Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2017/00516

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хан-Оргил СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн и шүүх хуралдааныг Г.Даваадорж , А.Отгонцэцэг, А.Мөнхзул

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2016/01232 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Хан-Оргил СӨХ-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч Ц.Гэрэлт-Одод холбогдох

 

дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт хамгаалалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд нийт 2 538 838 төгрөг гаргуулах тухай хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэбаяр

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч "Хан-Оргил" СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Ц.Гэрэлт-Од нь орон сууц ашиглалт болон СӨХ-ны төлбөрийг барагдуулахгүй, удаа дараагийн шаардлагыг биелүүлэхгүй байна. Энэ оршин суугч нь 2015 оны 8-р сараас 2016 оны 8-р capыг дуусталх хугацааны орон сууц ашиглалт болон СӨХ-ны төлбөр 1 799 811 төгрөг, банкны алданги 739 027 төгрөг, нийт 2 538 838 төгрөгийн төлбөрийг төлөөгүй.

Оршин суугчдын ус, дулаан ашигласны зардал нь тухайн байрны подвальд байрлах нэгдсэн тоолуураар хэмжигдэн тооцогддог. Дээрх тоолуурын заалтын үнийн дүнгээр оршин суугчдын дулаан, усны мөнгийг СӨХ урьдчилаад төлчихдөг учраас оршин суугч Ц.Гэрэлт-Одын ус болон дулааны төлбөрөө төлөхгүй байсан ч тасардаггүй. Цахилгааны төлбөрийг хэрэглэгч хувиараа өөрөө төлөх үүрэгтэй. "Хан-Оргил" СӨХ нь Ц.Гэрэлт-Одын ашигласан ус, дулааны төлбөрийг урьдчилаад төлчихсөн учраас төлбөрөө төлөхийг шаардах эрхтэй. Иймд хариуцагчаас дундын өмчлөлийн засвар үйлчилгээний зардалд 2 538 838 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.Гэрэлт-Одын шүүхэд гаргасан тайлбарт: Миний бие Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, 62 дугаар байрны 4 тоотод эхнэр 3 хүүхдийн хамт оршин суудаг бөгөөд 2008 оны 8 сараас хойш одоог хүртэл 8 жил амьдран сууж байна. Миний бие нь СӨХ-ны гүйцэтгэх захирал Д.Лхагвасүрэнгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд төлбөрийг төлөхөөс татгалзаж буй шалтгаанаа нотлох баримтаар гаргаж өгөх болно гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэбаярын тайлбарт: "Хан-Оргил" СӨХ-ны нэхэмжилсэн 2 538 838 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь хариуцагчийн оршин сууж байгаа байр нь өөрийнх нь хувийн эзэмшлийн хөрөнгө гэж үзэж байна. Удаа дараа мэргэжлийн байгууллагын албан шаардлагын дагуу оршин суугч нийтийн аж ахуйн конторт хүлээлгэж өгөөгүй байгаа. "Хан-Оргил" СӨХ нь тухайн байрны оршин суугчдаас Аж ахуйн нэгжийн төлбөр хураамжийн дагуу хураан авч, эргээд оршин суугчиддаа үндэслэлгүйгээр хувааж хураадаг. Мөн СӨХ нь айл өрхүүдээр явж усны төлбөрийг огт авдаггүй. СӨХ-ны төлбөр хураамжийн задаргаанд тухайн оршин суугч хэдэн литр ус хэрэглэсэн талаарх нарийн задаргаа байдаггүй. Мөн Хан-Оргил СӨХ нь айл өрхүүдээрээ орж усны тоолуурын хэмжээ, заалтыг огт хардаггүй. Төлбөр хураамж тооцдог аргачлал нь Сууц өмчлөгчдийн дундын эд хөрөнгийг эзэмших, ашиглах тухай хуульд заасны дагуу нийт оршин суугчдын хурлаар хэлэлцэж, тохиролцсон зүйл огт байдаггүй, өөрсдөө дур мэдэн авдаг. Монголын сууц өмчлөгчдийн холбооны Дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 06 тоот тогтоолоор Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг СӨХ-дын төлбөр хураамжийг нарийвчлан гаргасан хязгаараас байнга хэтрүүлэн хурааж авдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар Ц.Гэрэлт-Одоос дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт хамгаалалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 1 799 811 төгрөгийг гаргуулж "Хан-Оргил" СӨХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 739 027 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 43 747 төгрөг гаргуулж "Хан-Оргил" СӨХ-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55 571 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэбаярын давж заалдах гомдолд:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг дутуу үнэлсэн гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

 

СӨХ-ны төлбөрийн хэмжээг анхнаасаа хүлээн зөвшөөрөхгүйгээр барахгүй Монголын сууц өмчлөгчдийн холбооны Дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 2014 оны 04 сарын 01-ний өдрийн 06 тоот тогтоолоор баталсан СӨХ-ны төлбөр хураамжийн дүнгээс илүү ихээр авч байсан бөгөөд дээрх тогтоолыг нотлох баримтын шаардлага ханган шүүхэд гаргаж өгсөн боловч шүүгч үүнийг үнэлж дүгнээгүй. Мөн "...дэлгэрэнгүй задаргаа огт өгдөггүй, санхүүгийн тайлангаа тайлагнадаггүй, өөрийн хамаарлаас бусад төлбөр хураамжийг дур мэдэн өндөрөөр авдаг..." гэсэн нь Иргэний хууль, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16.5 дахь хэсэгт "...дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хувиарлах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ...", 8.2 дахь хэсэгт "...ээлжит хурлыг жилд нэгээс доошгүй удаа хуралдуулна...", 8.5 дахь хэсэгт "...бүх гишүүдийн хурлын товыг хурал хуралдахаас 14-өөс доошгүй хоногийн өмнө гишүүдэд зарлаж, хурлаас гарах шийдвэрийн төслийг бичгээр мэдэгдэнэ ...", 13.1.4 дэх хэсэгт "...засвар, үйлчилгээний хөлс, зардал үндэслэлтэй эсэхийг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх..." гэж тус тус заасныг "Хан-Оргил" СӨХ зөрчиж дур мэдэн иргэдээс өндөр төлбөр хураамж авч байгааг нотлох баримтаар гаргаж өгсөн ч нотлох баримтыг үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

 

Хан-Уул дүүргийн 11-р хороо, 7-р хэсэг, 62-р байрны 4 тоот нь Ц.Гэрэлт-Одын хувийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө атал дулаан, усны мөнгийг "Хан-Оргил" СӨХ нь аж ахуйн нэгжийн тарифаар авч байгаа нь хууль зөрчиж байгаа талаар төрийн эрх бүхий байгууллагын албан шаардлагууд хэрэгт нотлох баримтаар авагдсан байхад анхан шатны шүүх үүнийг анхаарч үзэж үнэлж дүгнээгүй. Шүүх ИХШХШТХ-ийн 25.2.2 дахь хэсэгт заасны дагуу "Хан-Оргил" СӨХ нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаар гаргаж өгөөгүй. Учир нь Иргэний хуулийн 147.1 дэх хэсэгт заасан СӨХ-ны болон бусад ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагын өмнөөс авах эрхтэйгээ нотолж чадаагүй бөгөөд ИХШХШТХ-ийн 38.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

Иймд дээрх байдлыг хянан үзэж Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.11.30-ны өдрийн 183/ШШ2016/01232 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэргийн оролцогч талаас ирүүлсэн зарим баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь дүгнээгүй байгааг залруулж, шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч Хан Оргил СӨХ нь орон сууцны засвар үйлчилгээний зардал, алдангид нийт 2 538 838 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч нь 2015 оны 8 дугаар сараас 2016 оны 8 дугаар сарыг дуустал хугацааны орон сууц ашиглалтын болон СӨХ-ны төлбөр төлөөгүй байх бөгөөд тэрээр СӨХ нь төлбөр хураамжийн талаарх дэлгэрэнгүй задаргааг өгдөггүй, санхүүгийн тайлангаа тайлагнадаггүй, өөрийн хамаарлаас бусад төлбөр хураамжийг дур мэдэн өндөрөөр авдаг гэх хариуцагчийн тайлбар нь хуулийн дагуу төлөх төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж шүүх үзсэн нь үндэслэлтэй.

 

Нөгөө талаар Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд орон сууц өмчлөгчдийн оролцох үүргийн талаар зохицуулсан, нэхэмжлэгч 2015 оны 8 дугаар сараас 2016 оны 8 дугаар сар хүртэлх хугацааны дулаан, харуул, цэвэрлэгээ, засвар үйлчилгээ, баримт, дундын цахилгаан, домофон, лифт зэргийн ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөрийг нэхэмжилсэн нь буруу биш, хариуцагчийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт засвар үйлчилгээтэй холбогдон гарсан зардлаас чөлөөлөх хуулийн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас усны төлбөрөөс бусад зардлыг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батчимэгийн ... оршин суугчдын ус, дулаан ашигласны зардал нь тухайн байрны подвальд байрлах нэгдсэн тоолуураар хэмжигдэн тооцогддог, уг тоолуурын заалтын үнийн дүнгээр оршин суугчдын дулаан, усны мөнгийг СӨХ урьдчилаад төлдөг... гэх тайлбарыг үндэслэн хариуцагчаас ус хэрэглээний төлбөрт 212 688 төгрөг гаргуулах нь үндэслэлгүй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт буруу байна.

 

Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1Хот, суурины ус хангамж, ариутгах татуургыг шинээр барьж байгуулах болон түүний ашиглалт, засвар, үйлчилгээг Зохицуулах зөвлөлөөс олгосон тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд эрхлэн гүйцэтгэх, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн .., усны төлбөрийг эрх бүхий байгууллагад төлөхөөр зохицуулсан байхад Хан-Оргил СӨХ тусгай зөвшөөрөлгүйгээр орон сууцны барилгын ус..., хангамжийн ашиглалт, үйлчилгээг эрхлэн айл өрхүүдөөс төлбөр нэхэмжилж байгаа нь хуульд нийцсэнгүй. Тэрээр нэхэмжлэгч тал нэр бүхий айл өрхүүд хэчнээн хэмжээний ус хэрэглэснийг баримтаар нотлоогүй, сууц өмчлөгч нарт усны төлбөрийн дүнг танилцуулж баталгаажуулаагүй байна.

 

Иймд нэхэмжлэгчийн 2015 оны 8 дугаар сараас 2016 оны 8 дугаар сар хүртэл хугацааны орон сууцны засвар үйлчилгээ ашиглалтын зардалд нэхэмжилсэн 1 799 811 төгрөгийн шаардлагаас цэвэр, бохир усны зардал 212 688 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2016/01232 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар Ц.Гэрэлт-Одоос дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт хамгаалалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 1 587 123 төгрөгийг гаргуулж Хан-Оргил СӨХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 951 715 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын 55 571 төгрөг гэснийг 43 747 төгрөг гэж тус тус өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагч Ц.Гэрэлт-Одын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55 571 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

, د Г.ДАВААДОРЖ

 

د А.ОТГОНЦЭЦЭГ