Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 310/ШШ2026/00138

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 310/ШШ2026/00138

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* аймаг дахь *******гийн *******ын нэхэмжлэлтэй, ******* аймгийн ******* сумын *******-р багт оршин суух хаягтай, ******* овогт *******ын ******* /РД:/-г албадан эмчилгээнд хамруулах тухай нэхэмжлэлтэй, 310/2026/000135/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , албадан эмчилгээнд хамрагдах этгээд С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ууган-Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ******* аймаг дахь *******гийн газар нь С.*******г албадан эмчилгээнд хамруулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлжээ. ******* овогтой ******* нь архи согтууруулах ундааг тогтмол хэтрүүлэн хэрэглэдэг, гудамж талбайд биеэ авч явах чадваргүй архидан согтуурдаг, орон гэргүй тэнэмэл байдлаар орц хонгил зэрэгт хоног төөрүүлэн амьдардаг. Сайн дураараа архинаас гарах чадваргүй байна.

С.******* нь 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр аймгийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг шинжилгээгээр согтуурах, мансуурах донтой өвчтэй болох нь тогтоогдсон. Иймд ******* овогтой *******г эмнэлгийн дүгнэлт, багийн Засаг даргын тодорхойлолт, сумын ИТХ-ын даргын хүсэлт, цагдаагийн байгууллагын хүсэлтийг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн *******.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу архины албадан эмчилгээнд хамруулах албадлагын арга хэмжээ хэрэглэх хүсэлтийг үндэслэн архины албадан эмчилгээнд хамруулж өгнө үү. Мөн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн *******1 дүгээр зүйлийн *******1.1.3 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн С.******* нь 2023 оноос хойш ******* аймгийн төв буюу Сайнцагаан суманд тогтсон хаяггүй амьдарч байна. Энэ хугацаанд байнга архи уудаг, гудамж талбайд унтдаг, энд тэнд хүмүүс цуглуулж архи уудаг. Үйлчилгээний байгууллагууд руу орж архины мөнгө гуйдаг, хүний идэж байгаа хоол гуйдаг. Энэ хүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагад байнгын дуудлага ирдэг. ******* сум руу нь явуулах гэж хэд хэдэн удаа ******* сумын удирдлагуудтай ярьсан боловч гэртээ очдоггүй. Өвлийн хүйтэнд гадаа унтаад хөлдөж үхэх гээд байдаг. Байрны орцонд орж унтаад оршин суугчдаас нь байнга дуудлага ирдэг. С.******* нь архинаас татгалзаж чадахгүй болсон. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.

3.Албадан эмчилгээнд хамрагдах этгээд С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Одоо цагаан сар болох гэж байна. Хөдөө мал харах хүнгүй байгаа. Ганцаараа байдаг учраас хөдөө мал руугаа хурдан явахгүй бол хэцүү байна. Архины албадан эмчилгээнд хамруулахыг зөвшөөрөхгүй байна гэв.

*******.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдааны тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч ******* аймаг дахь *******гийн *******аас С.*******г албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлт гаргажээ.

2.******* овогт *******ын ******* нь архины шалтгаант сэтгэцийн эмгэгтэй, удаа дараа эрүүлжүүлэгдсэн, нийгмийн хэв журам зөрчиж захиргааны хариуцлага хүлээсэн, архи согтууруулах ундаа байнга хэрэглэдэг болох нь:

******* аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарын 2026 оны 02 сарын 06-ны өдрийн ..архины шалтгаант сэтгэцийн эмгэгтэй, эмчилгээ хийлгэх шаардлагатай... гэх дүгнэлт /хэргийн 5-6 дугаар хуудас/

******* аймаг дахь *******гийн *******ын 2026 оны 02 сарын 05-ны өдрийн 01/0******* дугаартай С.*******г албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлт /хэргийн ******* дүгээр хуудас/

*******гийн *******ын мэдээллийн сангаас ирүүлсэн С.*******г удаа дараа саатуулагдсан, зөрчлийн хуулиар шийтгүүлсэн талаарх лавлагаа /хэргийн 8-18-р хуудас/

******* аймгийн ******* сумын *******-р багийн Засаг даргын 2026 оны 01 сарын 29-ны өдрийн 07/06 дугаартай албан бичгээр ирүүлсэн ...Тус багийн иргэн С.******* нь манай багийн үндсэн харьяат иргэн мөн боловч уг хаягтаа амьдардаггүй өдөр бүр архины хамааралтай тэнэмэл байдлаар амьдардаг нь үнэн болохыг тодорхойлов гэх тодорхойлолт /хэргийн 3 дугаар хуудас/ баримтаар тогтоогдож байна.

С.******* нь архины шалтгаант сэтгэцийн эмгэгтэй болох нь эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон, албадан эмчилгээнд хамруулахад хориглох өвчингүй архи согтууруулах ундаа хэрэглэж удаа дараа захиргааны хариуцлага хүлээсэн болох нь тогтоогдож байх тул албадан эмчлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.8, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119, 120 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т зааснаар ******* овогт *******ын ******* /РД:/-г албадан эмчлэх эмнэлэгт, албадан эмчилсүгэй.

2. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар С.*******г албадан эмчлэх эмнэлэгт хүргэхийг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн *******1 дүгээр зүйлийн *******1.1.3-т зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх нэхэмжлэл болохыг дурдсугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, албадан эмчилгээнд хамрагдах этгээд нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 1******* хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.УРАНЧИМЭГ