| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 317/2026/00049/И |
| Дугаар | 317/ШШ2026/00058 |
| Огноо | 2026-01-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 317/ШШ2026/00058
2026 01 05 317/ШШ2026/00058
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,
Нэхэмжлэгч: “Т ББСБ” ХХК
/Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, Сэнтрал тауэр, 8 дугаар давхар/
Хариуцагч: Д овогт Ч М
/Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр баг, 00 байр/
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2,415,207.81 төгрөг гаргуулах тухай
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК нь хариуцагч Ч М холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,415,207.81 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.
1.1 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Хариуцагч Ч овогтой М нь Т ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүргээ зөрчсөн байна. 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 00 тоот гэрээний дагуу Iphone13_128 GB маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 2,888,000 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. 00 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 2,013,631.60 төгрөг, үндсэн хүүнд 380,129.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 9,446.70 төгрөг, нотариатын төлбөрт 12,000 төгрөг, нийт 2,415,207.81 төгрөгийг хариуцагч М Чгаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Ч М шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Д овогт Ч М нь нэхэмжлэгч байгууллага болох Т ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 2,415,207.81 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор 800,000 төгрөг, 2026 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн дотор 800,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор 815,207.81 төгрөгийг тус тус 00 тоот дансанд тус тус төлж барагдуулна. Ийм хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
2. Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч М нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,415,207.81 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн төлбөрийг 3 сарын хугацаанд хувааж төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргасан.
3. Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тооцож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 53,593.32 төгрөгийн тал хувь болох 26,796.66 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 26,796.66 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 2,415,207.81 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч М хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 53,593.32 төгрөгийн тал хувь болох 26,796.66 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч М Ч улсын тэмдэгтийн хураамжид 26,796.66 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол хуульд зааснаар албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ