| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 320/2025/01587/И |
| Дугаар | 320/ШШ2025/01551 |
| Огноо | 2025-12-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 320/ШШ2025/01551
| 2025 оны 12 сарын 19 өдөр | Дугаар 320/ШШ2025/01551 | Хөвсгөл аймаг |
Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би
Нэхэмжлэгч: Г ХК
Хариуцагч: Д.А
Хариуцагч: Б.У
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний төлбөр нийт 32,480,283.50 (гучин хоёр сая дөрвөн зуун наян мянга хоёр зуун наян гурав) төгрөг (тавь) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 320/2025/01587/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г ХК-ийн тусгай активын хэлтсийн захирал Г.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.А , Б.У нар нь Г тай 2024 оны 03 сарын 13-ны өдөр ЗГ4905132356 дугаартай зээл болон барьцааны гэрээг байгуулан 29,990,000 төгрөгийг жилийн 13,2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар зээлийг авч ашигласан. Д.А нь Г тай 2024 оны 03 сарын 11-ний өдөр R000249635 дугаартай банкны бүтээгдэхүүн үйлчилгээний ерөнхий гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд ЗГ-R000249635 дугаартай дижитал зээлийн гэрээг цахимаар байгуулан 3205136972 тоот зээлийн дансыг цахимаар үүсгэж 17,840,000 төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар зээлийг авч ашигласан. Гэрээний үүргийн зөрчил: Д.А , Б.У нар нь ЗГ4905132356 дугаартай зээл болон барьцааны гэрээний хавсралт №1, ЗГ-R000249635 дугаартай дижитал зээлийн гэрээний хавсралт №1-д заасан хугацаанд эргэн төлөлтийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 116 хоног, 236 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар:
ЗГ4905132356 дугаартай зээл болон барьцааны гэрээний хувьд: Үндсэн зээлийн төлбөрт 16,628,182.35 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 762,203.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 29,763.89 төгрөг, нийт 17,420,149.44 төгрөг.
ЗГ-R000249635 дугаартай дижитал зээлийн гэрээний хувьд: Үндсэн зээлийн төлбөрт 13,097,771.53 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 1,900,688.63 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 61,673.90 төгрөг, нийт 15,060,134.06 төгрөг. Нийт 32,480,283.50 төгрөгийг төлөөгүй тул ЗГ4905132356 дугаартай зээл болон барьцааны гэрээний 4.3, 4.4, 4.5, R000249635 дугаартай банкны бүтээгдэхүүн үйлчилгээний ерөнхий гэрээний 6.2.2-д заасныг үндэслэн банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудаж байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасныг тус тус үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Нэхэмжлэлийн шаардлага: Д.А , Б.У нараас Г тай байгуулсан ЗГ4905132356 дугаартай зээл болон барьцааны гэрээ, ЗГ-R000249635 дугаартай дижитал зээлийн гэрээ 32,480,283.50 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт Г инд олгуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1 дэхь тал)
2. Хариуцагч Д.А , Б.У нар шүүхэд гаргасан тайлбартаа: Д.А , Б.У бид Г ны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Бид 2024 оны 03 сарын 13-ны өдөр ЗГ4905132356 дугаар гэрээ байгуулан 29,990,000 төгрөгийг 30 сарын хугацаатай зээлж авсан. Мөн 2024 оны 03 сарын 11-ний өдөр ЗГ-R000249635 дугаар дижитал зээлийн гэрээг Д.А нь байгуулан 17,840,000 төгрөгийг 30 сарын хугацаатай зээлээр авсан. Бид хувиараа хөдөлмөр эрхлэхээр банкнаас авсан зээлийн мөнгийг зарцуулсан боловч эрсдэлд орсон. Үүний улмаас зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн. ЗГ4905132356 зээлийн гэрээний төлбөрт 47,420,149.44 төгрөг, ЗГ-R000249635 дижитал зээлийн гэрээний төлбөрт 15,060,134.06 төгрөг, 2 зээлийн нийт төлбөрт 32,480,283.50 төгрөгийг төлөхөд маргах зүйлгүй. Нэг дор бөөнд нь төлөх боломжгүй байгаа тул Г тай ярилцаж тодорхой хугацаанд зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулахаар болсон.
Иймд нэхэмжлэлийн шаардлага нийт 32,480,283.50 төгрөгийг 2025 оны 12 дугаар сараас эхлэн 2026 оны 7 дугаар сарыг дуустал хугацаанд сар бүр 3,609,000 төгрөгөөр, 2026 оны 8 дугаар сард 3,608,283.50 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэжээ. (хавтаст хэргийн 31 дэхь тал)
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүхэд гаргасан тайлбартаа: Г ХК нь хариуцагч Д.А , Б.У нарт холбогдох ЗГ4905132356 дугаартай зээл болон барьцааны гэрээ, ЗГ-R000249635 дугаартай дижитал зээлийн гэрээний төлбөрт нийт 32,480,283.50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч Д.А , Б.У нар нь нэхэмжлэлийн шаардлага нийт 32,480,283.50 төгрөгийг 2025 оны 12 дугаар сараас эхлэн 2026 оны 7 дугаар сарыг дуустал хугацаанд сар бүр 3,609,000 төгрөгөөр, 2026 оны 8 дугаар сард 3,608,283.50 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэснийг зөвшөөрч байна гэжээ. (хавтаст хэргийн 34 дэхь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г ХК нь хариуцагч Д.А , Б.У нарт холбогдуулан зээлийн гэрээний төлбөр нийт 32,480,283.50 (гучин хоёр сая дөрвөн зуун наян мянга хоёр зуун наян гурав) төгрөг (тавь) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.А , Б.У нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ...Бид хувиараа хөдөлмөр эрхлэхээр банкнаас авсан зээлийн мөнгийг зарцуулсан боловч эрсдэлд орсон...ЗГ4905132356 зээлийн гэрээний төлбөрт 47,420,149.44 төгрөг, ЗГ-R000249635 дижитал зээлийн гэрээний төлбөрт 15,060,134.06 төгрөг, 2 зээлийн нийт төлбөрт 32,480,283.50 төгрөгийг төлөхөд маргах зүйлгүй...нэхэмжлэлийн шаардлага нийт 32,480,283.50 төгрөгийг 2025 оны 12 дугаар сараас эхлэн 2026 оны 7 дугаар сарыг дуустал хугацаанд сар бүр 3,609,000 төгрөгөөр, 2026 оны 8 дугаар сард 3,608,283.50 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэх тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н ...Хариуцагч Д.А , Б.У нар нь нэхэмжлэлийн шаардлага нийт 32,480,283.50 төгрөгийг 2025 оны 12 дугаар сараас эхлэн 2026 оны 7 дугаар сарыг дуустал хугацаанд сар бүр 3,609,000 төгрөгөөр, 2026 оны 8 дугаар сард 3,608,283.50 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэснийг зөвшөөрч байна гэх тайлбарыг тус тус шүүхэд ирүүлсэн. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч Д.А , Б.У нар зээлийн гэрээний төлбөр нийт 32,480,283.50 (гучин хоёр сая дөрвөн зуун наян мянга хоёр зуун наян гурав) төгрөг (тавь) мөнгийг 2025 оны 12 дугаар сараас эхлэн 2026 оны 7 дугаар сарыг дуустал хугацаанд сар бүр 3,609,000 төгрөгийг, 2026 оны 8 дугаар сард 3,608,283.50 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Г ХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үнэ 32,480,283.50 (гучин хоёр сая дөрвөн зуун наян мянга хоёр зуун наян гурав) төгрөг (тавь) мөнгөний дүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 320,351 төгрөгөөс 118,858 төгрөг төлсөн ба дутуу төлсөн 201,493 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй болно. Нэхэмжлэгчийн улсын орлогод оруулах улсын тэмдэгтийн хураамж 320,351 төгрөгийн тал хувь болох 160,175.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 160,175.5 төгрөг гаргуулан тус тус нэхэмжлэгч Г ХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Г ХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний төлбөр нийт 32,480,283.50 (гучин хоёр сая дөрвөн зуун наян мянга хоёр зуун наян гурав) төгрөг (тавь) мөнгийг 2025 оны 12 дугаар сараас эхлэн 2026 оны 7 дугаар сарыг дуустал хугацаанд сар бүр 3,609,000 төгрөгийг, 2026 оны 8 дугаар сард 3,608,283.50 төгрөгөөр хуваан төлж барагдуулахаар хариуцагч Д.А , Б.У нар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчээс дутуу төлсөн улсын тэмдэгтийн хураамж 201,493 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлөх 320,351 төгрөгөөс 160,175.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 160,175.5 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгч Г ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА