| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 317/2026/00002/И |
| Дугаар | 317/ШШ2026/00057 |
| Огноо | 2026-01-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 317/ШШ2026/00057
2026 01 05 317/ШШ2026/00057
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,
Нэхэмжлэгч: “Х банк” ХК
/Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 6, Стадион Оргил 1 тоот/,
Хариуцагч: М овогт Б Д
/Төв аймаг, Баяндэлгэр сум, 00 дүгээр баг, 00 дугаар гудамж, 3 тоот/,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 27,407,731.7 төгрөг гаргуулах тухай
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Х банк” ХК нь хариуцагч Б Д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27,407,731.7 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.
1.2 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Зээлдэгч Б Д нь нэхэмжлэгч Х Банк ХК-тай онлайн зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл 30,508,339.7 төгрөг дээр нэмж 1,250,000 төгрөгийг, 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр, жилийн 18.6 хувийн хүүтэй, зээл авч нийт зээлийн хэмжээ 31,758,339.7 төгрөг болсон. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцааны гэрээ байгуулан ирээдүйд орж ирэх цалингийн орлого барьцаалуулсан. Зээлдэгч Б Д нь Зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 14,554,946.1 төгрөг, зээлийн хүү 3,340,305.6 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 31,050.4 төгрөг, нийт 17,926,302 төгрөг төлсөн. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч буюу зээлдэгч нар гэрээнд заасан үүргээ зөрчиж, 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар 659 хоногийн хугацаа хэтэрсэн байна. Мөн талууд нь "Иргэний хуулийн 421 дүгээр зүйл /Цахим хэлбэрээр хийх хэлцэл/-ийн 421.2-т "Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно", Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг,
зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйл (Банк, эрх бүхий хуулийн этгээдээс цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэх)-ийн 7.1-д "Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно." гэж, мөн хуулийн 7.2-т "Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ" гэж, мөн талууд харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээнд "Зээлдэгч нь зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягттай тус тус танилцан, зөвшөөрлөө илэрхийлж нууц код, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулахаар банктай харилцан тохиролцсон бөгөөд аль нэг хэлбэрээр нь баталгаажуулсан зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягтыг банк хүлээн авснаар талуудын хооронд гэрээ, хэлцэл байгуулагдсанд тооцно" гэж тус тус заасны дагуу зээлийн гэрээ болон барьцааны гэрээ, зээлийн өргөдөл, бүтээгдэхүүний нөхцөлийг нэг удаагийн нууц кодоор баталгаажуулсан болно. Иймд 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар дараах төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд үндсэн зээлийн төлбөр 18,015,053.9 төгрөг, зээлийн хүү 8,578,420.5 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 814,257.3 төгрөг нийт 27,407,731.7 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Б Д хариу тайлбартаа: Миний бие М овогт Б Д нь Х банк ХК-ийн нэхэмжилж буй 27,407,731.7 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, бүрэн төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Х банк ХК нь зээлдэгч Б Д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27,407,731.7 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Зээлдэгч Б Д нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлднь хүлээн зөвшөөрч төлж барагдуулахаа илэрхийлсэн байх туд хэргийг хялбаршуудсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
2. Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б Д нь нэхэмжлэлийн шаардлага болох 27,407,731.7 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргасан.
3. Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тооцож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 294,989 төгрөгийн тал хувь болох 147,494.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 147,494.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Х банк” ХК-ийн 27,407,731.7 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б Д хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 294,989 төгрөгийн тал хувь болох 147,494.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б Д гээс улсын тэмдэгтийн хураамжид 147,494.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х банк” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол хуульд зааснаар албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ