| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 320/2025/01703/И |
| Дугаар | 320/ШШ2025/01553 |
| Огноо | 2025-12-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 320/ШШ2025/01553
| 2025 оны 12 сарын 19 өдөр | Дугаар 320/ШШ2025/01553 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би
Нэхэмжлэгч: А*** ББСБ ХХК-ийн,
Хариуцагч: П.З
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 12,044,362.87 (арван хоёр сая дөчин дөрвөн мянга гурван зуун жаран хоёр) төгрөг (наян долоо) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 320/2025/01703/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А*** ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагын дүн: 12,044,362.87 төгрөг. 1.1. 7109270099 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 198,373.34 төгрөг, үндсэн хүү 38,941.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,315.13 төгрөг. 1.2. 7109875283 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 10,078,975.79 төгрөг, үндсэн хүү 1,634,433.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 71,323.46 төгрөг. Нотариатын төлбөр 11,000 төгрөг.
Гэрээ байгуулсан огноо: 7109270099 тоот цахим зээлийн гэрээг 2024.04.01. 7109875283 тоот цахим зээлийн гэрээг 2024.07.02. Гэрээ дуусгавар болох огноо: 7109270099 тоот цахим зээлийн гэрээ 2025.03.21. 7109875283 тоот цахим зээлийн гэрээ 2026.06.27.
Зээлийн гэрээний дагуу буцаан төлсөн нийт мөнгөн хөрөнгийн дүн: 7,172,627.60 төгрөг. Үүнд: 7109270099 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 1,901,626.66 төгрөг, үндсэн хүү 367,713.37 төгрөг, нийт 2,269,340.03 төгрөг. 7109875283 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 3,301,024.21 төгрөг, үндсэн хүү 1,602,263.36 төгрөг, нийт 4,903,287.57 төгрөг.
Зээлийн гэрээний үүрэг анх зөрчигдөж эхэлсэн огноо: 7109270099 тоот цахим зээлийн гэрээний үүрэг 2025.03.23-ны өдрөөс. 7109875283 тоот цахим зээлийн гэрээний үүрэг 2025.03.01-ний өдрөөс.
Зээлдэгч П З нь зээлийн гэрээний үүргийг 230 хоног хэтрүүлсэн байх тул шүүхийн журмаар 7109270099 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 248,630.18 төгрөг, 7109875283 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 11,784,732.69 төгрөг, нотариатын төлбөр 11,000 төгрөг, нийт 12,044,632.87 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ. (хавтаст хэргийн 1-3 дахь тал)
2. Хариуцагч П.З шүүхэд гаргасан тайлбартаа: Би А*** ББСБ ХХК-иас нэхэмжилж байгаа зээлийн гэрээний үүрэгт 12,044,362.87 төгрөгийг төлж барагдуулна. Нэг дор төлөх боломжгүй байгаа тул ББСБ-тай ярилцаад ямар боломж байна, тэр боломжоор нь төлж барагдуулна гэжээ. (хавтаст хэргийн 34 дэхь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А*** ББСБ ХХК нь хариуцагч П.З д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,044,362.87 (арван хоёр сая дөчин дөрвөн мянга гурван зуун жаран хоёр) төгрөг (наян долоо) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.З нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ...зээлийн гэрээний үүрэгт 12,044,362.87 төгрөгийг төлж барагдуулна. Нэг дор төлөх боломжгүй байгаа тул ББСБ-тай ярилцаад ямар боломж байна, тэр боломжоор нь төлж барагдуулна гэх тайлбарыг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд ирүүлсэн. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлага нийт 12,044,362.87 (арван хоёр сая дөчин дөрвөн мянга гурван зуун жаран хоёр) төгрөг (наян долоо) мөнгө төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 207,660 төгрөгийн тал хувь болох 103,830 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч П.З аас улсын тэмдэгтийн хураамж 103,830 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч А*** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 12,044,362.87 (арван хоёр сая дөчин дөрвөн мянга гурван зуун жаран хоёр) төгрөг (наян долоо) мөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч П.З хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 207,660 төгрөгөөс 103,830 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч П.З аас улсын тэмдэгтийн хураамж 103,830 төгрөг гаргуулан тус тус нэхэмжлэгч А*** ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА