| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Золзаяа |
| Хэргийн индекс | 191/2025/02048/И |
| Дугаар | 191/ШШ2025/10349 |
| Огноо | 2025-11-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 191/ШШ2025/10349
2025 11 24 191/ШШ2025/10349
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* овогт *******ы ******* /РД: *******/,
Нэхэмжлэгч: ******* овогт Бямбажавын ******* /РД: *******/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* овогт ын ******* /РД: /-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 66,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нар оролцов.
/Хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/
Тодорхойлох нь:
1. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч нар нь гийн тайлбарласан мэдээ мэдээллээр буюу Буянт-Ухаа 2 орон сууцнаас хямд үнээр байр авахаар шийдэж, Нэхэмжлэгч Э.******* 2023 оны 11-р сарын 09-ний өдөр Хаан банкны // тоот данснаас хариуцагчийн // тоот дансанд 20,000,000 төгрөгийг 1 удаагийн гүйлгээгээр, Худалдаа хөгжлийн /405059572/ тоот данснаас 2 удаагийн гүйлгээгээр хариуцагчийн // тоот дансанд 10,000,000 төгрөг нийт 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Нэхэмжлэгч Б.*******гийн хувьд 2023 оны 10-р сарын 04-ний өдөр өөрийн Худалдаа хөгжлийн // данснаас 4 удаагийн гүйлгээгээр хариуцагчийн // тоот дансанд 18,000,000 төгрөг, 2023 оны 10-р сарын 04-ний өдөр өөрийн Хас банкны // данснаас 2 удаагийн гүйлгээгээр хариуцагчийн // тоот дансанд 7,000,000 төгрөг, 2023 оны 10-р сарын 16-ны өдөр өөрийн Хаан банкны // данснаас 3 удаагийн гүйлгээгээр 11,000,000 төгрөг нийт 36,000,000 төгрөгийг хариуцагчийн Хаан банкны // тоот дансанд тус тус шилжүүлсэн. Иргэн нь нэхэмжлэгч Э.*******, Б.******* нарын өмнөөс хариуцагч Б.*******тай харилцаж байсан ба бидэнд хариуцагч Б.*******гийн харилцсан чат мессежийг үзүүлж, бид мэдээлэл авч байсан. Тухайлбал, хариуцагч Б.******* нь найз д өөрийн фейсбүүк чатын хаягаас өмчлөх эрхийн гэрчилгээний зураг явуулсан, мөн миний охины байрны гэрчилгээ гарсан байна, та хэдийн байрны гэрчилгээ удахгүй гарна" мөн 2023 оны 11-р сарын 15-ны өдөр "Төрийн банкны дансны хуулга буюу гэрчилгээний мөнгө төлсөн баримтын зураг явуулан удахгүй гэрчилгээнүүд гарахаар байгаа", 2023 оны 11-р сарын 18-ны өдөр бүх байрны гэрчилгээнүүд гарч дуусна гэж байна, үлдэгдэл мөнгөө бэлдээрэй, би өөрөө очиж бүх гэрчилгээг авна" гэж бичсэн чатаар ирсэн мессежнүүдийг үзүүлж байсан учир бид итгэн хүлээж байсан. Ингээд тохиролцсон өдөр болж Б.*******тай 2024 оны 01-р сарын 29-ны өдөр холбогдож асуухад Б.******* нь НОСК-руу шалгалт орсон учраас хөнгөлөлттэй орон сууц авч байгаа та хэдийн байр хойшлогдох болчихлоо, цагаан сарын дараа оруулна гэж хэлсэн ба Буянт-Ухаа 2-р хорооллын байрандаа орж явуулсан байсан. байгаа өөр бусад (бидний танихгүй) хүний видео бичлэгийг руу хариуцагч Б.******* нь дээр дурдсан байдлаар буюу баримт нотолгоо болгож зураг, видео, бусад хүмүүсийн байрны гэрчилгээ гарсан, хүмүүсийн гэрчилгээний хураамж төлсөн банкны зарлагын баримт зэргийг зургаар удаа дараа анх нэхэмжлэгч нарыг холбож өгсөн д явуулж байсан боловч эцэст нь Б.*******гийн хэлсэн ярьсан зүйлс худал болох нь тодорхой болсон ба тэрээр авсан мөнгийг өгөхгүй байгаа. өөрөө хүнд залилуулсан гэж нэхэмжлэгч нарт хэлж, өнөөдрийг хүртэл шилжүүлж Нэхэмжлэгч нарын хувьд нийт 66,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн. Энэхүү Маргааны зүйл болох мөнгөн хөрөнгө эзэмшилд нь байгаа этгээдийг хөрөнгө олж авсан этгээд гэж ойлгох бөгөөд нэхэмжлэгч нар мөнгийг шилжүүлснээр хөрөнгө олж авсан хариуцагч овогтой ******* нарын хооронд гэрээний харилцаа үүсээгүй, 2 орон сууцнаас байр авна гэсэн санаа зорилгоор шилжүүлсэн боловч бүтэхгүй болсон. 66,000,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзээд 30,000,000 төгрөгийг Э.*******д, 36,000,000 төгрөгийг Б.*******д олгуулж өгнө үү. гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ХЙ86021718 регистрийн дугаартай ын Батмөнх, миний бие дараах иргэний хэрэгт хариуцагчаар оролцож буй бөгөөд тус нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой үндэслэлээр бүхэлд нь үл хүлээн зөвшөөрч байна. Үүнд, нэхэмжлэгч иргэн Э.*******, н.******* нар, хариуцагч регистрийн дугаартай иргэн ын *******.
Учир нь тус нэхэмжлэлд заасан үйл баримт нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл тул түүнд холбогдуулан иргэн Б.*******гаас гэмт хэргийн тухай гомдлыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэст гаргасны дагуу хэрэг бүртгэлийн хэрэг нээу мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Тиймээс татгалзлын үндэслэлийг шүүх хуралдаанд дэлгэрэнгүй тайлбарлан мэтгэлцэж, тогтоолгох тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу. гэжээ.
3. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:
3.1 Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3-4/, Баянзүрх дүүргийн 03 дугаар хорооны Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 148 дугаартай Тодорхойлолт /хх-5/, 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Э.*******гаас д олгосон Итгэмжлэл /хх-6/, 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Б.*******гаас д олгосон 2429 дүгээр Итгэмжлэл /хх-7/, 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 20,000,000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-8/, Э.*******гийн Худалдаа хөгжлийн банк дахь 405059572 тоот дансны хуулга /хх-9/, Э.*******гийн хаан банк дахь тоот дансны хуулга /хх-10/, Б.*******гийн худалдаа хөгжлийн банк дахь тоот дансны хуулга /хх-11/, Б.*******гийн хас банк дахь тоот дансны хуулга /хх-12/, Б.*******гийн хаан банк дахь тоот дансны хуулга /хх-13/, С.Наранбаатар, Б.******* нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-14/, CV2511800001001313 дугаартай төрөл садангийн лавлагаа /хх-71/,
3.2 Хариуцагчаас нотлох баримтаар: 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Б.*******гаас Б.Батмөнхөд олгосон 0483 дугаар Итгэмжлэл /хх-29-30/, хариу тайлбар /хх-56/, ын *******гийн худалдаа хөгжлийн банк дахь 411004820 тоот дансны хуулга /хх-115-116/, ын *******гийн хаан банк дахь тоот дансны хуулга /хх-117-119/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь
1. Нэхэмжлэгч Э.*******, Б.******* нар, хариуцагч Б.*******д холбогдуулан нийт 66,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Шүүх, талуудын тайлбар, хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2, 77.3-т зааснаар 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчид мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүй шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, түүнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч нар үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр Э.******* 30,000,000.00 төгрөгийг, Б.******* 36,000,000.00 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлсон.
2.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч Б.*******гаас Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст н.Энхжаргал, н.Амартүвшин нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан./х.х-ийн 56 дугаар тал/
3. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн үйл баримт, эрх зүйн дүгнэлтийг дараах байдлаар хийлээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Э.******* 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 30,000,000.00 төгрөг, нэхэмжлэгч Б.******* 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 25,000,000.00 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 11,000,000.00 төгрөгийг тус тус хариуцагч Б.*******гийн Хаан банк ХК-ийн тоот харилцах дансанд Буянт ухаа 2 хотхонд орон сууц худалдан авах зорилгоор шилжүүлсэн байна./х.х-ийн 8-13 дугаар тал/
Зохигчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч нар нь хариуцагчид 66,000,000.00 төгрөг шилжүүлсэн эсэх талаар маргаагүй боловч хариуцагч уг мөнгийг Б.Мягмарцэрэнд шилжүүлсэн, иргэн н.Энхжаргал, н..Амартүвшин нарт холбогдуулан Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст хариуцагч Б.*******гийн гаргасан гомдолтой холбоотой эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж байна.
Тодруулбал, нэхэмжлэгч нар орон сууц худалдан авах зорилгоор хариуцагч Б.*******д 66,000,000.00 төгрөгийг шилжүүлэн өгсөн гэснийг хариуцагч нь үл хүлээн зөвшөөрч, уг мөнгийг хууль зүйн яаманд ажилладаг н.Энхжаргал, н..Амартүвшин нарт орон сууцны үнэ гэж шилжүүлсэн тул буцаан өгөх үүрэггүй гэж маргасан.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч Э.******* хамт ажилладаг найз гийн хэлснээр ... ээжийн найз Б.******* Нийслэлийн орон сууцны корпорацийн хэрэгжүүлж буй зорилтод бүлгийн орон сууц болох Буянт Ухаа 2 хотхонд хямд үнээр байр олж өгч чадна байрны гэрчилгээг нэг сарын дотор гаргаж өгнө ... гэх саналыг нэхэмжлэгч нар харилцан ярилцаж гийн таньдаг хүн гэж итгэн төлбөр шилжүүлсэн гэж тайлбарлаж байна.
Гэтэл тогтоосон хугацаа хэтэрсэн тул хариуцагч Б.*******гаас лавлатал 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Нийслэлийн орон сууцны корпорацид шалгалт орсон тул удахгүй гэсээр эцэс сүүлдээ өөр хүнд мөнгийг чинь залилуулсан гэж хэлээд мөнгө өгөхөө байсан тухай шүүх хуралдаанд тайлбар гаргасан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт, нэхэмжлэгчийн тайлбараар нэхэмжлэгч нар Нийслэлийн орон сууцны корпорациас орон сууц худалдан авах зорилгоор хариуцагч Б.*******д нийт 66,000,000.00 төгрөг шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар болон гэрч гийн ... 2023 оны 09 дүгээр сард Б.******* эгч Нийслэлийн орон сууцны корпорациас хямдхан байр олгож оруулж чадна, таньдаг найз нөхдөдөө хэлээрэй гэсний дагуу нэхэмжлэгч нарыг холбож өгсөн ... гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. /х.х-ийн 109-111 дүгээр тал/
Хариуцагч нэхэмжлэгч нараас авсан төлбөрийг н.Мягмарцэрэн, н.Энхжаргал, н.Амартүвшин нарт шилжүүлсэн, залилуулсан, орон сууцанд оруулах гэрээг эдгээр хүмүүс хариуцсан гэх боловч уг орон сууцуудыг худалдах, худалдан авах хүсэл зоригийн илэрхийлэл гагцхүү зохигч нарын хооронд үүссэн байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Тайлбарлавал, худалдагч нь эрхийн болон биет байдлын доголдолгүй гэрээний зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн, худалдан авагч нь үнийг тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ.
Үүнээс үзвэл худалдагч нь гэрээний зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх эрхтэй этгээд байхаас гадна зарим төрлийн гэрээний мөн чанар, тухайн гэрээний оролцогч, тухайлсан хууль зүйн зохицуулалтаас хамаарч гэрээний хүчин төгөлдөр эсэхэд шууд хамаарч болдог.
Түрээсийн орон сууцны талаар авах арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 223 дугаар тогтоол, 972 айлын орон сууцанд иргэдийг хамруулах тухай Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 115 дугаар тогтоолын дагуу Буянт-ухаа 2 хорооллын 972 айлын Түрээсийн орон сууцанд зорилтот 8 бүлгийн иргэдийг хамруулахаар батлагдсан байна.
Ингэхдээ зорилтод бүлгийн орон сууц түрээслэгч нар гэрээнд заасан хугацаанд орон сууцыг түрээсэлснээр уг орон сууцаа өмчлөх эрх үүсэх зохицуулалттай бөгөөд гагцхүү өмчлөх эрхийг Нийслэлийн орон сууцны корпораци болон Төрийн орон сууцны корпораци нар хэрэгжүүлэх эрхтэй этгээд юм.
Энэ тохиолдолд хариуцагчийг хуулиар зөвшөөрөгдсөн үйлдэл, эс үйлдэхүй хийх зорилгоор хариуцагч 66,000,000.00 төгрөгийг авсан гэж үзэхгүй. Үүнийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна гээд 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж тодорхой заажээ. Өөрөөр хэлбэл, талууд хууль бус, нийтэд үл хүлээн зөвшөөрөгдөх үйлдэл, эс үйлдэл хийхээр тийнхүү тохиролцсон бол тухайн гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус байна.
Тодруулбал, энэ хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж, мөн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж тус тус заасны дагуу зохигчдын хооронд хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах гэрээ, хэлцэл байгуулагдсанаар иргэний эрх зүйн харилцаа үүснэ.
Гэтэл нэхэмжлэгч болон хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар зохигчид анхнаасаа хуульд нийцэхгүй зүйлийг тохиролцсон байх тул тэдгээрийн хооронд энэ хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй учраас нэхэмжлэгч Э.*******, Б.******* нар 66,000,000.00 төгрөгийг хариуцагч Б.*******гаас гэрээний дагуу шаардах эрх байхгүй юм.
Харин Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй гэж, мөн Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно гэж заасан.
Тайлбарлавал, иргэн, хуулийн этгээд гэрээ болон хуулиар хүлээсэн эрх, үүргээ үнэнч шударгаар биелүүлж, эдийн болон эдийн бус баялгийг тодорхой үндэслэлээр олж авсан тохиолдолд уг эд хөрөнгийг өмчлөх болон эзэмших эрх үүсэх ба эд хөрөнгийг шударгаар олж авах гэдэг нь хууль буюу гэрээнд заасан үндэслэлээр бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авахыг ойлгоно.
Үүнээс улбаалан тухайн этгээд эд хөрөнгийг тодорхой гэрээ болон хуульд заасан үндэслэлээр олж авсан тохиолдолд түүнд эд хөрөнгийг өмчлөх, эзэмших, ашиглах буюу захиран зарцуулах эрх үүсэх бөгөөд тэрээр үндэслэлгүйгээр эд хөрөнгө олж авсан тохиолдолд эрх бүхий этгээдэд буцаан өгөх үүрэг хүлээнэ.
Энэ талаар Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй гээд 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заажээ.
Иймд, нэхэмжлэгч Э.*******, Б.******* болон хариуцагч Б.******* нарын хооронд хуулийн хүрээнд гэрээ, хэлэлцээр байгуулагдаагүй байх тул гэрээгээр үүрэг үүссэн гэж үзэхгүй боловч хариуцагч нь шилжүүлэн авсан 66,000,000.00 төгрөгийг нэхэмжлэгч нарт үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэсэн хуульд заасан үүргийн дагуу буцаан өгөх үүрэг үүснэ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт, гэрчийн мэдүүлгээр хариуцагч Б.******* нь Буянт-Ухаа 2 хотхонд орон сууц худалдах хүсэл зоригийн илэрхийллийг гэрч гаар дамжуулан хэрэгжүүлсэн ба нэхэмжлэгч нарын шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг н.Мягмарцэрэн, н.Энхжаргал, н.Амартүвшин нарт дамжуулан шилжүүлсэн нь н.Мягмарцэрэн, н.Энхжаргал, н.Амартүвшин нар болон нэхэмжлэгч Э.*******, Б.******* нарын хооронд эрх зүйн харилцаа үүссэн гэж үндэслэлгүй юм.
Нөгөө талаар хариуцагч Б.******* нэхэмжлэгч нараас шилжүүлэн авсан төлбөрийг бусдад залилуулсан, шилжүүлсэн үйлдлийг цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа нь нэхэмжлэгч нар Иргэний хуульд заасан зөрчигдсөн эрхээ хамгаалах, мэдүүлэх эрхэд саад болох учиргүй.
Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус үндэслэн хариуцагч Б.*******гаас 66,000,000.00 төгрөгийг гаргуулж, үүнээс 30,000,00.00 төгрөгийг Э.*******д, 36,00,000.00 төгрөгийг Б.*******д олгохоор шийдвэрлэв.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ. гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч нарын нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 645,900.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 645,900.00 төгрөгийг гаргуулж, 307,950.00 төгрөгийг Э.*******д, 337,950.00 төгрөгийг Б.******* нарт олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дүгээр зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Б.*******гаас 66,000,000.00 төгрөгийг гаргуулж, үүнээс 30,000,00.00 төгрөгийг нэхэмжлэгч Э.*******д, 36,00,000.00 төгрөгийг нэхэмжлэгч Б.*******д тус тус олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 645,900.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 645,900.00 төгрөгийг гаргуулж, үүнээс 307,950.00 төгрөгийг Э.*******д, 337,950.00 төгрөгийг Б.******* нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА