| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 320/2025/01615/И |
| Дугаар | 320/ШШ2025/01522 |
| Огноо | 2025-12-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 320/ШШ2025/01522
| 2025 оны 12 сарын 11 өдөр | Дугаар 320/ШШ2025/01522 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би
Нэхэмжлэгч: Т ББСБ ХХК-ийн,
Хариуцагч: С.Г
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 4,281,931.95 төгрөг, зээлийн хүү 1,705,243.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 96,677.58 төгрөг, зардал 24,000 төгрөг, нийт 6,107,852.64 (зургаан сая нэг зуун долоон мянга найман зуун тавин хоёр) төгрөг (жаран дөрөв) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 320/2025/01615/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн зээл төлүүлэлтийн албаны дарга О.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагын дүн: 6,107,852.64 төгрөг. Энэхүү мөнгөн дүнд: Үндсэн зээл 4,281,931.95 төгрөг, зээлийн хүү 1,705,243.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 96,677.58 төгрөг, нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал 24,000 төгрөг. Гэрээ байгуулсан огноо: 2024.04.17. Гэрээ дуусгавар болох огноо: 2026.04.15. Буцаан төлсөн нийт мөнгөн хөрөнгийн дүн: 1,981,979 төгрөг. Зээлийн гэрээний үүрэг анх зөрчигдөж эхэлсэн огноо: 2024.10.16-ны өдөр.
Зээлдэгч С.Г нь 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар байгуулсан гэрээний дагуу 93001-116007 дугаартай зээл 357 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээнүүдэд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Тодруулбал 93001-116007 дугаар зээлэнд үндсэн зээлийн үлдэгдэл 4,281,931.95 төгрөг, зээлийн хүү 1,705,243.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 96,677.58 төгрөг, нийт 6,083,852.64 төгрөг. "Т ББСБ" ХХК-ийн зүгээс зээлдэгч С.Г эд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч С.Г нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:
Талуудын хооронд байгуулсан 240912 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ, 93001116007 дугаар зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 4,281,931.95 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1,705,243.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 96,677.58 төгрөг, нотариатын зардалд 24,000 төгрөг, бүгд 6,107,852.64 (зургаан сая нэг зуун долоон мянга найман зуун тавин хоёр зууны жаран дөрөв) төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч С.Г ээс гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн1-6 дахь тал)
2. Хариуцагч С.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Би Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авч дараах тайлбарыг гаргаж байна. 2024 онд 5,000,000 төгрөгийн зээл авсан. Зээлийн төлбөрийг төлөөд явж байтал ар гэрийн гачигдал гарч, зээлээ төлж чадахгүй хугацаа хэтэрсэн. Одоо нэхэмжилж байгаа зээлийн дүн нийт 6,107,852.64 төгрөгийг дараах байдлаар төлж барагдуулна. 2025 оны 12 дугаар сараас 2026 оны 4 дүгээр сард сар бүр 1,000,000 төгрөгөөр, 2026 оны 5 дугаар сард 1,107,852.64 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ. (хавтаст хэргийн 41 дэхь тал)
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ш шүүхэд гаргасан тайлбартаа: Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага нийт 6,107,852.64 төгрөгийг хариуцагч С.Г нь 2025 оны 12 дугаар сараас 2026 оны 4 дүгээр сард сар бүр 1,000,000 төгрөгөөр, 2026 оны 5 дугаар сард 1,107,852.64 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэсэн тайлбарыг зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 43 дахь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь хариуцагч С.Г эд холбогдуулан үндсэн зээл 4,281,931.95 төгрөг, зээлийн хүү 1,705,243.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 96,677.58 төгрөг, зардал 24,000 төгрөг, нийт 6,107,852.64 (зургаан сая нэг зуун долоон мянга найман зуун тавин хоёр) төгрөг (жаран дөрөв) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Г нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ...Одоо нэхэмжилж байгаа зээлийн дүн нийт 6,107,852.64 төгрөгийг дараах байдлаар төлж барагдуулна. 2025 оны 12 дугаар сараас 2026 оны 4 дүгээр сард сар бүр 1,000,000 төгрөгөөр, 2026 оны 5 дугаар сард 1,107,852.64 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэх тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ш ...нэхэмжлэлийн шаардлага нийт 6,107,852.64 төгрөгийг хариуцагч С.Г нь 2025 оны 12 дугаар сараас 2026 оны 4 дүгээр сард сар бүр 1,000,000 төгрөгөөр, 2026 оны 5 дугаар сард 1,107,852.64 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэсэн тайлбарыг зөвшөөрч байна гэх тайлбарыг тус тус ирүүлсэн. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч С.Г нэхэмжлэлийн шаардлага нийт 6,107,852.64 (зургаан сая нэг зуун долоон мянга найман зуун тавин хоёр) төгрөг (жаран дөрөв) мөнгийг 2025 оны 12 дугаар сараас 2026 оны 4 дүгээр сард сар бүр 1,000,000 төгрөгөөр, 2026 оны 5 дугаар сард 1,107,852.64 төгрөгөөр тус тус хувааж, нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 112,676 төгрөгийн тал хувь болох 56,338 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч С.Г ээс улсын тэмдэгтийн хураамж 56,338 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээл 4,281,931.95 төгрөг, зээлийн хүү 1,705,243.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 96,677.58 төгрөг, зардал 24,000 төгрөг, нийт 6,107,852.64 (зургаан сая нэг зуун долоон мянга найман зуун тавин хоёр) төгрөг (жаран дөрөв) мөнгийг 2025 оны 12 дугаар сараас 2026 оны 4 дүгээр сард сар бүр 1,000,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сард 1,107,852.64 төгрөгөөр тус тус хуваан төлж барагдуулахаар хариуцагч С.Г хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112,676 төгрөгөөс 56,338 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч С.Г ээс улсын тэмдэгтийн хураамж 56,338 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА