Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 317/ШШ2026/00263

 

 

 

 

 

 

 

  2026      01        29                                             317/ШШ2026/00263

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,

 

Нэхэмжлэгч: “Т  ББСБ” ХХК

/Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-00, Сэнтрал тауэр, 00 дугаар давхар/

 

Хариуцагч: О овогт Э.М 

/Төв аймаг, Угтаалцайдам сум, Асгат 2 дугаар баг, 3 дугаар гудамж 15 тоот/  

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 538,690.87 төгрөг гаргуулах тухай

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Т  ББСБ” ХХК нь хариуцагч Э.М  т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 484,648.56 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

 

1.1 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Хариуцагч Э овогтой М  нь Т  ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүргээ зөрчсөн байна. 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 00 тоот Т  кредит үйлчилгээний гэрээг байгуулж 330,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Т  аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. 2168167 тоот  гэрээний үүрэгт үндсэн зээлд 327,640.47 төгрөг, үндсэн хүүнд 133,121.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 13,487.05 төгрөг, шимтгэл 1,400 төгрөг, нотариатын төлбөрт, 9,000 төгрөг, нийт 484,648.56 төгрөгийг хариуцагч Э.М  аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Э.М   шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Э овогтой М  нь Т  ББСБ-ын нэхэмжилсэн 484,648.56 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.   

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 2. Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.М   нь нэхэмжлэлийн шаардлага болох 484,648.56 төгрөгийг 1 сарын хугацаанд төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргасан.

 

3. Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.    

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тооцож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,703.40 төгрөгийн тал хувь болох 7,851.7 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 7,851.7 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Т  ББСБ” ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 484,648.56 төгрөгийг хариуцагч Э.М   хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,703.40 төгрөгийн тал хувь болох 7,851.7 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Э.М  аас улсын тэмдэгтийн хураамжид 7,851.7 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Т  ББСБ” ХХК-д олгосугай.      

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол хуульд зааснаар албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                Д.АЛТАНТУУЛ