| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 1101 |
| Огноо | 2017-08-01 |
| Зүйл хэсэг | 17.1.3.1., |
| Улсын яллагч | С.Эрдэнэтуяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 1101
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, С.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин
Улсын яллагч С.Эрдэнэтуяа,
Иргэдийн төлөөлөгч Ш.Уртнасан,
Хохирогч Н.Нарантуяа,
Шүүгдэгч О.М , түүний өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.М холбогдох эрүүгийн 1809 00518 0063 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шуугдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Өвөрхангай аймгийн тоотод оршин суух бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, тоотод түр оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар, Т овогт О М .
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч О.М нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн Нарангийн 17 дугаар гудамжны 17 тоотод оршин суух хохирогч Б.Төрмөнхийн гэрээс нь нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар нэвтэрч 55 инчийн “Хайр” маркийн зурагтыг хулгайлан авсан авч 1.349.100 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 84 дүгээр гудамжны 308 тоотод оршин суух хохирогч Н.Нарантуяагийн гэрийн хаалганы цоожийг эвдэн 40 инчийн “Самсунг” маркийн зурагтыг нь нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтрэн хулгайлан авч 550.000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэй 2 дугаар гудамжны 43-6 тоотод оршин суух О.Гантулгын гэрийн хаалганы цоожийг эвдлэн орж улмаар гэрээс нь нууцаар ,хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтрэн орж, улмаар гэрээс нь 32 инчийн “Эл Си Ди” зурагтыг нь хулгайлан авч 360.000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 7 дугаар гудамжны 8 тоотод оршин суух хохирогч Э.Дуламсүрэнгийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтрэн орж, улмаар гэрээс нь 39 инчийн “Фунай” маркийн зурагтыг хулгайлан авч Э.Дуламсүрэнд 252.000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо,
Шархадны 41-636/а тоотод оршин суух Л.Отгонтогоогийн амьдардаг байшингийн
цонхыг эвдлэн хууль бусаар нэвтэрч “Панасоник” маркийн 32 инчийн телевизорыг
нь хулгайлан авч, Л.Отгонтогоод 291.160 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.М мэдүүлэхдээ: “Би анхнаасаа хэргээ хүлээн мэдүүлгээ өгсөн байгаа. Гэхдээ амьдралын эс үүсвэр болгосон гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ээж маань өвөл бие нь муудаад аль ч эмнэлэг хүлээн авахгүй байснаас болоод би яалтгүй байдалд ороод хулгай хийсэн…Би бүх хэргээ хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж өгнө үү.” гэв.
Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Э.Дуламсүрэнгийн өгсөн мэдүүлэг /1хх-23-24/, хохирогч Н.Нарантуяагийн өгсөн мэдүүлэг /1хх-77-78/, хохирогч Б.Төрмөнхийн өгсөн мэдүүлэг /1хх-225/, хохирогч О.Гантулгын өгсөн мэдүүлэг /1хх-147-150/, хохирогч Л.Отгонтогоогийн өгсөн мэдүүлэг /2хх-28/, иргэний нэхэмжлэгч О.Нармандах, Д.Саруул нарын мэдүүлгүүд /1хх-227-228/, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-17-18/, эд зүйлийн үнэлгээ /1хх-21-22, 85, 161-162, 237-238, 19-21/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /1хх-69-74/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-9-11, 62-66, 71-72, 128-130, 215-219, 2хх-12-17/, шүүгдэгч О.М ын ял шалгах хуудас /1хх-32/, шүүгдэгч О.М ын Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан өргөдөл /1хх-108/, эмч нарын хяналтын комисс, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисст өвчтөн илгээх эпикриз /1хх-181-184/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.М нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн Нарангийн 17 дугаар гудамжны 17 тоотод оршин суух хохирогч Төрмөнхийн гэрээс нь нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар нэвтэрч 55 инчийн “Хайр” маркийн зурагтыг хулгайлан авсан авч 1.349.100 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 84 дүгээр гудамжны 308 тоотод оршин суух хохирогч Н.Нарантуяагийн гэрийн хаалганы цоожийг эвдэн 40 инчийн “Самсунг” маркийн зурагтыг нь нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтрэн хулгайлан авч 550.000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэй 2 дугаар гудамжны 43-6 тоотод оршин суух О.Гантулгын гэрийн хаалганы цоожийг эвдлэн орж улмаар гэрээс нь нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтрэн орж, улмаар гэрээс нь 32 инчийн “Эл Си Ди” зурагтыг нь хулгайлан авч 360.000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 7 дугаар гудамжны 8 тоотод оршин суух хохирогч Э.Дуламсүрэнгийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтрэн орж, улмаар гэрээс нь 39 инчийн “Фунай” маркийн зурагтыг хулгайлан авч Э.Дуламсүрэнд 252.000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо,
Шархадны 41-636/а тоотод оршин суух Л.Отгонтогоогийн амьдардаг байшингийн
цонхыг эвдлэн хууль бусаар нэвтэрч “Панасоник” маркийн 32 инчийн телевизорыг
нь хулгайлан авч, Л.Отгонтогоод 291.160 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч Э.Дупамсүрэнгийн өгсөн: “…2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр ажлаасаа түр чөлөө авсан байсан тул өглөө 11 цагийн үед гэрээсээ гарсан. Манай гэрт хүн үлдээгүй. Тэгээд 22 цагийн үед гэртээ иртэл гэрийн үүдний таамбарын гадна дөрвөлжин хажуу талаасаа онгойдог цоожны цүүг нь эвдлээд газарт аваад хаясан байсан. Тэгээд гэртээ ороод үзтэл хойморт байсан 38 инчийн “Фунай” маркийн зурагт алга болчихсон байсан... Би зурагтаа бүрэн бүтэн хүлээж авсан, одоо гэртээ авчирч тавьсан хэвийн асаж ажиллаж байгаа.”/1хх-ийн 23-24, 27-28/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Я.Шагдаржавын өгсөн: “…Манай зурагт засварын газарт О.М гэх хүүхэд 15 цагаас 16 цагийн үед байх цаг хугацааг сайн хэлж чадахгүй байна 39 инчийн Фунай маркийн зурагт гарахгүй байна гэхээр нь янзлаж өгөөд явуулсан. Би түүнээс өөр зүйл мэдээгүй.” /1хх-31/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч Н.Нарантуяагийн өгсөн: “…2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 14 цагийн үед гадагшаа гараад 16 цаг 30 минутын үед гэртээ ирэхэд манай гэрийн хаалганы цоожны цүүг суга татаж хулгай орж хойморт байсан хар өнгийн доороо шилэн суурьтай 40 инчийн “Самсунг” маркийн зурагт аваад явсан байсан…Манай телевизорын дэлгэц хэсэгт зураас буюу цагаан ягаан туяа үүссэн байсан.” /1хх-82-83, 84/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч О.Гантулгын өгсөн: “...Манайх 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 16-19 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэй 2-43 б тоотод байх манай гэрт эзэнгүй байх хугацаанд гэрийн цоожийг эвдэн орж “Skywort” брэндийн 32 инчийн зурагт хулгайлсан байсан...Би орой 19:40 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн цоож, цүүг эвдэлсэн байсан. Намайг гэртээ ороход хамаг юмыг буулгаад тараачихсан байсан. Юу ч гэсэн 500.000 төгрөгөөр үнэлнэ. Хөрөнгийн үнэлгээний тайлан болон шинжээчийн дүгнэлттэй санал нийлж байна. Энэ зурагт манай гэрээс алдагдсан зурагт мөн байна. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй.” /1хх-147-150/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч А.Баттамирын өгсөн: “…Би хувиараа “Марал” нэртэй ломбард Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт ажиллуулдаг ба манай дүү Мөнх-Эрдэнэ тэр ломбарданд суудаг. Би ерөнхийдөө тэр ломбарданы захирал нь гэж явдаг бөгөөд манай дүү 2018 оны 1 сард үл таних эрэгтэй хүнээс 32 инчийн лед зурагт 150.000 төгрөгөнд авсан байсан ба ямар маркийн зурагт гэдгийг нь мэдэхгүй байна. Тухайн үедээ манай дүү тэр зурагтыг хулгайн эд зүйл гэдгийг мэдэх ямар ч боломжгүй байсан болохоор авсан гэсэн. Дүү маань хэлэхдээ 20 орчим насны эрэгтэй хүн ганцаараа орж ирсэн гэсэн. Манай байгууллагад одоогоор хүү бодогдож 163.000 төгрөгийн хохирол учирсан. Энэхүү хохирлыг тэр хүнээс нэхэмжилж байна.” /1хх-152-153/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч О.Гантулгын өгсөн: “…Би энэ гэрт хүү, бэр 2-ын хамт амьдардаг юм. Тэгээд өнөөдөр 16 цагийн орчим манай хүү Ганболд цоожлоод явсан юм. Тэгээд орой 19 цаг 30 минутын үед гэртээ ирэхэд манай хашааны жижиг хаалга цоожтой хэвээрээ хаалга хаалттай байсан. Тэгээд хашаандаа орж ирээд гэрийн цоожоо сайн анзаарч хараагүй, зүүлттэй байхаар нь онгойлгоод орж ирээд гэрлээ асаагаад харахад манай гэрийн хойморт байдаг зурагт байхгүй байсан. Тэгээд хаалгаа харахад хүрээ модны цүү нь байхгүй, мод нь сэтэрсэн байсан. Эд зүйлээ бүртгэж үзэхэд зурагтнаас өөр эд зүйл алдаагүй байсан. Манай гэрээс алдагдсан зурагт нь “Skywort” брэндийн хар өнгийн зурагт байсан.” /1хх-154/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Б.Мөнх-Очирын өгсөн: “…Манай ломбарданд Одончимэг овогтой Мөнхбаатар /РД: ЙЮ86012670/ нь 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 18:16 цагийн үед “Skywort” брэндийн 32 инчийн лед зурагтыг 150.000 төгрөгийн барьцаанд 14 хоногийн хугацаатай тавьсан. М3650 гэсэн дугаартай падантай байна. Би одоо харвал танихгүй байнга л олон хүнтэй харьцдаг.” /1хх-157-158/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч Б.Төрмөнхийн өгсөн: “...Би 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр эхнэрийн хамт 08 цагийн үед ажилдаа яваад орой манай дүү Б.Бат-Эрдэнэ гэрт 20 цагийн үед ирсэн чинь манай гэрт хулгайч ороод манай 55 инчийн зурагтыг аваад явсан байна гэж хэлсэн. Тэгээд би цагдаад хандсан. Тухайн өдөр эхнэр бид 2 ээлжийн ажилтай байсан юм. Би зурагтаа 2017 оны 10 сарын 21-ний өдөр “Писи молл” дэлгүүрийн салбараас лизингээр 1.599.000 төгрөгөөр худалдаж авч байсан.” /1хх-225/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Д.Саруулын өгсөн: “…Би 2018 оны 1 дүгээр сарын 20-ны үеэр байхаа өдрийг нь нарийн санахгүй байна. Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн “Хишиг” ломбарданд ажлаа хийгээд байж байсан. Манай ломбарданд 55 инчийн “Хайер” маркийн зурагтыг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Одончимэгийн Мөнхбаатар /РД:ЙЮ86012670/ гэдэг хүн өөрийнхөө бичиг баримтыг үзүүлээд 600.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Би гомдолтой байна. Би хохирлын 600.000 төгрөг, мөн 1 сарын хүү 48.000 нийт 648.000 төгрөгийг нэхэмжилж байна.” /1хх-227-228/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Б.Цогзолмаагийн өгсөн: “…2017 оны 12 дугаар сарын 25-ны өглөө би 08:35 цагт гэртээ ирэхэд хаалга зүгээр, урагшаа харсан нэг цонх онгойсон, тавцан дээр байсан 55 инчийн “Хайер” маркийн зурагт байхгүй байсан. Гэрээс өөр эд зүйл алдагдаагүй байсан.” /1хх-229-230/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч В.Өсөхжаргалын өгсөн: “…Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн “Хишиг” гэх нэртэй барьцаалан зээлдүүлэх газар ажиллуулдаг юм. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр манай ломбарданд О.М гэх залуу өөрийн бичиг баримтаараа барьцаанд авсан. Тэгээд 2018 оны 1 сарын 24-ны өдөр энэ зурагтыг хулгайн зурагт байна гээд цагдаа хурааж авсан.” /1хх-232/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч Л.Отгонтогоогийн ...2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 11 цагийн үед гэрээсээ гараад гадуур ажил хөөцөлдөж байгаад орой 18 цагийн үед гэртээ иртэл манай байшингийн зүүн урд талын цонхыг сууриар нь салгаад газар хаясан байсан. Ингээд би гэр рүүгээ орж хартал манай зурагт байхгүй байхаар нь 102 буюу цагдаад дуудлага өгсөн юм. Манай зурагт “Панасоник” маркийн зурагт байсан. Энэ зурагтаа 2011 онд цахилгаан барааны дэлгүүрээс 650.000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо энэ зурагтаа 600.000 төгрөгөөр үнэлж байгаа бөгөөд зурагтаа буцаан авсан тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.” /2хх-28-30/ гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-5, 60, 125, 213, 2хх-11/,
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-9-11, 62-66, 71-72, 128-130, 215-219, 2хх-12-17/,
-Хэргийн газрыг хамгаалсан тэмдэглэл /1хх-126-127/,
-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-13-17, 73-78, 136-140/,
-Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх-18-19, 145, 2хх-18/,
-Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1хх-12/,
-Эд зүйлийн үнэлгээ /1хх-21-22, 79, 161-162, 237-238, 2хх-25-26/,
-Шүүгдэгч О.М ын ял шалгах хуудас /1хх-32/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.
Прокуророос шүүгдэгч О.М нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн Нарангийн 17 дугаар гудамжны 17 тоотод оршин суух хохирогч Б.Төрмөнхийн гэрээс нь нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар нэвтэрч 55 инчийн “Хайр” маркийн зурагтыг хулгайлан авсан авч 1.349.100 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 84 дүгээр гудамжны 308 тоотод оршин суух хохирогч Н.Нарантуяагийн гэрийн хаалганы цоожийг эвдэн 40 инчийн “Самсунг” маркийн зурагтыг нь нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтрэн хулгайлан авч 550.000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэй 2 дугаар гудамжны 43-6 тоотод оршин суух О.Гантулгын гэрийн хаалганы цоожийг эвдлэн орж улмаар гэрээс нь нууцаар ,хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтрэн орж, улмаар гэрээс нь 32 инчийн “Эл Си Ди” зурагтыг нь хулгайлан авч 360.000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 7 дугаар гудамжны 8 тоотод оршин суух хохирогч Э.Дуламсүрэнгийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтрэн орж, улмаар гэрээс нь 39 инчийн “Фунай” маркийн зурагтыг хулгайлан авч Э.Дуламсүрэнд 252.000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 41-636/а тоотод оршин суух Л.Отгонтогоогийн амьдардаг байшингийн цонхыг эвдлэн хууль бусаар нэвтэрч “Панасоник” маркийн 32 инчийн телевизорыг нь хулгайлан авч, Л.Отгонтогоод 291.160 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллахаар шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан: “…Шүүгдэгч О.Мөнхбаатар гэм буруугийн тал дээр маргах зүйлгүй, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж байгаа. Энэ хэргийн зүйлчлэлийн тал дээр хэлэх санал байна. Хууль бусаар олсон орлогоо байнга амжиргаагаа залгуулаагүй байна. Мөнхбаатарын мэдүүлэгт ээжийнхээ эмчилгээнд зарцуулсан гэдгийг нь амжиргааны эх үүсвэрээ болгосон гэж үзэх боломжгүй байна. Хувийн байдлын хувьд ээжтэйгээ хоёулаа амьдардаг. Эх нь сэтгэцийн өвчтэй гэртээ асаргаанд байдаг. Ийм байдалд ажил хийх боломжгүй байсан тул энэ зүйлчлэлийг өөрчилж өгнө үү” гэх тайлбар гаргах мэтгэлцэх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-д тодорхойлон заасан гэмт хэргийг нэгээс дээш удаа буюу дахин үйлдсэн тохиолдолд тэдгээрийг нийтлэг ба тусгай давталт гэж ангилан үздэг бөгөөд энэ нь нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт учир шүүгдэгчийн өмгөөөлөгчийн гаргасан тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг гэмт этгээд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болсон үеэс тооцно.
Эрүүгийн хуульд заасан ямар ч хамаагүй бус зөвхөн нэг төрлийн эсхүл хоорондоо төсөөтэй гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд тусгай давталтад хамааруулан үздэг ба уг шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж өөрөөр заасан боловч эдгээр нь дээрхи нөхцөл байдлыг илэрхийлсэн эрх зүйн утга, ач холбогдлын хувьд ижил ойлголтууд юм.
Эрүүгийн хуулиар тогтоосон дээрхи хэм хэмжээнээс хамаарч гэмт хэрэг дахин үйлдсэн гэмт этгээдэд холбогдох хэргийг өөр өөрөөр зүйлчлэх боловч гэмт үйлдэл бүрийг тус тусад нь зүйлчлэхгүй бөгөөд нийтлэг ба тусгай давталтын шинж нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр хуульчлан тогтоогдсон тохиолдолд зөвхөн түүгээр нь үгүй бол ердийн бүрэлдэхүүнэр нь зүйчлэн шийдвэрлэнэ.
Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч О.Мөнхбаатар нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг цаг хугацааны завсарлагатайгаар 5 удаагийн давтамжтайгаар үйлдсэн нь нэг төрлийн гэмт хэргийг байнга үйлдэж амьдралы эх үүсвэр болгосон буюу 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулж буй нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлыг эсрэг гэмт хэрэг, хүн худалдаалах гэмт хэрэг зэрэг тодорхой төрлийн, нийгэмд байнга давтамжтай үйлддэг зарим гэмт хэрэг давталтын талаар илэрхийлсэн нь хууль тогтоогчийн бодлогоор тогтоосон хэм хэмжээ бөгөөд энэ нь ийнхүү хуульчилсанаас бусад тохиолдолд гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд нэгтгэн зүйлчилнэ гэж үзэх үндэслэл болохгүй.
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгч О.М т ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар хорих ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч О.М т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Мөн шүүгдэгч О.М ын эх Ц.Одончимэгийг асран хамгаалах гэр бүлийн гишүүн байхгүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар асран хамгаалагч тогтоохыг харъяа дүүргийн засаг даргад даалгах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй ба шүүгдэгч О.М нь 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс энэ өдрийг хүртэл 86 хоног цагдан хоригдсон ба үүнийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн овтеркыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар устгахаар шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүх дараах байдлаар шийдвэрлэв. Үүнд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаварыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч О.М аас 1.300.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Нарантуяад 550.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч А.Баттамирт 150.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Д.Саруулд 600.000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол биш гэж үзсэн тул иргэний нэхэмжлэгч А.Баттамирын мөнгөний хүү болох 13.000, Д.Саруулын мөнгөний хүү болох 48.000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37 дугаар зүйлийн 37.1, 38 дугаар зүйлийн 38.1 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт О н М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. О.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар О.М т оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар О.М ын цагдан хоригдсон 86 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зйүлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар О.М аас 1.300.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Нарантуяад 550.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч А.Баттамирт 150.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Д.Саруулд 600.000 төгрөгийг тус тус олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар оптеркыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.
7. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар О.М ын эх Цоодолын Одончимэгт харгалзан дэмжигч тогтоохыг Чингэлтэй дүүргийн засаг даргад даалгасугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, О.М т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.М т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Э.ЧИНГИС
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА
С.ӨСӨХБАЯР