| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 317/2026/00008/И |
| Дугаар | 317/ШШ2026/00202 |
| Огноо | 2026-01-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 317/ШШ2026/00202
2026 01 19 317/ШШ2026/00202
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,
Нэхэмжлэгч: “М Б З Г” ХХК
/Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 00 дугаар хороо, Ар зайсангийн гудамж, Фидес тауэр 00 тоот/
Хариуцагч: Г овогт Х Э
/Төв аймаг Эрдэнэ сум, Тамган 5 дугаар баг, Булаг 1 дүгээр гудамж, 1 тоот/
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 5,171,614.99 төгрөг гаргуулах тухай
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “М Б З Г” ХХК нь хариуцагч Х Э д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,171,614.99 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.
1.1 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: М Б З Г ХХК нь Хан-Уул дүүрэг, 18 дугаар хороо, Фидес тауэр 503 тоотод Барьцаат зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг. Иргэн Х Э нь 2024 оны 08 дугаар сарын 30-ний өдөр 00 тоот дугаартай Барьцаат зээлийн гэрээг байгуулан 5,426,500.00 төгрөгийг сарын 2.95 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар Koroli загварын Буйдан ROTENZO загварын тосгүй шарагч TCL загварын зурагт Rotenzo загварын хөргөгч Asaya загварын плитк зэрэг бараа бүтээгдэхүүнүүдийг хувийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан. М Б З Г ХХК нь зээлдэгч Х Э д 2024 оны 08 дугаар сарын 30-ний өдөр бараа бүтээгдэхүүнүүдийг хүлээлгэн өгсөн. Зээлдэгч Х Э нь зээл авснаас хойш үндсэн зээл 868,484.62 төгрөг, зээлийн хүү 1,610,169.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,547.76 төгрөг нийт 2,482,201.69 төгрөг төлсөн. 2025 оны 12-р сарын 11-ний өдрийн байдлаар гэрээний үүргээ зөрчин 162 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болно. Иймд зээлдэгч Х Э тай байгуулсан 00 тоот дугаартай Барьцаат зээлийн гэрээний үүрэгт 5,171,614.99 төгрөгийн өр төлбөрийг М Б З Г ХХК-д гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Э.Батмягмар шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Х овогтой Э нь М Б З Г ХХК-ийн нэхэмжилсэн 5,171,614.99 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 600,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 600,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 600,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 600,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 600,000 төгрөг, 2026 оны 07
дугаар сарын 25-ны өдөр 600,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 600,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 9,71,614.99 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
2. Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х Э нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,171,614.99 төгрөгийг 8 сарын хугацаанд хувааж төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргасан.
3. Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тооцож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 97,697 төгрөгийн тал хувь болох 48,848.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 48,848.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “М Б З Г” ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 5,171,614.99 төгрөгийг хариуцагч Х Э хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 97,697 төгрөгийн тал хувь болох 48,848.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Х Э гаас улсын тэмдэгтийн хураамжид 48,848.5төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “М Б З Г” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол хуульд зааснаар албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ