| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 317/2026/00046/И |
| Дугаар | 317/ШШ2026/00056 |
| Огноо | 2026-01-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 317/ШШ2026/00056
2026 01 05 317/ШШ2026/00056
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,
Нэхэмжлэгч: “Г банк” ХК
/Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Сүхбаатарын нэрэмжит талбай 5, Г Б төв байр/
Хариуцагч: Б овогт Х С
/Төв аймаг, Сүмбэр сум, 1 дүгээр баг, Сүмбэр өгөөж 00 дугаар гудамж, 00 тоот/
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 5,901,908.31 төгрөг гаргуулах тухай
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Г банк” ХК нь хариуцагч Х.С холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,901,908.31 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.
1.1 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Х овогтой С нь 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Г банктай ЗГ-00 дугаартай дижитал зээлийн гэрээ байгуулж, 6,000,000 төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай цалин барьцаалан зээлэн авсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул тус зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт хуримтлагдсан зээлийн үндсэн төлбөр 5,252,165.31 төгрөг, зээлийн хүү 633,148.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,594.44 төгрөг нийт 5,901,908.31 төгрөгийг Х овогтой Сарантуяагаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Х.С шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Х овогтой С нь Г банкнаас нэхэмжилсэн 5,901,908.31 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор 1,180,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 1,180,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор 1,180,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,180,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор 1,181,908.31 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
2. Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.С нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,901,908.31 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн төлбөрийг 5 сарын хугацаанд хувааж төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргасан.
3. Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тооцож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 109,381 төгрөгийн тал хувь болох 54,690.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 54,690.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Г банк” ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 5,907,908.31 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х.С хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 109,381 төгрөгийн тал хувь болох 54,690.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Х.Сарантуяагаас улсын тэмдэгтийн хураамжид 54,690.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Г банк” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол хуульд зааснаар албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ