| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Золзаяа |
| Хэргийн индекс | 182/2024/01537/И |
| Дугаар | 191/ШШ2025/09976 |
| Огноо | 2025-11-17 |
| Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 191/ШШ2025/09976
| 05он 11рын 17р | 1/ШШ05/09976 |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Золзаяа би,
Нэхэмжлэгч: Суурь ******* овогт *******ы ******* /РД: *******/,
Нэхэмжлэгч: ******* ******* овогт Рэнцэнхорлоогийн ******* /РД: / нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: овогт гийн /РД: /-т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: дүүргийн дүгээр хороо, дугаар мянгат гудамж, дүгээр байр, тоот хаягт байршилтай 31 м.кв талбайтай Ү-0068 дугаартай өрөө орон сууцнаас хариуцагчийг албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нарын ирүүлсэн хүсэлтийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ /эвлэрлийн гэрээнд: Нэг талаас иргэн Б.*******, Р.******* нар нь тус Баянзүрх, Сүхбаатар, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд дүүргийн дүгээр хороо, дугаар мянгат гудамж, дүгээр байр, тоот хаягт байршилтай 31 м.кв талбайтай Ү-0068 дугаартай өрөө орон сууцыг хариуцагч Ш.ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бид дараах нөхцөлөөр эвлэрч байна.
Хариуцагч Ш. нь өрөө орон сууц үл хөдлөх эд хөрөнгийг 178,000,000 төгрөгөөр худалдан авах санал гаргаж, талууд Худалдах худалдан авах гэрээ байгуулж, төлбөрийн 170,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 8,000,000 төгрөгийг 3 сарын хугацаанд хуваан төлөхөөр тохиролцсон тул нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа болно.
Эвлэрлийн гэрээний хүрээнд нэхэмжлэгч нар нь өмчлөх эрхийн гэрчилгээг хариуцагчийн нэр дээр шилжүүлэх, хариуцагч нь 178,000,000 төгрөгийг бүрэн төлөх үүрэг хүлээж байгаа болно. гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.*******, Р.******* нар нь хариуцагч Ш.т холбогдуулан дүүргийн дүгээр хороо, дугаар мянгат гудамж, дүгээр байр, тоот хаягт байршилтай 31 м.кв талбайтай Ү-0068 дугаартай өрөө орон сууцнаас хариуцагчийг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлээс татгалзах тухай хүсэлт ирүүлжээ.
1. Нэхэмжлэгч нь хариуцагч Ш. нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, 170,000,000 төгрөг төлж, үлдэх 8,000,000 төгрөгийг 3 сарын хугацаанд төлж барагдуулна гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзаж байгаа болох нь нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан бичгийн хүсэлтээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.-т ... нэхэмжлэгч нь нэхэмжлэлээс татгалзах эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
. Нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,00 төгрөгийн 50 хувь болох 35,100 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, дүүргийн Татварын хэлтсийн данснаас 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74., 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Б.*******, Р.******* нарын нэхэмжлэлтэй хариуцагч Ш. нарт холбогдох дүүргийн дүгээр хороо, дугаар мянгат гудамж, дүгээр байр, тоот хаягт байршилтай 31 м.кв талбайтай Ү-0068 дугаартай өрөө орон сууцнаас хариуцагчийг албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нар нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,00 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, дүүргийн Татварын хэлтсийн данснаас 35,100 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч Б.*******, Р.******* нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА