Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 645

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонцэцэг, улсын яллагч Ш.Хосбаяр, шүүгдэгч Г.Г.с,  түүний өмгөөлөгч Г.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шовхынхон овогт Ганбаатарын Г.с /РД:ТЯ85121031/-д холбогдох эрүүгийн “1811018990634”  дугаартай, 186/2018/0604/э индекстэй хэргийг 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,  1985 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Чингэлтэй дүүрэг Дээд салхитын 2-21 тоотод оршин суух бүртгэлтэй боловч хаягандаа оршин суудаггүй, Дархан-Уул аймгийн шүүхийн 2001 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 292 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ялаар шийтгүүлж 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хугацаа дуусч суллагдсан. Шовхынхон овогт Ганбаатарын Г.с /РД:ТЯ85121031/, 

      

Холбогдсон хэргийн талаар :

Г.Г.с нь 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 07 дугаар сарын 01-нд шилжих шөнө хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 2-149 тоотод оршин суух иргэн З.Шүрэнцэцэгийн байнга амьдрах орон байранд нэвтрэн орж 32 инчийн Тошиба маркийн телевизорыг авч 355.140 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                   

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг:   Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1. Шүүгдэгч Г.Г.с нь хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:...Г.Г.с нь хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:…2018 оны 06 дугаар сарын 30-ны шөнө хохирогчийн гэрт нэвтэрч орсон. Эхлээд хашаа руу нь орсон. Ороод хаалгыг нь цохиход хүн байхгүй байхаар нь цонхоор нь орсон. Ороод 32 инчийн зурагтыг авсан гэв.

 

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

2.1.Хохирогч З.Шүрэнцэцэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:.. 2018 оны 06 сарын 30-ны өдөр нөхөр Ариунгэрэл, хүү Соёмбо нарын хамтаар 17 цагийн үед байшингаа цоожлоод явсан.Тэр шөнө манай гэр эзэнгүй хоносон. Маргааш нь 13 цагийн үед хашаандаа ирэхэд хашааны хаалга цоожтой хэвээрээ байсан. Байшинруугаа очиход хэвийн харагдсан. Байшингаа онгойлгоод харахад шалан дээр гутлын мөр байхаар нь харахад хулгай орсон байсан. Манай байшингын хаалганы дэргэдэх цонхны дотор талын салхивчний шилийг нь хагалсан байсан. Тэр цонхоор байшин руу нэвтэрсэн байсан. Гадна салхивч онгойчихоод байдаг. Эд зүйлээ бүртгээд үзэхэд хулгайч орсон цонхны дэргэд сандал дээр тавьсан байсан 32 инчийн хар өнгийн лсд зурагт байхгүй байсан. Өөр эд зүйл алдагдаагүй. Манайх зурагтаа 2014 онд Нарантуул захаас 500000 төгрөгөөр авч байсан. Хэрэглэж байсан боловч эвдрэл, гэмтэлгүй зурагт байсан. Манай гэрийн шалан дээр хулгай хийсэн хүний гутлын мөр байсан. Надад танилцуулсан эд зүйлийн үнэлгээтэй холбоотой санал, хүсэлт байхгүй. Надад үзүүлж буй зурагт манай гэрээс алдагдсан зурагт мөн байна. Шинжээчийн гаргасан гарын мөрний дүгнэлтийг уншиж танилцлаа. Дүгнэлтэд тусгагдсан Г.с гэж хүнийг танихгүй. Урьд өмнө харж байгаагүй. Алдагдсан эд зүйлээ олж авсан учир нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-23/,

 

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч С.Батзориг гэрчээр мэдүүлэхдээ:...2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр манай ламбарданд Төмөрбаатарын Энхцогт гэдэг  эрэгтэй 32 инчийн Тошиба  зурагт 80.000 төгрөгөөр, 14 хоногийн хугацаатай барьцаанд тавьсан байна. Өнөөдөр цагдаагийн байгууллагаас хурааж авсан учир барьцаанд тавьсан үнийг нэхэмжилж байна. Хулгай хийсэн хүнээс барьцаанд тавьсан 180.000 төгрөг, хүү 34.300 төгрөг, нийт 214.300 төгрөгийг нэхэмжилж байна. Зурагт болон баримтыг хүлээлгэн өгсөн гэх мэдүүлэг. /хх-25/, 

 

2.3.Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Ариунгэрэл гэрчээр мэдүүлэхдээ:...2018 оны 06 дугаар сарын 30-наас 2018 оны 07 дугаар сарын 01-нд шилжих  шөнө  манай байшингийн цонхны салхивчийг хагалж хулгай орж 32 инчийн Тошиба загварын хар өнгийн  зурагт алдагдсан. Манай зурагтанд содон тэмдэг байхгүй гэх мэдүүлэг. /хх 26-27/,

 

2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Энхцогт гэрчээр мэдүүлэхдээ:.. 2018 оны 06-р сарын 30-ны өдөр Г.с манай гэрт байсан билүү, тэр өдөр ирсэн билүү тодорхой санахгүй байна, манайд Баттулга /эр/, Саруул/эм/, Г.с бид 4 архи уусан юм Тухайн өдөр өөрсдөдөө байсан мөнгөө нийлүүлээд архи авч ууцгаасан юм. Манай гэрт архи ууж байгаад орой болоод хүмүүс тарцгаасан. Тэгээд Саруул согтоод манайд унтаж үлдсэн. Г.с, Баттулга хоёр харина гээд явсан. Тухайн үед харанхуй болсон байсан би өөрөө согтуу байсан учир цаг хэд болж байсныг мэдээгүй. Тэгээд би Саруулын хамт гэртээ унтаж байхад өглөө үүрээр 04-05 цагийн үед Г.с гаднаас орж ирсэн. Орж ирэхдээ Тошиба гэсэн бичигтэй хар өнгийн, лсд зурагт барьчихсан орж ирсэн. Манай гэрт орж ирээд энийг ломбарданд тавьчихмаар байна, надад бичиг баримт байхгүй байна, та бичиг баримтаараа тавиад өг гэж гуйсан. Тухайн үедээ би ч бас согтуу байсан. тэгээд манай гэрт  байж байгаад өглөө 08 цагт Г.с бид хоёр гарч явсан. Гараад такси бариад хүнсний 4 дүгээр дэлгүүрээс ломбард хайж явахад онгойгоогүй байсан. Тэгээд сансарын колонк руу яваад замын зүүн тальн ломбарданд тавьсан. Нэрийг нь санахгүй байна, очвол заагаад өгч чадах байх. Тэр зурагтьг ломбарданд миний бичиг баримтаар 180000 төгрөгийн барьцаанд, 14 хоногийн хугацаатай тавьсан. Тэгээд мөнгийг нь аваад буцаж манай гэрт ирсэн. Манай гэрт ирэх замдаа надаас мөнгөө авсан. Тэр өдрөө манайхаас гарч яваад булгийн гудамжинд гадуур архи уудаг хүмүүстэй архи уугаад явцгаасан. Би хамт архи ууж явж байгаад гэртээ ирсэн. Г.с үргэлжлүүлээд архи уугаад явсан. Түүнээс хойш 4-5 хоногийн дараа манай гэрт согтуу орж ирээд байж байхад хоёр цагдаа ирээд хулгай хийсэн байна гээд бариад явсан. Би Г.сийн хамт хулгай хийгээгүй. Г.с гаднаас орж ирэхдээ ганцаараа орж ирсэн. Энэ зурагтыг ломбарданд тавьчихмаар байна гэснээс хэний зурагт, хаанаас авсан талаараа хэлээгүй гэх мэдүүлэг. /хх-28/,

 

2.5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4374 тоот актын:

1.  Шинжилгээнд ирүүлсэн №1,2,3,5 дугаарын 4 ширхэг, №4 дугаарын 2 ширхэг гарын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд тэнцсэн №3 дугаарын 1 ширхэг гарын мөр Санд MN000510012466, MN000510011097 дугаарт Ганбаатарын Г.с нэрээр 2 удаа бүртгэгдсэн хүний баруун гарын долоовор хурууны дардастай тохирч байна.

3. Шинжилгээнд тэнцсэн №1,2,5 дугаарын 2 ширхэг, №4 дугаарын 2 ширхэг гарын мөр санд байх эзэнгүй хэргийн гарын мөрүүд болон санд бүртгэлтэй хүмүүсийн гарын хээний дардастай тохирохгүй байна. Ахлах шинжээч, цагдаагийн хошууч Э.Нарантунгалаг гэх дүгнэлт. /хх-30/,   

 Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд

 

3.1. Хавтас хэргээс хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд        /хх 7-10/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, фото  зургууд /хх 15-17/, барьцаат зээлийн гэрээний  31267 дугаартай баримт /хх-19/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-36/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-55/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 56-59/ зэрэг нотлох баримтуудыг  тус тус шинжлэн судлав.

 

Дээрхи  хуульд заасан журмын  дагуу цугларсан  нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн  шалгах ажиллагааны явцад  хийгдвэл зохих ажиллагаа бүрэн  хийгдсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад  тулгуурлан дараахи үйл баримтыг  тогтоов.

 

Шүүгдэгч Г.Г.с нь 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 07 дугаар сарын 01-нд шилжих шөнө 00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн         2-149 тоотод оршин суух иргэн З.Шүрэнцэцэгийн байнга амьдрах орон байранд нэвтрэн орж 32 инчийн Тошиба маркийн телевизорыг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 355.140 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч З.Шүрэнцэцэгийн... 2018 оны 06 сарын 30-ны өдөр нөхөр Ариунгэрэл, хүү Соёмбо нарын хамтаар 17 цагийн үед байшингаа цоожлоод явсан.Тэр шөнө манай гэр эзэнгүй хоносон. Маргааш нь 13 цагийн үед хашаандаа ирэхэд хашааны хаалга цоожтой хэвээрээ байсан. Байшинруугаа очиход хэвийн харагдсан. Байшингаа онгойлгоод харахад шалан дээр гутлын мөр байхаар нь харахад хулгай орсон байсан. Манай байшингын хаалганы дэргэдэх цонхны дотор талын салхивчний шилийг нь хагалсан байсан. Тэр цонхоор байшин руу нэвтэрсэн байсан. Гадна салхивч онгойчихоод байдаг. Эд зүйлээ бүртгээд үзэхэд хулгайч орсон цонхны дэргэд сандал дээр тавьсан байсан 32 инчийн хар өнгийн лсд зурагт байхгүй байсан. Өөр эд зүйл алдагдаагүй...гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч С.Батзоригийн гэрчээр мэдүүлэхдээ:...2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр манай ламбарданд Төмөрбаатарын Энхцогт гэдэг  эрэгтэй 32 инчийн Тошиба  зурагт 80.000 төгрөгөөр, 14 хоногийн хугацаатай барьцаанд тавьсан байна. Өнөөдөр цагдаагийн байгууллагаас хурааж авсан учир барьцаанд тавьсан үнийг нэхэмжилж байна. Хулгай хийсэн хүнээс барьцаанд тавьсан 180.000 төгрөг, хүү 34.300 төгрөг, нийт 214.300 төгрөгийг нэхэмжилж байна. Зурагт болон баримтыг хүлээлгэн өгсөн гэх мэдүүлэг. /хх-25/,  гэрч А.Ариунгэрэлийн:...2018 оны 06 дугаар сарын 30-наас 2018 оны 07 дугаар сарын 01-нд шилжих  шөнө  манай байшингийн цонхны салхивчийг хагалж хулгай орж 32 инчийн Тошиба загварын хар өнгийн  зурагт алдагдсан. Манай зурагтанд содон тэмдэг байхгүй гэх мэдүүлэг. /хх 26-27/, гэрч Т.Энхцогтийн:...тэгээд би Саруулын хамт гэртээ унтаж байхад өглөө үүрээр 04-05 цагийн үед Г.с гаднаас орж ирсэн. Орж ирэхдээ Тошиба гэсэн бичигтэй хар өнгийн, лсд зурагт барьчихсан орж ирсэн. Манай гэрт орж ирээд энийг ломбарданд тавьчихмаар байна, надад бичиг баримт байхгүй байна, та бичиг баримтаараа тавиад өг гэж гуйсан. Тухайн үедээ би ч бас согтуу байсан. тэгээд манай гэрт  байж байгаад өглөө 08 цагт Г.с бид хоёр гарч явсан. Гараад такси бариад хүнсний 4 дүгээр дэлгүүрээс ломбард хайж явахад онгойгоогүй байсан. Тэгээд сансарын колонк руу яваад замын зүүн тальн ломбарданд тавьсан. Нэрийг нь санахгүй байна, очвол заагаад өгч чадах байх. Тэр зурагтьг ломбарданд миний бичиг баримтаар 180000 төгрөгийн барьцаанд, 14 хоногийн хугацаатай тавьсан….гэх мэдүүлэг. /хх-28/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4374 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г.Г.сийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан  эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан  үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэв.  

Шүүгдэгч Г.Г.с нь хохирогч З.Шүрэнцэцэгт учруулсан хохирлыг төлж барагдуулсан харин  иргэний нэхэмжлэгч С.Батзоригт 214.300 төгрөгний хохирлоо төлж барагдуулаагүй, төлж барагдуулахаа илэрхийлж байх тул  шүүгдэгч Г.Г.сээс 214.300 төгрөгийг гаргуулж иргэний нэхэжлэгч С.Батзоригт олгох, цагдан хоригдсон хугацааг нь ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох  нь зүйтэй гэж  шүүх шийдвэрлэлээ.

            Хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,  37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                                                      ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шовхынхон овогт Ганбаатарын Г.сийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг  хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн  2.1-д зааснаар шүүгдэгч Г.Г.сийг 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Г.Г.сэд оногдуулсан 1 /нэг / жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Г.Г.сийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус   дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Г.сээс 214.300 /хоёр зуун арван дөрвөн мянга гурван зуун/ төгрөгийг гаргуулан  иргэний нэхэмжлэгч С.Батзоригт олгосугай.

6. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Г.сийн  цагдан хоригдсон   67 /жаран долоо/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохыг дурдсугай

 

7. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г.сийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж, эдлэх ялыг 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.           

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.БАТЖАРГАЛ

 

 

 

 

 

 

 

                

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018-09-05  14 цаг 30 минут