2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 191/ШШ2025/10080

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 11 18 191/ШШ2025/10080

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* овогт *******ын ******* /РД: *******/,

Нэхэмжлэгч:  ******* Очир овогт *******ын ******* /РД: *******/,

Нэхэмжлэгч:  ******* овогт гийн /РД: /,

Нэхэмжлэгч:  овогт ын /РД: / нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Найс с ХХК /РД: /-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 109,139,884 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагчийн төлөөлөгч ,

Хариуцагчийн өмгөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

1. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээний үүрэгт нийт 109,139,884 (нэг зуун есөн сая нэг зуун гучин есөн мянга найман зуун наян дөрөв) төгрөгийг Найс с ХХК-аас гаргуулах. "Найс с" ХХК нь 2021 онд үүсгэн байгуулагдсан тээвэр, ийн үйл ажиллагаа явуулдаг компани бөгөөд тус компани нь , Д.Насанжаргал гэсэн 2 хувьцаа эзэмшигчтэй. Хувьцаа эзэмшигч Д.Насанжаргал нь компанийн үйл ажиллагааг тогтвортой, доголдолгүй, тасралтгүй явуулахын тулд мөнгөн хөрөнгө шаардлагатай байгаа талаар нэхэмжлэгч нарт тухай бүрд санал тавьсны дагуу нэхэмжлэгч нар нь Найс с ХХК-д нийт дүнгээрээ 109,139,884 (нэг зуун есөн сая нэг зуун гучин есөн мянга найман зуун наян дөрөв) төгрөгийн зээлийг олгосон. Учир нь Найс с ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Насанжаргалын хувьд нэхэмжлэгч нарын ойрын хамаарал бүхий хүн бөгөөд тодруулж хэлбэл нэхэмжлэгч У. *******ийн эхнэр, Н.гийн нөхрийн эгч, Х.*******ын нагац эгч, П.тай хамтран ажиллаж байсан харилцан хамааралтай хүн байсан учир нэхэмжлэгч нар нь тус компанид зээл олгосон байдаг. Олгосон зээлийг нэхэмжлэгч тус бүрээр задлан тайлбарлавал, нэхэмжлэгч У.******* нь 20,000,000 төгрөг, нэхэмжлэгч Х.******* нь 49,800,000 төгрөг, нэхэмжлэгч П. нь 4,000,000 төгрөг, Н. нь 21,540,000 төгрөгийг тус тус Найс с ХХК- ийн Худалдаа хөгжлийн банкны 463037485 тоот дансаар шилжүүлсэн. Түүнчлэн нэхэмжлэгч Н. нь Найс с ХХК-ийн оффистоо дэвссэн дрожны төлбөр болох 5,141,500 төгрөгийг гэрээлэгч компани болох Сэмүүн Од ХХК-ийн Хаан банкны 5009262053 тоот дансаар, Найс с ХХК-ийн оффисын тавилгын төлбөр болох 7,003,500 төгрөгийг Эталон комфорт ХХК-ийн Хаан банкны 5040025294 тоот дансаар, Найс с ХХК-ийн оффист хийсэн шилэн хаалтын урьдчилгаа төлбөр болох 1,654,884 төгрөгийг Проникс ХХК-ийн Хаан банкны 5028902808 тоот дансаар тус тус шилжүүлсэн. Нэхэмжлэгч Н.гаас ийнхүү Найс с ХХК-ийн өмнөөс түүний гэрээлэгч компаниуд руу шилжүүлсэн төлбөр нь мөн адил тус компаниас санал тавьсны дагуу шилжүүлсэн зээлийн төлбөр байсан. Эдгээр шилжүүлгийн мэдээллийг хүснэгтээр үзүүлбэл, Огноо Хэнээс Хэнд Мөнгөн дүн Гүйлгээний утга гэсэн дарааллаар байгаа.

1. 2021.09.08 өдөр У.******* Найс с ХХК (Худалдаа хөгжлийн банк 463037485) Д.Насанжаргал дараа тооцоо

2. 2021.07.26 өдөр Х.******* Найс с ХХК (Худалдаа хөгжлийн банк 463037485) 49,800,000 төгрөг, Д.Насанжаргал дараа тооцоо,

3. 2021.03.15 өдөр П. Найс с ХХК (Худалдаа хөгжлийн банк 463037485) Д.Насанжаргал дараа тооцоо,

4. 2021.03.30 өдөр Н. Найс с ХХК (Худалдаа хөгжлийн банк 463037485) 21,540,000 Д.Насанжаргал дараа тооцоо,

5. 2021 оны хоёрдугаар сарын 5 өдөр Н. Pronix (Хаан банк 5028902808) 1,654,884 Найс с ХХК-ийн шилэн хийц урьдчилгаа,

6. 2021.02.03 өдөр Н. Самун-Од (Хаан банк 5009262053) 3,141,500 Найс с ХХК // дрож үлдэгдэл,

7. 2021.01.30 Н. Самун-Од (Хаан банк 5009262053) 2,000,000 Найс с урьдчилгаа дрож 99110192,

8. 2021 оны нэгдүгээр сарын 29 өдөр Н. Этолонкомпорт XХK 5040025294) (Хаан банк 7,003,500 Найс с тавилга 99110192 гэсэн утгатайгаар нийт 109,139,884 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Нэхэмжлэгч нар нь хариуцагч Найс с ХХК-тай хэдийгээр бичгээр Зээлийн гэрээ байгуулаагүй ч Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ гэж заасны дагуу зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх бөгөөд зээлийн мөнгөн төлбөрийг төлөхийг тус компаниас удаа дараа шаардаж байсан ч өнөөдрийг хүртэл хугацаанд огт төлөөгүй. Түүнчлэн хувьцаа эзэмшигч Д.Насанжаргалын нэхэмжлэлтэй Найс с ХХК-д холбогдох зээлийн үүрэгт 197,452,434 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн гэрээний Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхээс 2025 оны 02 арын 06-ны өдөр хянан шийдвэрлэж №191/IIIII2025/01075 тоот шийдвэр гарсан байдаг. Тус шүүхийн шийдвэрт энэхүү нэхэмжлэлд дурдсан зээлийг Найс с ХХК нь нэхэмжлэгч нараас авснаа хүлээн зөвшөөрдөг хэдий ч тус зээлийн төлбөрийг Д.Насанжаргал нэхэмжлэх эрхгүй болохыг тогтоосон байдаг. Иймд нэхэмжлэгч нараас Найс с ХХК-д олгосон нийт зээл болох 109,139,884 төгрөгийг гаргуулж, 20,000,000 төгрөгийг У.*******ид, 49,800,000 төгрөгийг Х.*******ад, 4,000,000 төгрөгийг П.т, 35,339,884 төгрөгийг Н.д тус тус олгуулж өгнө үү. гэв.

 

2. Хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч гэх хүмүүсийн зүгээс тус хэрэгтэй холбоотойгоор иргэний хэрэг үүссэн даруй бидэнд Шүүхэд хариу тайлбар гаргаж өгөх боломж олгохгүйгээр шууд ИХШХШТХ-ийн 69 дүгээр зүйлийн 69.1.3 дахь хэсгийг үндэслэл болгон "Хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоолгох" хүсэлт гаргасантай холбоотойгоор дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: 1. Шүүхээс гарах шийдвэрийг биелүүлэхгүй гэсэн үндэслэл тогтоогдоогүй тухайд ИХШХШТХ-ийн 69 дүгээр зүйлийн 69.1 дүгээр хэсэгт заасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг авах гол үндэслэл нь Шүүхээс гарах шийдвэр баталгаатай биелэгдэх нөхцөл байдлыг урьдчилан бэлтгэх, шийдвэр биелэгдэх баталгаа болгох л зорилготой байдаг. Гэтэл хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч нарын хүсэлтдээ дурдаад байгаа шиг Найс с ХХК нь өөрийн данс дахь мөнгөн хөрөнгөө бусдад шилжүүлэх, гаргах авах зэргээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд мөнгөн хөрөнгөгүй болох зэрэг эрсдэл байхгүй. Харин ч нэхэмжлэгч нарын хамаарал бүхий хүн гээд нэхэмжлэлдээ дурдаад байгаа Д. Насанжаргалд 2025 оны 02 сарын 06-ны өдрийн Шүүхийн шийдвэрийн дагуу өөрт нь олгогдох ёстой мөнгөн хөрөнгийг өгөх гэж өнөөдрийг хүртэл хайгаад тухайн хүнээ олохгүй, мөнгөө шилжүүлэх гэж хүнийхээ араас хөөцөлдсөн байдалтай байгаа билээ. Мөн хариуцагч нь 2021 оноос эхлэн үйл ажиллагаагаа эхлүүлсэн үеэс голдуу Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг гадаадын элчин сайдуудын яамнуудад үйлчилгээ үзүүлдэг тул тухайн байгууллагуудын шалгуурыг ханган ажиллахын сацуу хуулийг чанд мөрдөн ажилладаг, харьцангуй тогтвортойгоор үйл ажиллагаагаа явуулдаг, хууль зөрчсөн үйл ажиллагаанд нэг ч удаа оролцож үзээгүй ёс зүйтэй компани, тиймээс үнэхээр шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөртэй гэж гарч ирвэл хуулийн дагуу хариуцлагаа хүлээхэд бэлэн байгаа. Үнэндээ нэхэмжлэгч нар гэж нэрлээд байгаа эдгээр хүмүүсээс хариуцагч нь мөнгө зээлж байгаагүй, тэдний зүгээс компанитай холбогдож байсан удаа үгүй билээ. Үүнийг ч эдгээр хүмүүс нэхэмжлэлдээ баталсан байдаг бөгөөд шилжүүлгийн баримтууд дээр нь ч зээл гэсэн утга санаа огт байхгүй билээ. 2. Үйлдвэрлэл, үйлчилгээний хэвийн үйл ажиллагааг алдагдуулах тухайд ИХШХШТХ-ийн 69 дүгээр зүйлийн 69.5-д "Шүүх энэ хуулийн 69.1-д заасан арга хэмжээг авахдаа үнэт цаасны клиринг, төлбөр тооцооны үйл ажиллагаа, төлбөрийн үүргийг тасалдуулах, үйлдвэрлэл, үйлчилгээний хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, орлого олох эх үүсвэрийг хаах, түүнчлэн бүтээгдэхүүн түргэн муудаж, чанараа алдах зэрэг үр дагаварт хүргэж болохгүй." гэж заасан байдаг. Аливаа компанийн хувьд орлого зарлагын гүйлгээ мөнгөн урсгал нь амьд биетийн цусны урсгалын эсвэл амьсгалаа авах гаргахтай адил тасралтгүй жигд байх ёстой бөгөөд хүний зүрхнээс гарч байгаа тараагуур судсыг удаан хугацаагаар боох эсвэл ам хамрыг нь таглаад амьсгал авхуулахгүй гаргахгүй удаан байлгавал тэр хүн ухаан алдах эсвэл бүүр амь насаа ч алдах эрсдэлтэй билээ. Үүнтэй адилаар тээвэр логистикийн үйл ажиллагаа бол үйлчлүүлэгчдээ өөрсдөө хүрч үйлчлэн тэдний ачаа барааны захиалгыг гуйн байж нэн тааламжтай нөхцөл, тухайлбал төлбөрийн уян хатан нөхцөл, тээврийн найдвартай түргэн шуурхай байдлыг амлаж байж захиалга олж авдаг, мөн үйлчлүүлэгчээс тээврийн хөлсөө ажил гүйцэтгэж дууссаны дараа л авдаг тул манай компанийн данснуудад нэхэмжлэгчийн хүсээд байгаа дүнгийн хэмжээтэй сул чөлөөтэй үлдэгдэл байхгүй бөгөөд бид орлогоороо зарлагаа нөхөөд дараагийн ачаа тээврээ санхүүжүүлж үйл ажиллагаагаа явуулдаг билээ. Найс с ХХК-ийн үндсэн гол үйл ажиллагаа бол тээврийн үйл ажиллагаа байдаг тул үйлчлүүлэгч нарынхаа өмнөөс гадаад орнууд болон МУ-ын нутаг дэвсгэрээр дамжих бүх төрлийн тээврийн хөлс (төмөр зам, агаар, авто тээврийн төлбөр төлөх)-ийг урьдчилан төлөх, Монгол улс доторх ачаа бараа буулгах гаалийн хяналтын талбай агуулахууд дээрх дотоод зардлууд, ачих буулгах ажиллагааг гүйцэтгэж буй гэрээт ажилчдын хөлс, өргөгч буулгагч хэрэгслүүдийн төлбөрийг төлөх, гаалийн бүрдүүлэлтийг хүлээн авагчийн өмнөөс хийж татвар, хураамжийг төлөх, ажилчдын цалин хөлс тавихаас гадна түрээсээ төлөх зэрэг тасралтгүй үйл ажиллагаа явуулж, зардлын гүйлгээнүүдийг урьдчилан гаргаж байж л ачаа бараа эздэдээ хүрсний дараа төлбөрөө хүлээн авах байдлаар орлогоо бүрдүүлдэг. Мөн хариуцагч компани нь Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг гадаад улсуудын ихэнх ЭСЯ болон Консулын төлөөлөгчийн газрын ачааг тээвэрлэдэг хариуцлагатай ажиллагааг гүйцэтгэдэг бөгөөд тэдгээр байгууллагуудын дипломат болон энгийн гэх олон төрлийн, тодорхой цаг хугацаатай, яаралтай ачаануудыг тээвэрлэдэг тул төлбөр тооцоогоо хийж чадахгүй байгаагаас үүдэн тэдгээр үйлчлүүлэгчдийн ачаа тээвэр саатсан тохиолдолд өнгөрсөн гурван жилийн хугацаанд хичээн зүтгэн байж бий болгосон нэр хүнд, үйлчлүүлэгч нараа алдаж, арайхийж ашигтай ажиллаж хувьцаа эзэмшигч нартаа ногдол ашиг тараах хэмжээний болох төдийд хамаг дансныхаа зарлагын гүйлгээг хаалгаснаараа үйл ажиллагаагаа зогсоох хэмжээнд хүрвэл компани өөрөө дахин сэхэхгүй нөхцөл байдалд орох эрсдэлтэй. Үүнээс үүдэн компанид учрах эдийн засгийн болоод нэр хүндийн асар хор хохирлыг нэхэмжлэгч тал огт төлөхгүй, төлж чадахгүй нь ч ойлгомжтой билээ. Зөвхөн өнөөдрийн байдлаар гэхэд нэхэгдсэн, ойрын өдрүүдэд төлөхөөр хүлээгдэж буй төлбөрийн дүнг дор жагсаавал: 1. Ажилчдын цалин 35,500,000.00 төгрөг, 2. XXOAT 3,550,000.00 төгрөг 3. НДШ 9,518,200.00 төгрөг 4. Оффисын түрээс 11,200,000.00 төгрөг 5. Агуулахын түрээс 6,318,000.00 төгрөг 6. Тээврийн хөлс УБТЗ 15,000,000.00 төгрөг 7. Тээврийн хөлс дотоод гадаад түншүүдэд төлөх төлбөр 200,000,000.00 гаруй төгрөг гээд нийт 300 гаруй сая төгрөгийн төлбөр хүлээгдэж байх бөгөөд Хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоосон тохиолдолд компанийн мөнгөн урсгал саатаж үүнээс улбаалан өдөр тутмын хэвийн үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болгосноор төлбөр тооцооны үйл ажиллагаа, төлбөрийн үүрэг тасалдаж үйлдвэрлэл, үйлчилгээний хэвийн үйл ажиллагаа алдагдаж орлого олох эх үүсвэр хаагдах эрсдэлтэй байна. Мөн нэхэмжлэгч талын дансны гүйлгээг зогсоох шийдвэр гаргуулахаар шууд зүтгэж байгаа, өмнөх шүүхийн шийдвэрээр олгохоор болсон битүүмжлэгдсэн байгаа мөнгийг ч авахгүй удаж байгаагаас харахад түүний гол зорилго нь компанийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж улмаар зогсооход чиглэж байгаа гэж ойлгогдож байна. Өнгөрсөн удаагийн данс битүүмжилсэн, зарлагын хөдөлгөөн хаасан шийдвэрээс үүдэн манай компанийн үйл ажиллагаа доголдож санхүүгийн ихээхэн алдагдал хүлээсэн бөгөөд одоог хүртэл орлогоороо зарлагаа чадан ядан барагдуулж компанийн үйл ажиллагаа арай хийж үргэлжлүүлэн явуулж байгаа билээ. Мөн өмнөх удаагийн данс битүүмжлэх шийдвэрийг нэхэмжлэгчийн нэхэмжилсэн дүнгийн хэмжээгээр гаргасан хэдий ч шүүх хурлаас ердөө 30 гаруй хувийг нь л хангаж шийдвэрлэсэн байдаг, гэтэл илүү битүүмжилсэн хөрөнгийн хэмжээгээр компани үйл ажиллагаагаа хязгаарлуулж хохирсон гэдгийг дурдах хэрэгтэй болов уу. Тиймээс, шүүхээс гарах шийдвэрийг биелүүлэхгүй байх гэх баттай үндэслэл байхгүй, шүүхийн шийдвэр эдгээр хүмүүсийн нэхэмжлэлийг 100 хувь хангах эсэх нь тодорхой биш байхад урьдчилан шийдвэрийг баталгаажуулах арга хэмжээ авах нь хариуцагчийн орлого олох эх үүсвэрийг хаах үйл ажиллагааг дахин доголдуулах нэмж хохироох эрсдэлтэй тул хүсэлтийг нь хангахгүй орхиж өгнө үү. Найс Мүүв Ложистикс ХХК нь хуулийн хүрээнд маргааныг ямарваа нэгэн албадлагагүйгээр шударгаар шийдвэрлүүлэх чин хүсэлтэй байна. гэв.

 

3. Хариуцагчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд мөнгө орсон. Өнөөдрийн асуудал бол нэр бүхий 4 иргэн Найс Мүүв Ложистикс ХХК-ийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан юм уу, үгүй юм уу гэдэг зүйлийг дахин шалгах ёстой. Гэтэл нэхэмжлэгч маань хэлээд байгаа, энэ хүмүүс Найс Мүүв Ложистикс ХХК-ийг мэдэхгүй. гэдэг хүнтэй харилцаж байгаагүй. Бид нар бүгдээрээ Д.Насанжаргалын хамаарал бүхий этгээдүүд гэж байгаа. Нэхэмжлэлдээ Д.Насанжаргал санал тавьсан учраас, Д.Насанжаргал мөнгө хэрэгтэй гэсэн учраас Д.Насанжаргалын хүсэл сонирхол айсан учраас Найс Мүүв Ложистикс ХХК-д мөнгө өгчихсөн гэдэг юм яриад байдаг. Энэ зээлийн харилцаа гэдэг зүйл дээр зээлдэгч нь хэн юм бэ, зээлдүүлэгч нь хэн юм бэ гэдэг зүйл дээр тодорхойлоход энэ харилцаанд Найс Мүүв Ложистикс ХХК байхгүй. Д.Насанжаргал болон нэр бүхий 4 иргэдийн хооронд зээлийн харилцаа үүсээд байна уу гэж харж байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 211т зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох, бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо хэмжээ, эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд нь буцаах үүрэг явуулна. Гэхдээ зээлийн гэрээ өөрөө байгуулагдахын хамгийн урт нөхцөл нь талууд өөрсдөө зээлийн гэрээнийхээ харилцаанд орно гэдэг зүйлийг ойлгох ёстой. Гэтэл талуудын хооронд ямар ч тийм зээлийн харилцаанд оролцсон шинж байдаггүй. 2 дугаарт нь тооцоо нийлсэн акт гэж байна, тэр тооцоо нийлсэн актад зээл гээд биччихсэн байгаа. Тухайн тэр тооцоо нийлсэн актад нэг талаас Найс Мүүв Ложистикс ХХК, нэг талаас нь Д.Насанжаргал байдаг. Ямар ч нэр бүхий 4 иргэнтэй холбоотой зээлийн асуудлыг бичсэн зүйл байдаггүй. 3 дугаарт нь Д.Насанжаргал гэдэг Найс Мүүв Ложистикс ХХК-гэв. төлөөлөөд зээл аваад байх эрхтэй хүн үү, тэр зээлийг компанийн дансанд оруулаад байх эрхтэй хүн үү, мөн үү, биш үү гэдэг зүйлийг бид заавал шалгах ёстой учраас Компанийн тухай хуулийн 88.3т гүйцэтгэх захирал нь Төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагааг явуулна гэсэн байгаа. Үүнээс юу гэж харагдаж байна вэ гэвэл Найс Мүүв Ложистикс ХХК-ийн төлөөлөл нь тухайн харилцааг зээлийн гэрээ байгуулах, зээл өгч авалцах харилцааг төлөөлөх цорын ганц эрх бүхий этгээд маань өөрөө гүйцэтгэх захирал. Гэтэл гүйцэтгэх захирал нь өөрөө энэ нэр бүхий 4 иргэнээс зээл авсан тухай асуудал байхгүй гэж байгаа. Зээлдэгч нь хэн юм бэ, зээлдүүлэгч нь хэн юм бэ гэхээр зээлдэгч нь өөрөө Д.Насанжаргал гэдэг хүн байж таараад байгаа юм. Яг энэ харилцаан дээр Д.Насанжаргал энэ хүмүүст санал тавиад тухай бүрд нь очиж санал тавиад, тэгээд компани руу мөнгө хийлгэсэн байх. Энэ харилцааг Д.Насанжаргал өөрөө биеэ даагаад л шийдэх ёстой болохоос биш энэ хүмүүс Д.Насанжаргалтай ямар нэгэн байдлаар зээлийн харилцаагаа тооцохгүйгээр шууд компани руу орж ирээд танайд зээл өгчихсөн учраас энэ мөнгийг гаргуулж өгөөрэй гэдэг байдлаар нэхэмжлэх ямар ч эрх зүйн үндэс байхгүй. Тийм учраас хариуцагчийн зүгээс нэр бүхий 4 иргэнтэй зээлийн гэрээ байгуулсан мөнгө байхгүй. гэдэг хүн 4 компани руу мөнгө шилжүүлсэн, Найс Мүүв Ложистикс ХХК-ийг төлөх ёстой гэдэг байдлаар нэхэмжлэл байгаа. Тэгэхээр мөнгө шилжсэн, тухайн нөхцөл бодит байдлын хувьд компани гэрчилгээгээ ч аваагүй, байгуулагдаагүй, тамга ч үгүй, юу ч байхгүй байсан. Компанийн нэрийн өмнөөс зээл олгож ийшээ тийшээ мөнгө хийчхээд чи төлөх ёстой гэдэг байдлаар хандах нь өөрөө эрх зүйн оролцоо биш. Мэдээж н.Нямцэрэн, гэдэг 2 хүний хоорондын харилцаа үүсээд байгаа. Гэхдээ энэ хэрэгтэй хамааралгүй. Шүүх хурлаар шийдээд мухарлачихсан байгаа. Энэ 4 иргэний асуудлыг ч гэсэн тухайн шүүх хурлаар шийдээд мухарлачихсан. Д.Насанжаргал гэдэг хүн энэ 4 иргэнтэй холбоотой эсэх, тухайн асуудлыг болон тухайн шүүх хурлыг өнөөдөр дурдаад байх шаардлагагүй гэж үзэж байгаа. Тийм учраас хариуцагчийн зүгээс тухайн төлбөрийг төлөх шаардлагагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

4. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:

4.1 Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4/, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Н.гаас Г.Нямсүрэнд олгосон 1545 дугаар Итгэмжлэл /хх-5/, 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр П.аас Г.Нямсүрэнд олгосон 1573 дугаар Итгэмжлэл /хх-6/, 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Х.*******аас Г.Нямсүрэнд олгосон 1610 дугаар Итгэмжлэл /хх-7/, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр У.*******ээс Г.Нямсүрэнд олгосон 1544 дугаартай Итгэмжлэл /хх-8/, 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 7,003,500 төгрөг шилжүүлсэн баримт /хх-11/, 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 1,654,884 төгрөг шилжүүлсэн баримт /хх-12/, 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-13/, 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 3,141,500 төгрөг шилжүүлсэн баримт /хх-14/, 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 21,540,000 төгрөг шилжүүлсэн мэдээлэл /хх-15/, 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 4,000,000 төгрөгийг орлогын ордер /хх-16/, 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 49,800,000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-17/, 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 20,000,000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-18/,

4.2 Хариуцагчаас нотлох баримтаар: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-31/, хариу тайлбар /хх-32-34/, Найс ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь 463037486 тоот дансны хуулга /хх-35/, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 14,273,200 төгрөг шилжүүлсэн баримт /хх-36/, 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 17,328,426 төгрөг шилжүүлсэн баримт /хх-37/, 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 11,000,000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-38/, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 12,000,000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-41/, 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 11,200,000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-44/, 2025 оны 07дугаар сарын 31-ний өдөр 6,138,000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-46/, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 9,234,099 төгрөг шилжүүлсэн баримт /хх-48/, 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 30,786,245 төгрөг шилжүүлсэн баримт /хх-50/, хариу тайлбар /хх-58-61/, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Зээлийн төлбөр барагдуулах тухай Х.*******ын хүсэлт /хх-62-63/,2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Зээлийн төлбөр барагдуулах тухай Н.гийн хүсэлт /хх-64-65/, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Зээлийн төлбөр барагдуулах тухай У.*******ийн хүсэлт /хх-66-67/, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Зээлийн төлбөр барагдуулах тухай П.ийн хүсэлт /хх-68-69/, 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Д.Насанжаргалаас Найс с ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага /хх-85-86/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

 

4.3 Шүүхээс: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нотлох баримт бүрдүүлэх тухай хүсэлтийг тус шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 191/ШЗ2025/43965 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн бөгөөд, тус шүүгчийн захирамжийн дагуу,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2800 тоот албан бичиг бүхий баримт /хх-114-203/,

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч У.*******, Х.*******, П., Н. нар, хариуцагч Найс ХХК-нд холбогдуулан нийт 109,139,884.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Шүүх, талуудын тайлбар, хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч нар зээлийн гэрээний үүрэгт У.******* 20,000,000.00 төгрөгийг, Х.******* 49,800,000.00 төгрөгийг, П. 4,000,000.00 төгрөгийг, Н. 35,339,884.00 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлсон.

 

2.1 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд болон шүүхэд гаргасан хариу тайлбартаа 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Найс ХХК үүсгэн байгуулагдсан ба тухайн үед Д.Нямцэрэн өөрийн төрсөн эгч Д.Насанжаргалаар дамжуулан хөрөнгө оруулах замаар хувьцаа шилжүүлэн авсан, 2021 оны тайланд хөрөнгө оруулалтыг түр хугацааны зээл гэж бүртгэхээр харилцан тохиролцож бүртгэсэн, хувьцаа эзэмшигч Д.Насанжаргал 196,000,000.00 орчим төгрөгийг түрээс, ногдол ашиг, цалин нэрээр өөртөө шилжүүлэн авсан, хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч нартай танилын болон аж ахуйн зориулалтаар зээл авч байгаагүй, эдгээр нэхэмжлэгч нар Д.Насанжаргалтай тохиролцсоны үндсэн дээр хөрөнгө шилжүүлсэн, Компаний тухай хуульд зааснаар хувьцаа эзэмшигчийн өр төлбөрийг компани хариуцан арилгах үүрэг хүлээхгүй, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

3. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн үйл баримт, эрх зүйн дүгнэлтийг дараах байдлаар хийлээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч У.******* 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 20,000,000.00 төгрөгийг, Х.******* 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 49,800,000.00 төгрөгийг, П. 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 4,000,000.00 төгрөгийг, Н. 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 21,540,000.00 төгрөгийг тус тус хариуцагч Найс ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк ХК-ийн 463037485 тоот харилцах дансанд шилжүүлсэн байна./х.х.-ийн 15-18 дугаар тал/

Улмаар нэхэмжлэгч Н. нь хариуцагч Найс ХХК-ийн үйл ажиллагаандаа ашиглаж буй дрожны төлбөр 5,141,500.00 төгрөгийг Сэмүүн Од ХХК-ийн Хаан банк ХК-ийн 5009262053 тоот харилцах дансанд, оффисын тавилгын төлбөр болох 7,003,500.00 төгрөгийг Эталон комфорт ХХК-ийн Хаан банк ХК-ийн 5040025294 тоот харилцах дансанд, шилэн хаалтны урьдчилгаа төлбөр болох 1,654,884.00 төгрөгийг Проникс ХХК-ийн Хаан банк ХК-ийн 5028902808 тоот харилцах дансанд тус тус шилжүүлсэн байна./х.х-ийн 11-14 дүгээр тал/

Зохигчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч нар нь хариуцагчид 95,340,000.00 төгрөг, болон 13,799,884.00 төгрөгийн үнэ бүхий оффисын тавилга, дрож, шилэн хаалтын үнийг шилжүүлсэн эсэх талаар маргаагүй.

 

Гэвч нэхэмжлэгч нар зээл олгох зорилгоор хариуцагч Найс ХХК-нд 95,340,000.00 төгрөг, болон 13,799,884.00 төгрөгийн үнэ бүхий оффисын тавилга, дрож, шилэн хаалтын үнийг шилжүүлэн өгсөн гэснийг хариуцагч нь үл хүлээн зөвшөөрч, уг мөнгөн хөрөнгө нь хувьцаа эзэмшигч Д.Насанжаргалын хөрөнгө оруулалт, нэхэмжлэгч нараас зээл авах зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн аливаа гэрээ хэлцэл байгуулаагүй тул буцаан өгөх үүрэггүй гэж маргаж байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасан.

 

Тайлбарлавал, энэ хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно гэж зааснаар тус хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.

 

Гэтэл зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нар зээл олгох хүсэл зоригийн илэрхийлэл, хариуцагч түүнийг хүлээн зөвшөөрч гэрээний гол нөхцөл тохиролцсон гэх үйл баримт тогтоогдсонгүй.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж, мөн 195 дугаар зүйлийн 195.3-т Хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл гэнэ. гэж тус тус зааснаар иргэний эрх зүйн субъектүүдийн хооронд хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах гэрээ, хэлцэл байгуулагдах замаар, аль эсхүл хуульд заасан үндэслэл бий болсон тохиолдолд иргэний эрх зүйн харилцаа үүсдэг журамтай.

 

Гэтэл зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл талууд анхнаасаа зээл олгох зорилгоор эрх үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болгоход чиглэсэн эрх зүйн үр дагавар үүсгэхэд чиглэсэн хүсэл зоригоо илэрхийлээгүй, байх тул тэдгээрийн хооронд энэ хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй тул нэхэмжлэгч У.*******, Х.*******, П., Н. нар, хариуцагч Найс ХХК-аас гэрээний дагуу шаардах эрх байхгүй юм.

 

4. Хариуцагч Найс ХХК нь хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч нарын нэхэмжилсэн мөнгөн хөрөнгө нь хувьцаа эзэмшигч Д.Насанжаргалын оруулсан хөрөнгө тул нэхэмжлэгч нар нэхэмжлэх эрхгүй, Д.Насанжаргал хөрөнгө оруулах зорилгоор нэхэмжлэгч нарын хөрөнгийг татан төвлөрүүлсэн гэж татгалзал тайлбараа тайлбарлаж байна.

Гэтэл хэрэгт авагдсан хариуцагч Найс ХХК-ийн аудитын дүгнэлтэд 2021 онд урт хугацааны зээлийн өр төлбөр 213,886,979.82 төгрөг, 2022 онд 197,607,542.57 төгрөг, 2023 онд 197,607,542.57 төгрөг гэж тус тус бүртгэгдсэнээс үзвэл хувьцаа эзэмшигч Д.Насанжаргалын хөрөнгө оруулалт, хувьцааны төлбөр гэх хариуцагчийн татгалзал тайлбар үндэслэлгүй байна./х.х-ийн 49-122 дугаар тал/

 

Хариуцагч Найс ХХК нь хувьцаа эзэмшигч Д.Насанжаргалтай 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд харилцан тооцоо нийлж хариуцагч Найс ХХК нь хувьцаа эзэмшигч Д.Насанжаргалд 197,452,434.00 төгрөгийн өр төлбөртэй болохыг баталгаажуулж тооцоо нийслэн акт үйлдсэн байна. /х.х-ийн 48 дугаар тал/

 

Д.Насанжаргалын нэхэмжлэлтэй Найс ХХК-нд холбогдох 197,452,434.00 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 191/ШШ2025/01075 тоот шийдвэрт нэр бүхий этгээдүүдийн өмнөөс нэхэмжлэх эрхийг нэхэмжлэгчид олгоогүй үндэслэлээр 120,039,884.00 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгосон байна.

 

Үүнээс үзвэл У.*******, Х.*******, П., Н. нарын хариуцагчид шилжүүлсэн төлбөрийн хувьцаа эзэмшигч Д.Насанжаргал нэхэмжилсэн, хариуцагч Найс ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Насанжаргалыг нэхэмжлэх эрхтэй эрхгүй этгээд хэмээн татгалзал тайлбараа гаргаж байсан болох нь тус шүүхийн шийдвэрээр тогтоогдож байна.

 

5. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна гэж зааснаар тус хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар нөгөө талаасаа хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг шаардах зарим эрх тодорхой хугацаагаар хязгаарлагддаг.

 

Тодруулбал, тус хуулийн 75 дугаар зүйлд эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх зүйн харилцаанд оролцсон этгээд зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар буюу иргэний эрх зүйн хамгаалалтыг шүүхийн журмаар хэрэгжүүлэхдээ ерөнхий болон тусгай хугацаанд багтаан хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг.

 

Тус хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар хуульд заасан боловч зохигчдын хооронд үүссэн үүрэг гэрээнд зааснаар бус хуульд зааснаар буюу гэрээний бус үүрэг үүссэн тул нэхэмжлэгч нарын буцаан шаардах эрх ерөнхий хугацаагаар тоологдох учиртай.

 

6. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй гэж, мөн Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно гэж заасан.

 

Тайлбарлавал, иргэн, хуулийн этгээд гэрээ болон хуулиар хүлээсэн эрх, үүргээ үнэнч шударгаар биелүүлж, эдийн болон эдийн бус баялгийг тодорхой үндэслэлээр олж авсан тохиолдолд уг эд хөрөнгийг өмчлөх болон эзэмших эрх үүсэх ба эд хөрөнгийг шударгаар олж авах гэдэг нь хууль буюу гэрээнд заасан үндэслэлээр бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авахыг ойлгоно.

 

Үүнээс улбаалан тухайн этгээд эд хөрөнгийг тодорхой гэрээ болон хуульд заасан үндэслэлээр олж авсан тохиолдолд түүнд эд хөрөнгийг өмчлөх, эзэмших, ашиглах буюу захиран зарцуулах эрх үүсэх бөгөөд тэрээр үндэслэлгүйгээр эд хөрөнгө олж авсан тохиолдолд эрх бүхий этгээдэд буцаан өгөх үүрэг хүлээнэ.

 

Энэ талаар Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй гээд 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заажээ.

 

Иймд, нэхэмжлэгч У.*******, Х.*******, П., Н. болон хариуцагч Найс ХХК нарын хооронд хуулийн хүрээнд гэрээ, хэлэлцээр байгуулагдаагүй байх тул гэрээгээр үүрэг үүссэн гэж үзэхгүй ба хариуцагч нь шилжүүлэн авсан 109,139,884.00 төгрөгийг нэхэмжлэгчид үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэсэн хуульд заасан үүргийн дагуу буцаан өгөх үүрэг үүснэ.

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус үндэслэн хариуцагчаас 109,139,884.00 төгрөгийг гаргуулж, үүнээс 20,000,00.00 төгрөгийг У.*******ид, 49,800,000.00 төгрөгийг Х.*******ад, 4,000,000.00 төгрөгийг П.т, 35,339,884.00 төгрөгийг Н.д олгохоор шийдвэрлэв.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ. гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч нарын нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 704,000.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 704,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дүгээр зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Найс ХХК-иас нийт 109,139,884.00 төгрөгийг гаргуулж, үүнээс 20,000,00.00 төгрөгийг У.*******ид, 49,800,000.00 төгрөгийг Х.*******ад, 4,000,000.00 төгрөгийг П.рт, 35,339,884.00 төгрөгийг Н.д тус тус олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 704,000.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 704,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид нарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА