| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2025/00920/И |
| Дугаар | 310/ШШ2026/00152 |
| Огноо | 2026-02-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 310/ШШ2026/00152
| 2026 оны 02 сарын 16 өдөр | Дугаар 310/ШШ2026/0012 | ******* аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын *******-р баг, *******ийн гудамж ******* бага тойрууд байрлах, ******* аймгийн *******, ************** /РД:/
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын -р баг, *******-1 тоотод оршин суух, овогт гийн /РД:/
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын -р баг, тоотод оршин суух, овогт ын /РД:/
Нэхэмжлэлийн шаардлага: 4860000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 310/202/00920/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч , хариуцагч П., Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ууган-Адъяа оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: 2019 оны 0******* сарын 0-нд гийн нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгодог иргэнд олгох санхүүгийн дэмжлэгт хамрагдаж 100 хувийн эргэн төлөгдөх нөхцөлтэй 000000 төгрөгийн санхүүжилт авсан. П. нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 000000 төгрөгийг 36 сарын дотор буюу 2022 оны 0******* сарын 0-ны дотор төлж дуусгасан байхаар гэрээ байгуулсан боловч гэрээний хугацаанд 140000 төгрөгийн төлөлт хийж 4860000 төгрөгийг хугацаа хэтрүүлээд байна. П., батлан даагч Б. нарт удаа дараа мэдэгдсэн боловч үлдэгдэл 4860000 төгрөгийг төлж барагдуулаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Иймд 2019 оны 0******* сарын 0-ны өдрийн аж ахуй, бичил бизнес зрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэгийн гэрээ, 2019 оны 0******* сарын 0-ны өдрийн батлан даагчийн гэрээг үндэслэн маргааныг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч Б.аас нэхэмжилсэн нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хариуцагч П.ын тайлбарыг зөвшөөрч байна гэв.
4.Хариуцагч П. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Б. энэ зээлд хамаагүй. Нэхэмжилж байгаа үнийн дүнг 2 хувааж буюу 2026 оны 03 сарын 10 болон 04 сарын 10-ны өдөр тэнцүү хувааж төлөхөөр тохирсон байгаа гэв.
.Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч тал хариуцагч Б.аас нэхэмжилсэн нэхэмжлэлээсээ татгалзаж, хариуцагч П. нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 4860000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2 хуваан буюу 2026 оны 03 сарын 10, 2026 оны 04 сарын 10-нд тэнцүү хэмжээгээр төлж барагдуулна гэх тайлбарыг гаргаж байх ба нэхэмжлэгч тал хариуцагчийн тайлбарыг зөвшөөрч байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******1 дүгээр зүйлийн *******1.1.1, *******8 дугаар зүйлийн *******8.1, 106 дугаар зүйлийн 106., 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т зааснаар нэхэмжлэгч ******* аймгийн *******, ************** нь хариуцагч Б.аас нэхэмжилсэн нэхэмжлэлээсээ татгалзаж, хариуцагч П. нь 4860000 /дөрвөн сая найман зуун жаран мянган/ төгрөгийг нэхэмжлэгч ******* аймгийн *******, ************** т 2026 оны 03 сарын 10, 2026 оны 04 сарын 10-ны өдрүүдэд хоёр тэнцүү хуваан төлөхөөр зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч П.аас 92*******10 /ерэн хоёр мянга долоон зуун арван/ төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ