Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 320/ШШ2025/01552

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 320/ШШ2025/01552

Хөвсгөл аймаг

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч: Б.Ч

Хариуцагч:О.М

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, зээлийн үлдэгдэл төлбөр 12,600,000 (арван хоёр сая зургаан зуун мянга) төгрөг, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг 56,000,000 (тавин зургаан сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 320/2025/01586/и дугаар индекстэй, иргэний үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2005 онд нөхөр болох Б.М тай танилцаад үерхэж байгаад 2008 оны 3 дугаар сарын 25-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. 2007 оны 6 дугаар сарын 26-ны өдөр охин М.Ж, 2011 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр охин М.Л, 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр М.С  нарыг төрүүлсэн. Манай нөхөр О.М нь ямар нэгэн шалтгаангүйгээр бусадтай хардаж, байнгын дарамт учруулж, хэл амаар доромжилж, айлган сүрдүүлдэг болсон. Архидан согтуурдаг. О.М нь бид нарыг тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхгүй үүднээс шалтгаалж байнгын хэл ам, хэрүүл хийж, тайван амьдрах боломжгүй байдлыг үүсгэж байгаа нь цаашид нөхөр О.М тай амьдрах боломжгүй байна. О.М нь бид нарыг харж ханддаггүй, үр хүүхдээ өгсөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх үүргээ биелүүлдэггүй, байнгын архидан согтуурч байдаг.

Иймд 1. Тогоруутан овогт Б гийн Ч миний Сартуул овогт О ын М тай гэр бүл болсон 78 дугаартай гэрлэлтийг цуцалж өгнө үү. 2. Өөрийн охин М ын Жаргалмаа, охин М ын Лхагважаргал, М ын Сумъяа нарыг өөрийн асрамжид авч хүүхдийн тэтгэлэг төрсөн эцэг О.М аас гаргуулах, 3. Хас банкнаас зээл авсан зээлийн үлдэгдэл төлбөр 12,600,000 төгрөгийг гаргуулах. 4. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн *** тоотод байрлах, 85м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-1723011189 дугаартай бүртгэлтэй хувийн орон сууц, 6712016666 дугаартай 795м.кв хэмжээтэй хашааны газар 60,000,000 төгрөгөөс өөрт болон охин М.Ж, М.Л, охин М.С нарт ногдох 48,000,000 төгрөгийг, *** ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 10,000,000 төгрөгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох 8,000,000 төгрөг, нийт 56,000,000 төгрөгийг гаргуулах гэжээ. (хавтаст хэргийн 1-2 дхь тал)

1.1. Нэхэмжлэгч Б.Ч шүүхэд гаргасан тайлбартаа: Би О.М д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг, зээлийн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 сарын 15-ны өдөр тус шүүхэд гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаанд бид хамт амьдарч байсан ба хоорондоо ярилцаж ойлголцсон. Манай нөхөр О.М нь өөрийн зан байдалд дүгнэлт хийж, цаашид эвтэй байж, эхнэр 3 хүүхдүүдтэйгээ амьдарна гэсэн.

Иймд бид эвлэрсэн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ. (хавтаст хэргийн 27 дахь тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Ч нь хариуцагч О.М д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, зээлийн үлдэгдэл төлбөр 12,600,000 (арван хоёр сая зургаан зуун мянга) төгрөг, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг 56,000,000 (тавин зургаан сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тайлбарыг 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч О.М д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, зээлийн үлдэгдэл төлбөр 12,600,000 (арван хоёр сая зургаан зуун мянга) төгрөг, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг 56,000,000 (тавин зургаан сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан, нэхэмжлэгч Б.Ч ийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5зааснаар нэхэмжлэгчийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 40,200 төгрөг, бүгд 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Б.Ч д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА