Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2017/00599

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Сувд-Эрдэнийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/00008 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Сувд-Эрдэнийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч А.Мөнхзул илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч 뺺 Ц.Баянчимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 19 дүгээр захирамжаар Л.Намсрайгаас 48 700 225 төгрөгийг гаргуулж Н.Мягмарсүрэнд олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Л.Намсрай болон Ц.Сувд-Эрдэнэ бидний хамтран өмчлөх дундын үл хөдлөх хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 120 мянгат, Шинэ өглөө хотхоны 23/2 дугаар байр, 50 тоот хаягт байрлах 73 м2 талбай бүхий 2 өрөө байрыг бид 180 000 000 төгрөгөөр үнэлсэн. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь "Итгэлт эстимэйт" ХХК-аар 170 000 000 төгрөгөөр үнэлүүлж, улмаар үнэлсэн үнэлгээнээсээ 70 хувиар бодож дуудлага худалдаанд 120 425 500 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг огт хүлээн зөвшөөрөхгүй. Шийдвэр гүйцэтгэгч нар нь төлбөр төлөгч нарыг анх очиход нь таны хөрөнгийг эхлээд 30 хувиар, дараа нь 50 хувиар үнийг бууруулдаг хууль байдаг тухай тайлбарлаж хэлж өгөх хэрэгтэй.

Иймд дээрхи үл хөдлөх хөрөнгийг үнэгүйдүүлж 120 452 500 төгрөгөөр үнэлснийг огт хүлээн зөвшөөрөхгүй тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 19 дүгээр захирамжаар Л.Намсрайгаас 48 700 225 төгрөгийг гаргуулж Н.Мягмарсүрэнд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шиидвэрийн дагуу төлбөр авагч хүсэлт гаргасан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр үүсгэн төлбөр төлөгч Л.Намсрайд удаа дараа шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдэл гардуулсан. Төлбөр төлөгч Л.Намсрай, Ц.Сувд-Эрдэнийн өмчлөлд эд хөрөнгийг тогтоох зорилгоор холбогдох газруудаас лавлагаа авахад Хан-Уул дүүргийн 1 дүгээр ороо, Шинэ өглөө хотхоны 23/2 дугаар байрны 50 тоот хоёр өрөө орон сууц, 0 давхрын 79 тоот авто зогсоол тус тус бүртгэлтэй болох нь тогтоогдсон.

Төлбөр төлөгч Л.Намсрай, Ц.Сувд-Эрдэнийн өмчлөл Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Шинэ өглөө хотхоны 23/2 дугаар байрны 50 тоот хоёр өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу өмчлөгч болон хамтран өмчлөгч талуудаас үнийн санал өгөх мэдэгдлийг 2015 оны 03 дугаар сарын 28-ны өдөр өгсөн боловч үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нар харилцан тохиролцоогүй тул 2016 оны 03 дугаар 30-ны өдрийн 68 тоот тогтоолоор "Итгэлт эстимэйт" ХХК-ийг шинжээчээр томилсон.

Хөрөнгийн үнэлгээний "Итгэлт эстимэйт" ХХК 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Л.Намсрай, Ц.Сувд-Эрдэнэ нарын хамтран өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Шинэ өглөө хотхоны 23/2 дугаар байрны 50 тоот хоёр өрөө орон сууцыг 172 075 500 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайланг ирүүлсэн. Шинжээчийн үнэлгээний тайланг төлбөр төлөгч Л.Намсрай, Ц.Сувд-Эрдэнэ нарт 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр мэдэгдсэн.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд Ц.Сувд-Эрдэнэ 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр шинжээчийн тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах талаар гомдол гаргасан. Тус албаны 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 3/606 дугаар хариу мэдэгдэх хуудсаар Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар дундын өмчлөлийн зүйлийн тодорхой хэсгийг тэргүүн ээлжинд худалдан авах эрхтэй болохыг дурдсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан хугацаанд гомдол гаргаагүй, гомдол гаргах хугацааг хэтрүүлж гомдол гаргасан тул шинжээчийн тогтоосон үнийг хүчингүй болгох тухай гомдлыг хүлээн авах боломжгүйг мэдэгдсэн. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд төлбөр төлөгч Л.Намсрай шинжээчийн тогтоосон үнийг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 00502 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Шинэ өглеө хотхоны 23/2 дугаар байрны 50 тоот хоёр өрөө орон сууцыг /шинжээчийн тогтоосон үнэ/ үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нарын харилцан тохиролцож тогтоосон үнэ/ болох 172 075 500 төгрөгийн 70 хувь буюу 120 452 850 төгрөгөөр 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Шинэ өглөө хотхоны 23/2 дугаар байрны 50 тоот хоёр өрөө орон сууцыг шинжээчийн тогтоосон үнэ болох 172 075 500 төгрөгийн 50 хувь буюу 86 037 750 төгрөгөөр 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй болно.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 07426 дугаар шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн болно. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж болон нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4, 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Шинэ өглөө хотхоны 23/2 дугаар байрны 50 тоот хоёр өрөө орон сууцыг үнэлсэн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Ц.Сувд-Эрдэнийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 19 дугаар захирамжаар Л.Намсрайгаас 48 700 225 төгрөгийг гаргуулж Н.Мягмарсүрэнд олгохоор шийдвэрлэсэн. Л.Намсрай нь миний нөхөр юм. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь ажиллгааны явцад Л.Намсрай болон Ц.Сувд-Эрдэнэ бидний хамтран өмчлөх дундын үл хөдлөх хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат Шинэ өглөө хотхоны 23/2 дугаар байрны 50 тоот хаягт байрлах 73м2 бүхий 2 өрөө байрыг бид 180 000 000 төгрөгөөр үнэлсэн юм. Гэтэл нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Итгэлт Эстимэйт ХХК-иар 170 000 000 төгрөгөөр үнэлүүлсэн ба анхны дуудлага худалдаанд дээрхи үнэлсэн үнэлгээг 70%-иар бодож 120 425 500 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг огт хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Шүүх бидний нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэхдээ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Иймд бидний гомдлыг хүлээн авч хуулийн дагуу хянаж, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Ц.Сувд-Эрдэнэ үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг х Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба эс зөвшөөрч маргажээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 19 дугаар захирамжаар Л.Намсрайгаас 48 500 000 төгрөг гаргуулж Н.Мягмарсүрэнд олгохоор шийдвэрлэсэн ба хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Шинэ өглөө хотхон 23/2 дугаар байрны 50 тоот хаягт байрлах хувийн орон сууцыг Л.Намсрай, Ц.Сувд-Эрдэнэ нар нь хамтран өмчилдөг гэх үйл баримтад талууд маргаангүй.

Нийслэлий шийдвэр гүйцэтгэх алба нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 6500Х дугаартай шүүгчийн захирамж, мөн өдрийн 504 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн маргаан бүхий орон сууцыг 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 179/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2016 оны 02 дугаар сарын 29ий өдрийн 179/02 дугаар тогтоолоор хураасан ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Хариуцагч тал 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 3/11382 дугаар бүхий албан бичгээр төлбөрт хураагдсан эд хөрөнгийн зах зээлийн үнийг төлбөр авагчтай харилцан тохиролцож тогтоон хариу мэдэгдэх, хэрэв тохиролцоогүй тохиолдолд үнэлгээчнээр зах зээлийн үнэлгээг тогтоолгох талаар Ц.Сувд-Эрдэнэд мэдэгдсэн нь хэргийн 46 дугаар талд авагдсан байна.

 

Төлбөр төлөгч Ц.Сувд-Эрдэнэ нь шийдвэр гүйцэтгэгчээс мэдэгдсэн хугацаанд эд хөрөнгийн талаар үнийн санал ирүүлээгүй байх бөгөөд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2016 оны 3 дугаар сарын 30ы өдрийн 68 дугаартай тогтоолоор Итгэл Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, төлбөрт хураагдсан эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 37.2.2 дахь заалтад "төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ" гэж заасантай нийцжээ.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр шинжээчийн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 172 075 500 төгрөгөөр тогтоосон тухай үнэлгээний тайланг, 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр уг үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувь болох 120 452 850 төгрөгөөр 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр анхны албадан дуудлага худалдаагаар худалдах тухай, мөн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр уг үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувь болох 86 037 750 төгрөгөөр 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдах тухай мэдэгдлийг тус тус төлбөр төлөгч Л.Намсрай, Ц.Сувд-Эрдэнэ нарт мэдэгдсэн баримт хэргийн 55, 56, 65, 67 дугаар талуудад авагдсан, шийдвэр гүйцэтгэгчийг төлбөр төлөгчөөс төлбөрт хураагдсан эд хөрөнгийн талаар үнийн санал аваагүй, шинжээчээс тогтоосон үнэлгээ болон эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах талаар гаргасан шийдвэрийг мэдэгдээгүй гэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Нэхэмжлэгч тал төлбөрт хураагдсан эд хөрөнгийг шинжээчээр томилогдсон Итгэл Эстимэйт ХХК зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн гэх үндэслэлээ баримтаар нотлоогүй, үнэлгээ хууль бус болохыг тогтоосон баримт байхгүй, шинжээчийн үнэлгээг, зах зээлийн үнэ ханштай харьцуулсан баримт хэрэгт авагдаагүй байхын зэрэгцээ нэхэмжлэгч Ц.Сувд-Эрдэнэд орон сууцны үнэлгээ болон дуудлага худалдааны талаар удаа дараа мэдэгдсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 12 дугаар 21-ний ө 181/ШШ2017/00008 угаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. 119 119.4, 119.7 , 7 14 뿿 㺺 .

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

А.МӨНХЗУЛ