Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 310/ШШ2026/00146

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 310/ШШ2026/006

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ******* гудамж ******* тоотод байрлах ******* ******* ******* ББСБ ХХК /РД:/

Хариуцагч: ******* аймгийн сумын -р баг, ийн 1-р байрны тоотод оршин суух, гийн /РД:/

Нэхэмжлэлийн шаардлага: 28019.46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 310/2025/00895/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /цахимаар оролцсон/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ууган-Адъяа нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй удаа дараа зөрчсөн тул хариуцагчаас 28019.46 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д. нь 2024 оны 06 сарын -ний өдөр 29168 дугаартай цахим зээлийн гэрээг байгуулж Хаанбанкны 545412215 тоот дансанд 100000 төгрөгийг шилжүүлж авсан. Хариуцагч Д.тай манай байгууллагын зүгээс удаа дараа зээл төлөх талаар 8000632 дугаартай утсаар холбогдож сануулж байгаа боловч зээлээ төлөлгүйгээр 58 хоногийн хугацаа хэтрэлттэй байна. Иймд хариуцагч Д.аас 28019.46 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулж шийдвэрлэж өгнө үү гэв.

4.Хариуцагч Д. хуульд заасан хугацаанд хариу тайлбарыг шүүхэд ирүүлээгүй байна.

5.Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2024 оны 06 сарын 12-ны өдрийн 29168 дугаартай цахим зээлийн гэрээ /хэрийн 9-12-р хуудас/, зээлийн дансны хуулга /хэргийн 13-р хуудас/, төлбөрийн баримт /хэргийн 1-р хуудас/ баримтуудаар ******* ******* ******* ББСБ ХХК болон Д. нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж хариуцагч нь гэрээнд зааснаар зээлээ төлөөгүй болох нь тогтоогдож байна.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2-т зааснаар нэхэмжлэлийг 2026 оны 01 сарын 26-нд хариуцагчийн нэхэмжлэлд дурдагдсан хаягаар шуудангаар хүргүүлсэн байх тул хариуцагч нэхэмжлэлийг гардан авсан гэж тооцох үндэслэлтэй байна.

.Талуудын маргааны зүйл нь 28019.46 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч зээлийн гэрээ байгуулагдсан эсэх талаар маргаагүй мөн хариуцагчид шүүхээс шүүх хуралдааны товыг 2026 оны 02 сарын 11-ний өдөр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаантай эсэхээ мэдэгдээгүй, шүүх хуралдаанд ирээгүй, мөн нэхэмжлэлийг 2026 оны 01 сарын 26-нд хариуцагчийн хаягаар шуудангаар хүргүүлсэн тул хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөнд тооцож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

8.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хариуцуулан шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 59 дүгээр зүйлийн 59.2, 59.3, 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч гийн /РД:/-аас 28019.46 /хоёр зуун наян мянга долоон зуун арван есөн төгрөг дөчин зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК /РД:/-д олгосгуай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 902 /ерэн мянга далан хоёр/ төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.аас 902 /ерэн мянга далан хоёр/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-д олгосгуай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ