| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2018/0597/э |
| Дугаар | 644 |
| Огноо | 2018-09-03 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | М.Очбадрах |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 644
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг улсын яллагч М.Очбадрах, шүүгдэгч А.М, өсвөр насны шүүгдэгч М.А, түүний хууль ёсны төлөөлөгч Х.Мөнгөнбилэг, тэдгээрийн өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн “Д“ танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн АМ, Боржигон овогт М.А нарт холбогдох эрүүгийн “1711004730593” дугаартай, 186/2018/0597/э индекстэй хэргийг 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо Бэлхийн 33/4-1 За тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Анхтуяагийн М /РД:УИ00260311/,
Монгол Улсын иргэн, 2001 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо Бэлхийн 33/5-89а тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Мөнгөнбилэгийн Анар /РД:НУ01211715/,
Холбогдсон хэргийн талаар:
А.Мижиддорж, өсвөр насны яллагдагч М.Анар нар нь бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах комьпютер тоглоомын газарт насанд хүрээгүй хохирогч Ц.Цэнгэлмаагийн “Самсунг Галакси Эс-3” загварын гар утсыг "00 орчихоод ирье байж байгаарай" гэж хуурч бусдын эд хөрөнгийг залилан авч, 180.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:
1.1. Шүүгдэгч А.Мижиддорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
1.2. Өсвөр насны шүүгдэгч М.Анар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:.. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хоёр: Шүүгдэгч нар мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч Ц.Цэнгэлмаагийн:..Би Мижиддорж гэдэг хүүхэдтэй 2016 оны 11 дүгээр сарын үед фэйсбүүкээр танилцаж хоорондоо захидал бичдэг болсон. Мижиддорж өөрийгөө 25-р эмийн сангийн орчимд байдаг дунд сургуулийн 11-р ангид сурдаг, амралтаараа Зайсангийн хажууд зоогийн газарт зөөгч хийдэг гэж байсан. 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр би фэйсбүүкийн мессэнжэрээр түүнтэй холбогдохдоо маргааш нь уулзая гэхэд тэр зөвшөөрсөн. Ингээд 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 13 цагт баруун 4 замын зүүн талд байдаг "Хайрын төгөл" гэдэг газарт уулзсан. Мижиддорж ирэхдээ нэг найзтайгаа хамт ирсэн. Түүнийг Анар гэдэг гэж танилцуулсан. Анарыг Зайсанд байдаг Зоогийн газарт хамт ажилладаг, сургуульд сурдаггүй гэж хэлсэн. Мижиддорж өөрөө 16 настай, найзынх нь насыг асуугаагүй. Бид 3 гадаа нэг цаг гаран юм ярьж суугаад хажууханд байсан цайны газарт орж хоол идсэн. Хоолны мөнгийг Анар төлсөн. Цайны газраас гараад 3-лаа улсын их дэлгүүрийн баруун талд байрлах РС тоглоомын газарт очсон.Тэнд Мижиддорж фэйсбүүкрүүгээ орох хэрэгтэй байна гэж хэлж хэлсэн учраас очсон. Бид 3 тэнд компьютероор фэйсбүүкрүүгээ орцгоож 30 орчим минут суусан. Хайрын төгөл сааданд сууж байх үед Анар миний утсаар дуу сонсох гэсэн юм гэж аваад чихэвчээр дуу сонсоод явж байсан. РС тоглоомын газар орох үед утсыг маань эргүүлэн өгөөгүй. РС тоглоомын газарлуу орох үед би Анарт "би утсаараа ярих хэрэгтэй байна" гэж хэлэхэд би жоохон байж байгаад эргүүлээд өгье гэсэн учраас авч чадаагүй. Ингээд тоглоомын газарт байх үед Мижиддорж надруу фэйсбүүкийн чатаар чи сууж байгаарай, Анар бид 2 нойл орчихоод ирье гэхээр нь би за гэж хариулаад ганцаараа суугаад үлдсэн. Тэднийг гарснаас хойш 20 орчим минут болсон боловч орж ирэхгүй байхаар нь би нойлын өрөөнд очоод үзтэл тэд байгаагүй, тэгэхээр нь гадаа гараад ойр орчмын газруудаар хайсан боловч байгаагүй. РС тоглоомын газрын гадаа машин янзалж байсан ах дээр очиж би учир байдлаа хэлээд түүний утсаар өөрийнхөө утсанд байсан 88222543 дугаарт залгахад холбогдох боломжгүй болсон байсан. Ингээд нөгөө ахын хамт тоглоомын газрын хяналтын камерын бичлэгийг шүүлгэж үзэхэд Мижиддорж, Анар нар нойлын өрөөрүү огт ороогүй, цүнхээ үүрээд шууд гадагшаа гараад явж байсан учраас тэд нарт гар утсаа залилуулж алдлаа гэдгээ мэдсэн. Гэртээ очоод энэ талаар гэрийнхэндээ хэлэхэд манай ах Мижиддоржийн фэйсбүүкээр нь хайж байгаад утасны дугаарыг нь олоод ярьтал миний утсыг эхлээд төлж өгнө гэж байснаа сүүлдээ сураггүй утсаа салгаад алга болчихсон. Фэйсбүүк хаягнаасаа намайг блоклочихсон байсан. Түүний өөр нэг сердце пацана гэсэн фэйсбүүк хаяг надад байсан. Уг хаягнаас 08 дугаар сарын 11-ний үед Мижиддорж өөрөө түрүүлж би чиний утсыг авах хүн биш гэдгийг мэдэж байгаа биз дээ, Анар бид 2 дэлгүүр орчихоод ирье гээд хамт гарсан чинь түрүүлж дэлгүүрлүү ороод тэр чигтээ алга болчихсон, түүний хаана байгааг би мэдэхгүй байна, намайг уучлаарай, утсыг чинь заавал олж өгнөө гэсэн чат бичсэн байсан. Ингээд гар утсыг маань эргүүлэн өгөхгүй нэлээн олон хоног болсон учраас манай гэрийнхэн цагдаад өргөдөл гаргасан байгаа. Миний гар утас самсунг галакси эс-3 загварын ягаан туяатай, хар өнгийн утас байгаа, 88222543 дугаарын юнителийн сим карттай байсан. Манай ах Сэргэлэн уг утсыг худалдан авч хэрэглэж байгаад надад өгсөн. Хэзээ хаанаас худалдан авсныг би мэдэхгүй, 300,000 төгрөгөөр авч байсан гэж ярьдаг. Утсанд маань содон шинж тэмдэг гэх зүйл байгаагүй. Одоо өөрийн утсаа 200,000 төгрөгөөр үнэлж байна. Мижиддорж гэдэг хүүхдийн гэрийн хаягийг мэдэхгүй, өөрөө бол сансарт байранд амьдардаг гэж ярьж байсан. Анхтуяагийн Мижиддорж гэдэг, ээжээрээ овоглодог. Гэртээ хэнтэйгээ амьдардаг, хэддүгээр сургуульд сурдаг талаар мэдэхгүй байна. Найз Анарын ч гэсэн айн мэдэхгүй. Фэйсбүүкээр түүнтэй найз, Б.Анар гэсэн хаягтай, одоогоос нэг сарын өмнө фэйсбүүк дээрээ Солонгосруу явлаа гээд биччихсэн байсан, овог нэр, гэрийн хаяг, утасны дугаарыг мэдэхгүй. 160 см орчим өндөртэй, туранхай биетэй, том давхараатай алаг нүдтэй, бор цэвэрхэн арьстай, майгадуу хөлтэй, цэвэрхэн хувцасласан 16-18 орчим насны хүүхэд байсан. Мижиддорж 170-180 см орчим өндөртэй, цэвэрхэн хувцасласан, цагаан царайтай, өтгөн хар хөмсөгтэй, царайлаг хүүхэд байсан. Одоо энэ 2 хүүхдийг харвал танина гэх мэдүүлэг. /хх 27-29/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Сэргэлэнгийн:....2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр миний дүү болох Цэрэнболдын Цэнгэлмаа гэртээ ирэхгүй удаад 21 цагийн үед ирэхдээ гар утсаа хүнд алдчихаад айгаад орж ирж чадахгүй байсан юм гэж хэлсэн. Дүүгээсээ учир байдлыг нь асуухад фэйбүүкээр танилцаж харьцдаг байсан найз болох Мижиддоржтой баруун 4 замын Хайрын төгөл гэх нэртэй хүмүүс салхилдаг газар уулзсан, тэгэхэд нөгөө хүүхэд нь найз Анар гэдэг хүүхдийг дагуулж ирсэн гэсэн. Тэгээд манай дүү Мижиддоржтой уулзсан газраа 1 цаг орчим сууж байгаад их дэлгүүрийн ард талд байрлах цахим тоглоомын газар луу орьёо хэдүүлээ цахим ертөнцөөр зугаалъя гэсэн байдаг. Тоглоомын газар ороод сууж байтал Мижиддоржийн найз болох Анар манай дүү болох Цэнгэлмааг утсаа өгч байгаач би дуу сонсож байгаад өгье гээд утсыг нь авсан, хэсэг сууж байгаад тэр 2 манай дүүд ариун цэврийн өрөө орчихоод ирье" гэж хэлээд тэр чигтээ алга болсон. Хойноос нь гарч хэсэг хайхад олдоогүй, тэгээд тоглоомын газрын хяналтын камер үзэхэд Мижиддорж, Анар хоёр хоорондоо юм ярьж зогсож байгаад явчихаж байсан гэсэн. Ингээд би фэйсбүүкээр Мижиддорж гэдэг хүүхдийн утсыг хайж олоод залгаж ярихад би Цэнгэлмаагийн утсыг аваагүй, надтай хамт явж байгаа хүүхэд аваад явчихсан байна лээ, би заавал утсыг нь олж өгнөө гэж хэлсэн. Анар гэдэг хүүхдийг хаана байгааг нь асуухад би мэдэхгүй, надтай хамт ажилладаг байсан, гэр орон, утсны дугаарыг нь мэдэхгүй байна гээд байсан. Үүнээс хойш нэлээн хэд хоног өнгөрөхөд дүүгийн утсыг авчирч өгөөгүй, гар утсаа салгаад алга болчихсон учраас бид нар цагдаагийн байгууллагад хандсан гэх мэдүүлэг. /хх 33-34/,
2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Мижиддоржийн:.. 2016 оны зунаас эхлэж Цэнгэлмаа гэдэг охинтой фасебүүкээр чат бичиж танилцаж байсан. Түүнээс хойш бид хоёр байнга чат бичдэг байсан бөгөөд нэг хэсэг холбоогүй байж байгаад 2017 оны 06 дугаар сараас эхэлж дахин бичиж эхэлсэн. 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Анар гээд манай гэрийн тэнд байдаг найзтайгаа явж байгаад Цэнгэлмаатай уулзахаар болсон. Анар бид хоёр Цэнгэлмаатай баруун дөрвөн замын тэнд уулзаад юм ярьж байгаад хоолонд орсон. Хоолонд орох үед Анар-мөнгийг нь төлөөд бид гурав тэндээс гарч "Хайрын төгөл" нэртэй цэцэрлэгийн саад орж сууцгаасан. Ингээд сууж байхад Анар Цэнгэлмаагийн гар утсыг өгч бай дуу сонсоя гэж авч байгаа харагдсан. Тэр үед гадаа бороо орсон учир бид гурав бороо намдтал фасебүүк ухая гэж тохиролцоод Их дэлгүүрийн орчим нэг интернэт тоглоомийн газар орсон. Бид гурав ороод хүний 30 минут аваад суудал дээр сууцгаасан. Яг яаж суусан талаар санахгүй байна. 16 цагийн орчим байх бид гурав сууж байхад Анар хажуу талаас намайг нойл орчихоод ирье гэхээр нь Цэнгэлмаад бид хоёр нойл орчихоод ирье гэж хэлчихээд Анартай цуг нойлын өрөө орсон. Нойл орсны дараа Анар бие засчихаад хоёулаа явъя гэхээр нь за гээд хамт дагаад гарсан. Анарыг дагаад Цэнгэлмаад хэлэлгүйгээр гараад явсан. Анар бид хоёр тэндээс гараад Бэлх орох автобусанд суугаад явсан бөгөөд Бэлхэд очоод байж байхад хойноос миний гар утасруу Цэнгэлмаагийн ах нь гээд нэг хүн ярьснаа хүүхдийн утас өг гэхээр нь юун утас гэхэд Цэнгэлмаагийн гар утсыг та хоёр аваад явсан байна гэж хэлсэн юм. Би Анарыг гар утас авсан талаар нь өдөр мэдээгүй бөгөөд орой л Анар авсан талаар мэдсэн. Би тэр гар утсыг нь аваагүй бөгөөд гар утас авсан талаар нь мэдээд гар утсыг нь яасан гэхэд Анар надад байгаа л гэж хэлж байсан тэр утсыг яасан талаар мэдэхгүй байна гэх мэдүүлэг. /хх-35/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд
3.1. Улсын яллагчаас: шүүгдэгч нарын гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргийн 28 дугаар хуудас, 32 дугаар хуудас эд зүйлийн үнэлгээ, 9 дүгээр хуудас яллагдагч Д.Мижиддоржийн мэдүүлэг, 5 дугаар хуудас насанд хүрээгүй шүүгдэгч М.Анарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалъя гэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, хавтаст хэргийн 32 дугаар хуудас эд зүйлийн үнэлгээ, 41-47 дугаар хуудас шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон лавлагаанууд, 65 дугаар хуудас хохирогчийн хүсэлт, зэрэг нотлох баримтыг шинжлэн судалъя. Мөн шинээр М.Анараас н.Баярмаад хохирол 60.000 төгрөг төлсөн баримт гаргаж өгч байна гэв.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч А.Мижиддорж, өсвөр насны шүүгэдгч М.Анар нар нь бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах комьпютер тоглоомын газарт насанд хүрээгүй хохирогч Ц.Цэнгэлмаагийн Самсунг Галакси Эс-3 загварын гар утсыг "00 орчихоод ирье, байж байгаарай" гэж хуурч бусдын эд хөрөнгийг залилан авч бусдад 180.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Ц.Цэнгэлмээ, А.Мижиддорж, М.Анар нарын гэрчээр мэдүүлсэн мэдүүлгүүд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч А.Мижиддорж, өсвөр насны шүүгдэгч М.Анар нарыг бүлэглэн, хуурч бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч нарыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзлээ.
Шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг баримтлан тэдгээрт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж шүүх үзлээ. Ингэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар шүүгдэгч нарт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Анхтуяагийн Мижиддорж, өсвөр насны шүүгдэгч Боржигон овогт Мөнгөнбилэгийн Анар нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.5-д заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Мижиддорж, М.Анар нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг хүлээлгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч А.Мижиддорж, өсвөр насны шүүгдэгч М.Анар нарыг тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Анхтуяагийн Мижиддорж, өсвөр насны шүүгдэгч Боржигон овогт Мөнгөнбилэгийн Анар нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.5-д заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Мижиддорж, М.Анар нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг хүлээлгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч А.Мижиддорж, өсвөр насны шүүгдэгч М.Анар нарыг тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ