Үүнд эхний төлөлтийг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 400,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 2,500,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор 2,500,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 2,500,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор 2,75,269.72 төгрөгийг тус тус нэхэмжлэгч байгууллагын 420005005124051798 тоот дансанд төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.    

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

2. Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Энь нэхэмжлэлийн шаардлага болох 8,650,269.72 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн төлбөрийг 5 хувааж төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргасан.        

 

3. Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.     

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тооцож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 153,354 төгрөгийн тал хувь болох 76,677 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 76,677 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “П  ББСБ” ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 8,650,269.72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Э хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 153,354 төгрөгийн тал хувь болох 76,677 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.Э  улсын тэмдэгтийн хураамжид 76,677 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “П  ББСБ” ХХК-д олгосугай.       

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.  

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол хуульд зааснаар албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                Д.АЛТАНТУУЛ