| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2025/00922/И |
| Дугаар | 310/ШШ2026/00135 |
| Огноо | 2026-02-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 310/ШШ2026/00135
| *******0*******6 оны 0******* сарын 11 өдөр | Дугаар 310/ШШ*******0*******6/00135 | ******* аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг би ******* аймгийн ******* сумын *******-р баг, ******* ******* гэх газар нутаглах ******* овогт *******ийн ******* //-ын нэхэмжлэлтэй, ******* аймгийн ******* сумын 7-р баг, Галт шандын 4-1******* тоотод оршин суух, овогт ын //-д холбогдох 1*******000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 310/*******0*******5/009**************/И индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...*******0*******4 онд Г. нь 3000000 төгрөгийг, дараа нь 9000000 төгрөгийг тус тус авсан. Цалингийн зээлээ төлөөд эргүүлээд өгнө гэж хэлж аваад одоог хүртэл өгөөгүй тул 1*******000000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г. шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгчийн нэхэмжилсэн мөнгөн дүнг *******0*******6 оны 03 сарын 10-наас *******0*******7 оны 05 сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд сар бүр 700000 төгрөгөөр, үлдэх 800000 төгрөгийг *******0*******7 оны 06 сарын 10-нд төлж барагдуулах болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.******* нь Г.ээс 1*******000000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г. нь нэхэмжлэлийн шаардлага болох 1*******000000 төгрөгийг *******0*******6 оны 03 сарын 10-наас *******0*******7 оны 05 сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд сар бүр 700000 төгрөгөөр, үлдэх 800000 төгрөгийг *******0*******7 оны 06 сарын 10-ны өдөр төлөхийг хүлээн зөвшөөрсөн болох нь талуудын шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******06950 төгрөгөөс 103475 төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагчаас 103475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 751 дүгээр зүйлийн 751.1, 751.1.1, 758 дугаар зүйл, 1*******3 дугаар зүйлийн 1*******3.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, 758 дугаар зүйлийн 758.1-д тус тус зааснаар хариуцагч овогт ын // нь ******* овогт *******ийн ******* //-д 1*******000000 /арван хоёр сая/ төгрөгийг *******0*******6 оны 03 сарын 10-наас *******0*******7 оны 05 сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд сар бүр 700000 төгрөгөөр, үлдэх 800000 төгрөгийг *******0*******7 оны 06 сарын 10-ны өдөр төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******06950 /хоёр зуун зургаан мянга есөн зуун тавин/ төгрөгөөс 103475 /нэг зуун гурван мянга дөрвөн зуун далан таван/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 103475 /нэг зуун гурван мянга дөрвөн зуун далан таван/ төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагч Г.ээс 103475 /нэг зуун гурван мянга дөрвөн зуун далан таван/ төгрөгийг тус тус гаргуулан Ч.*******өд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ