Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2017/00548

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Ганбатын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн и шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг , ч Б.Нармандах, А.Мөнхзул

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2016/01448 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Б.Ганбатын нэхэмжлэлтэй

Хариуцагч Цагаан Хуаран консалтинг ХХК-д холбогдох

 

Байрны мөнгөн дээр үндэслэлгүйгээр суурь хураамж гэж 2015 оны 11, 12 сард нийт 28.000 төгрөг, мөн 2015 оны 11, 12 сарын халуун, хүйтэн усны үнийн дүн дээр илүү авсан 7787 төгрөг, нийт 35.787 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Ганбат

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаа

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Ганбатын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Иргэн Б.Ганбат миний бие Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, "Цагаан Хуаран" хотхон 88Б байр 107 тоотод оршин суудаг бөгеөд тус хотхоныг барьсан "Цагаан Хуаран Консалтинг" ХХК-иас СӨХ байгуулагдаагүй байхад ямар ч үндэслэлгүйгээр cap бүр байрны мөнгөн дээр буюу өрхийн хувийн хэрэглээний ус, дулаан, цахилгааны мөнгөн дээр нэмж 14 000 төгрөг хурааж авсан. 2015 оны 11, 12 сарын цахилгааны төлбөр нэхэмжилсэн шаардлагаасаа татгалзсан байгаа. Хариуцагч "Цагаан хуаран консалтинг" ХХК нь надаас 2015 оны 11, 12 саруудад суурь хураамж гэж нийт 28 000 төгрөг, мөн 2015 оны 11 дүгээр сарын халуун ус З м3, хүйтэн ус нь 5 м3 гарсан байхад халуун усыг 1632.4 төгрөгөөр бодох ёстой байтал 1636.4 төгрөгөөр бодож 12 төгрөг илүү авсан. Хүйтэн усыг 528 төгрөгөөр бодохоос 550 төгрөгөөр бодож 110 төгрөг илүү авсан. Цаана нь дахиад 1908 төгрөгийг илүү авсан байдаг. Ингээд 2015 оны 11 сард 2030 төгрөгийг халуун, хүйтэн уснаас үндэслэлгүйгээр авсан.

2015 оны 12 сард халуун ус 4 м3, хүйтэн ус 6 м3 болсон. Уг нь зохицуулах хорооны зохицуулах зөвлөлийн 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 204 T001 тогтоолоор халуун ус нэг метр кубыг нь 1484 төгрөгөөр тооцох ёстой. Энэ үнийн дүнд НӨАТ орсон. Мөн тус зөвлөлийн 2014 оны 06 сарын 13-ны өдрийн 23 тоот тогтоолын дагуу хүйтэн усыг НӨАТ орсон үнийн дүнтэй нь 528 төгрөгөөр тооцож илүү бодоод надаас 3300 төгрөг авсан нь Зохицуулах хорооны усны үнийн дүнтэй харьцуулахаар 132 төгрөг илүү байгаа. Түүнчлэн дээрх дүн дээр суурь хураамж 2750 төгрөг нэмж тооцоход цаана 5609 төгрөг илүү гарч байгаа. Ингэхээр надаас 2015 оны 11, 12 саруудад 28000 төгрөг, 2015 оны 11 сарын халуун, хүйтэн усны үнийн дүн дээрээс 2030 төгрөг, 2015 оны 12 сарын халуун, хүйтэн усны үнийн дүн дээрээс 5757 төгрөг, ингээд нийт 35.787 төгрөгийг нэхэмжилж байгаа гэжээ.

 

Хариуцагч Цагаан Хуаран консалтинг ХХК-ийн гаргасан хариу тайлбарт: 2015 оны 11, 12-р сарын усны мөнгөн дээр илүү авсан 2 030 төгрөг, 5 757 төгрөг нийт 7 877 төгрөгийг, 2015 оны 11, 12 сард үндэслэлгүйгээр нэмж байрны мөнгөн дээр авсан 14 000 буюу нийт 28 000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэл гаргасантай танилцаад хүлээн зөвшөөрөхгүй байна.

Манай компани нь Гэр хорооллын дахин төлөвлөлтийн "Е" хэсэгчилсэн талбар буюу Баянзүрх дүүргийн 14-р хорооны 14-р хороололд 10 000 орчим хүн амьдрах 2448 айлын сууцны цогцолбор хотхон барих төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд 2014, 2015 онд 64 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан барилгын компани юм.

Нэхэмжлэл гаргасан Б.Ганбатын хувьд 2015 оны 10-р сард ашиглалтанд орсон 88-р байранд 2015 оны 11-р сарын 02-ны өдөр "Байр хүлээлцсэн акт"-ыг үйлдэж, орон сууцандаа орсон байна.

2015 оны 11, 12-р сарын усны мөнгөн дээр илүү авсан 7787 төгрөгийг гаргуулах асуудлын тухайд:

"Манай компани нь Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт зохицуулах зөвлөлийн 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн №23 тоот тогтоолд заасны дагуу Улаанбаатар хотод амьдарч байгаа тоолууртай айлын 1м3 цэвэр усны үнийг 0.50 төгрөгөөр буюу /м3*1000-500 төгрөг/ 500 төгрөг, НӨАТ-тэй дүн 550 төгрөгөөр тооцсон, мөн бохир усны үнийг 0.31 төгрөгөөр /м3-1000-310/ НӨАТ-тэй дүн 341 төгрөгөөр тооцсон. Иймд хүйтэн ус болон бохир усны төлбөрийг 528 төгрөгөөр бодохоос 550 төгрөгөөр бодож 110 төгрөг илүү авсан гэх тайлбар нь үндэслэлгүй байна.

Халуун усны тарифын хувьд компанийн нягтлан бодогчийн буруутай үйлдлээс 1632.4 төгрөгөөр бодох байсныг 1636.4 төгрөгөөр бодож 1 м3 тутамд 4 төгрөг нэхэмжлэгч Б.Ганбатын 11, 12, 1,2 сарын нийт хэрэглээ 12 м3 халуун усанд нийт 48 төгрөгийг илүү тооцсон байна. Уг илүү бодсон төлбөрийг 3 сарын халуун усны төлбөрөөс хасаж тооцох боломжтой.

2015 оны 11,12 сард үндэслэлгүйгээр нэмж байрны мөнгөн дээр авсан төгрөг буюу нийт 28 000 төгрөгийг гаргуулах асуудлын тухайд:

Монгол улсын Иргэний хууль болон Барилгын тухай хууль, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны барилгын дундын өмчийн эд хөрөнгийн тухай хуульд зааснаар нийтийн зориулалттай орон сууцны барилгын дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд оршин суугч иргэн бүр оролцох үүрэгтэй. "Цагаан Хуаран Консалтинг" ХХК нь 2015 оны 12 сараас орон сууцандаа орсон айл ашиглалтын мөнгө гэж 14000 төгрөг татсан бөгөөд уг мөнгө нь 88а, б, в байрны хог, цэвэрлэгээ, харуул хамгаалалтанд зарцуулагдсан болно гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 147 дугаар зүйлийн 147.2, 147.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч "Цагаан Хуаран Консалтинг" ХХК-иас 28/хорин найм/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ганбатад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 35 759 /гучин таван мянга долоон зуун тавин ес/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Ганбатын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Цагаан хуаран ХХК-иас 4550 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Б.Ганбатад олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Ганбат давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Б.Ганбат миний бие Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2016/01448 дугаартай шийдвэрийг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гардаж аваад анхан шатны шүүхийн шийдвэр нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн буюу хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэж шийдвэр гаргаагүй, "Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль"-ийг ноцтой зөрчсөн тул шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Учир нь:

Нэгдүгээрт. "Найрсаг Хөрш" нэртэй СӨХ нь 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гэрчилгээгээ авсан бөгөөд Б.Ганбат миний бие 2016 оны 03 дугаар сараас эхлэн суурь хураамж гэсэн нэртэйгээр мөнгө авлаа гэж нэхэмжлээгүй, харин өмнөх оны буюу СӨХ-ийн гэрчилгээ гарахаас 3 сарын өмнөх буюу 2015 оны 11, 12 саруудад суурь хураамж гэж авсан 28.000 төгрөг тус тус нэхэмжилсэн атал хэрэгт авагдсан баримтанд үндэслэж шийдвэр гаргаагүй. Надаас дээр дурдсан 28.000 төгрөг авахдаа "Цагаан Хуаран Консалинг" ХХК нь өөрийн компанийн 5017272482 дансанд авсан.

СӨХ байгуулагдсан байсан бол СӨХ-ийн дансанд 28.000 төгрөг орсон байх ёстой байсныг анхаарч үзнэ үү. /Хэрэгт "Цагаан Хуаран Консалтинг" ХХК-ийн дансанд мөнгө орсон бичгийн баримт хэрэгт байгаа болно/

Хоёрдугаарт 147.1.Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө" гэж заасан.

Миний бие СӨХ байгуулагдаагүй байхад өөрийн өмчлөлийн орон сууцандаа хэрэглэсэн хэрэглээний ус, цахилгаан, дулааны мөнгийг өгөх үүрэгтэй. Харин оршин суугч надтай ямар ч гэрээ, хэлцэл байгуулаагүй байж "Цагаан Хуаран Консалтинг" ХХК нь суурь хураамж нэртэйгээр cap бүр мөнгө байрны мөнгөн дээр татан авч байгаа нь үндэслэлгүй юм. Миний бие хууль болон гэрээгээр "Цагаан Хуаран Консалтинг" ХХК-ийн өмнө хүлээсэн ямарваа нэгэн үүрэг байхгүй. СӨХ байгуулагдаагүй байхад СӨХ байгуулагдсан гэж барилгын компанийн үндэслэлгүй авсан мөнгийг нь СӨХ-ийн мөнгө гэж СӨХ чинь авсан юм байна гэж улайм цайм шийдвэр гаргасанд гомдолтой байна.

СӨХ байгуулагдаагүй байсан гэдгийг шүүх шийдвэртээ заасан атлаа СӨХ байгуулагдахаас өмнө барилгын компани нь иргэн Б.Ганбат надаас авсан 28.000 төгрөгийг 88Б байрны нийтлэг зардлыг санхүүжлүүлэхэд гаргуулан авсан нь үндэслэлтэй гэсэн нь буруу байна. Учир нь иргэн Б.Ганбат надаас СӨХ л мөнгө татах эрхтэй болохоос барилга барьсан барилгын компани мөнгө татах ямар ч хуулийн заалт байхгүй, ганц байж болох тохиолдол нь СӨХ байгуулагдаагүй байхад иргэн Б.Ганбат надтай барилгын компани ямарваа нэгэн гэрээ байгуулсан буюу би түүнийг нь хүлээн зөвшөөрсөн тийм гэрээ байгаа тохиолдолд л авч болох байсан.

Гол нь оршин суугч Б.Ганбат миний ард 432 айл өрхийн эрх ашиг хөндөгдөж байгаа бөгөөд бүх оршин суугчид шүүх яаж шийдвэрлэхийг, үнэн мөнийг хүлээн сууж байгаа болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.Ганбат байрны мөнгөн дээр үндэслэлгүйгээр суурь хураамж гэж 2015 оны 11, 12 сард нийт 28.000 төгрөг, мөн 2015 оны 11, 12 сарын халуун, хүйтэн усны үнийн дүн дээр илүү авсан 7787 төгрөг, нийт 35.787 төгрөг хариуцагч Цагаан хуаран консалтинг ХХК-иас гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчдын тайлбараар нэхэмжлэгч Б.Ганбат нь Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 88Б байрны 107 тоот, хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр бүртгэгдсэн, тус орон сууцны өмчлөгчид Найрсаг хөрш нэртэй Сууц өмчлөгчдийн холбоог байгуулж, 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр бүртгүүлж гэрчилгээ авсан, энэ хугацаанд Цагаан хуаран консалтинг ХХК орон сууцны засвар үйлчилгээг эрхэлж байсан нь нотлогдсон, шүүхээс уг үйл баримтын талаар хийсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Шүүх хариуцагчийг 2015 оны 11, 12 дугаар сарын халуун усны үнэд үндэслэлгүйгээр 28 төгрөг авсан гэж үзэн нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Нэхэмжлэгч нь 2015 оны 11 дүгээр сард 3м3 халуун ус, 6.79м3 хүйтэн ус, 12 дугаар сард 4м3 халуун ус, 10 м3 хүйтэн ус хэрэглэсэн болох нь Цагаан Хуаран хотхоны 88Б байрны 107 тоот орон сууцны ашиглалтын төлбөрийн задаргаагаар нотлогдсон, талууд энэ үйл баримтын талаар маргаагүй.

 

Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2015 оны 44 дүгээр тогтоолд заасны дагуу 550 төгрөгөөр хариуцагч нь айл өрхийн цэвэр ус буюу хүйтэн усны 1м3-ийг тооцсон нь зөв байна. Харин Эрчим хүчний зохицуулах хорооны Зохицуулагчдын зөвлөлийн 2015 оны 204 тоот тогтоолоор ахуйн хэрэгцээний халуун усны орон сууцны айл өрхөөс авах үйлчилгээний үнийг 1м3 -ийг 1632.40 төгрөгөөр тогтоосон байхад хариуцагч 1636.40 төгрөгөөр буюу 1м3 халуун усыг 4 төгрөгөөр илүү тооцож авсан болох нь хариуцагчийн тайлбар, 107 тоот орон сууцны ашиглалтын төлбөрийн задаргаагаар тогтоогдсон тул энэ зөрүүг гаргуулах нь хуульд нийцнэ.

 

Нэхэмжлэгч ... Найрсаг хөрш СӨХ 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр гэрчилгээгээ авсан, СӨХ байгуулагдахаас өмнө буюу 2015 оны 11, 12 сард СӨХ-ны хураамж гэж 28000 төгрөг авсан... гэж гомдол гаргасныг хүлээн авах нь үндэслэлгүй. Сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдаагүй байсан нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой гарсан зардлыг хариуцахгүй байх үндэслэл болохгүй.

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т Орон сууцны цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууц хоорондын талбай болон тагт, сууцны доторх дундын ашиглалтын талбай, орцны хаалга, довжоо, цонх, хог зайлуулах хоолойн засвар үйлчилгээтэй холбогдсон, түүнчлэн өөр нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчдийн оролцох хэмжээг тодорхойлохдоо уг зардлыг тухайн орон сууцны нийт сууцны тоонд хуваана гэж зааснаар нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлтэй холбоотой гарсан нийтлэг зардлыг нэхэмжлэгч Б.Ганбат нь төлөх үүрэгтэй.

Хэрэгт авагдсан 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №15/43 гэрээт харуул хамгаалалтыг ажиллуулах гэрээ, үйлчилгээний ажилчидтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, цалингийн дэлгэрэнгүй хүснэгт, цэвэрлэгээний материалын зарлагын баримт, хог тээврийн хөлс зэрэг баримтуудаас үзвэл айл өрхөөс сар бүр суурь хураамж гэж авсан 14.000 төгрөгийг Цагаан хуаран хотхоны 88А, Б, В байрны хог ачилт, цэвэрлэгээ, харуул хамгаалалт, засвар, үйлчилгээнд зарцуулсан нийтлэг зардал гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдэээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2016/01448 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.550 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. 119 119.4, 119.7 , 7 14 뿿 㺺 .

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

А.МӨНХЗУЛ