| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2025/00863/И |
| Дугаар | 310/ШШ2026/00145 |
| Огноо | 2026-02-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 310/ШШ2026/00145
| 2*******6 оны ******* сарын 13 өдөр | Дугаар 310/ШШ2*******6/00145 | аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, *******-р хороо, Д.*******ын талбай *******, ******* *******, *******-р давхарт байрлах ******* ББСБ ХХК /РД:/
Хариуцагч: аймгийн сумын *******-р баг, ийн тоотод оршин суух, ийн /РД:/
Нэхэмжлэлийн шаардлага: 726437.99 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 310/2*******5/00*******63/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /цахимаар оролцсон/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ууган-Адъяа нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй удаа дараа зөрчсөн тул хариуцагчаас 726437.99 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г. нь манай байгууллагаас 2*******4 оны 03 сарын 25-ны өдөр Токи апплекейшнаар дамжуулж кредит зээлийн эрхээ шалгуулж гэрээ байгуулж 560000 төгрөгийн зээлийн эрх үүссэн. Эрх үүссэнээс хойш зээл авч ашигласан. Нийт ******* удаагийн эргэн төлөлт хийсэн. Хамгийн сүүлд 2*******5 оны 01 сарын 21-ний өдөр эргэн төлөлт хийсэн. Үүнээс хойш гэрээний үүрэг зөрчигдсөн тул нэхэмжлэл гаргасан. Үндсэн зээлд 4951*******3.9******* төгрөг, хүүд 200564.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 203*******9.5******* төгрөг, шимтгэл 1300 төгрөг, нотариатын төлбөр 9000 төгрөг нийт 726437.99 төгрөг нэхэмжилж байна гэв.
4.Хариуцагч Г. хуульд заасан хугацаанд хариу тайлбарыг шүүхэд ирүүлээгүй байна.
5.Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2*******4 оны 03 сарын 25-ны өдрийн 110353******* дугаартай цахим зээлийн гэрээ /хэрийн 9-10-р хуудас/, зээлийн дансны хуулга /хэргийн 11-12-р хуудас/, төлбөрийн баримт /хэргийн 13-р хуудас/ баримтуудаар ******* ББСБ ХХК болон Г. нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж хариуцагч нь гэрээнд зааснаар зээлээ төлөөгүй болох нь тогтоогдож байна.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753 дугаар зүйлийн 753.2-т зааснаар нэхэмжлэлийг 2*******6 оны 01 сарын 12-нд хариуцагчийн нэхэмжлэлд дурдагдсан хаягаар шуудангаар хүргүүлсэн байх тул хариуцагч нэхэмжлэлийг гардан авсан гэж тооцох үндэслэлтэй байна.
7.Талуудын маргааны зүйл нь 726437.99 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч зээлийн гэрээ байгуулагдсан эсэх талаар маргаагүй мөн хариуцагчид шүүхээс шүүх хуралдааны товыг 2*******6 оны ******* сарын 11-ний өдөр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаантай эсэхээ мэдэгдээгүй, шүүх хуралдаанд ирээгүй, мөн нэхэмжлэлийг 2*******6 оны 01 сарын 12-нд хариуцагчийн хаягаар шуудангаар хүргүүлсэн тул хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөнд тооцож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
*******.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хариуцуулан шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйлийн 751.1.1, 759 дүгээр зүйлийн 759.1, 759 дүгээр зүйлийн 759.2, 759.3, 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч ийн /РД:/-өөс 726437.99 /долоон зуун хорин зургаан мянга дөрвөн зуун гучин долоон төгрөг есөн зуун ерэн есөн мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК /РД:/-д олгосгуай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 219*******4.5 /хорин нэгэн мянга есөн зуун наян дөрвөн төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.өөс 219*******4.5 /хорин нэгэн мянга есөн зуун наян дөрвөн төгрөг таван мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК /РД:/-д олгосгуай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш 7 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ