Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 2025/ДШМ/57

 

 

                                            - нарын 10 хүнд холбогдох эрүүгийн хэргийн тухай

архан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч .Азжаргал даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, Ш.тогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

           Прокурор , -

Цагаатгагдсан этгээд *******, -, тэдгээрийн өмгөөлөгч /цахим/

Цагаатгагдсан этгээд *******, *******

Цагаатгагдсан этгээд *******, түүний өмгөөлөгч

Шүүгдэгч *******, цагаатгагдсан этгээд *******, тэдгээрийн өмгөөлөгч

Цагаатгагдсан этгээд *******, түүний өмгөөлөгч /цахим/

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч , Б.-т

Цагаатгагдсан этгээд , түүний өмгөөлөгч

Нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал нарыг оролцуулан

архан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.-Амгалан даргалж, шүүгч .эрэлт-Од, Н.Идэр нарын хийсэн шүүх хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 1-ний өдрийн 2025/ШЦТ/6 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Нийслэлийн прокурорын газрын прокурор , - нарын гаргасан эсэргүүцэл болон шүүгдэгч *******ы өмгөөлөгч , шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.-т, нарын давж заалдах журмаар гаргасан гомдлоор *******, -, *******, *******, *******, *******, *******, *******, *******, нарт холбогдох 220200000052 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.тогтохын  илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд:

Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан,

2. Монгол Улсын иргэн,  тоотод оршин хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

3. Монгол Улсын иргэн,  тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

. Монгол Улсын иргэн,  тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

5. Монгол Улсын иргэн, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

6. Монгол Улсын иргэн, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

7. Монгол Улсын иргэн, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

. Монгол Улсын иргэн, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

9. Монгол Улсын иргэн, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

10. Монгол Улсын иргэн, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Шүүгдэгч - 2022 оны 11 дүгээр сарын 0-ны өдөр архан-Уул аймгийн архан сумын нутагт гарал үүслийн гэрчилгээгүй модон материал тээвэрлэн явах үед тээврийн хэрэгслийг түр саатуулсан архан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч Ц.- өөрийн үйлдлийг хууль ёсны дагуу шалгуулахаас зайлсхийх зорилгоор 500,000 төгрөг, 1,000,000 төгрөг өгөхийг хүсэж хахууль өгөхийг завдсан,

Шүүгдэгч *******н хатгаснаар архан-Уул аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор *******, мөн аймгийн цагдаагийн газрын дарга *******, дэд дарга , экологийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч *******, экологийн мөрдөгч *******, байцаагч ******* нар үйлдлээр нэгдэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж - гарал үүслийн гэрчилгээгүй модон материал тээвэрлэж явсан дээрх үйлдлийг хэрэг, зөрчлийн бүртгэлд оруулан шалгалгүй явуулж хууль бус давуу байдал бий болгосон,

Шүүгдэгч *******, *******, ******* нар нь бүлэглэн албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж архан-Уул аймгийн “архан-Ус суваг” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг 2022 оны 06 дугаар сарын 21-нд 13 цагийн үед архан сумын дугаар багийн нутаг дэвсгэр “ ” авто угаалгын газрын орчим албаны Мицибуши маркийн -5 улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцсон зөрчлийг хуульд заасны дагуу шалгуулж, хариуцлага тооцуулахгүйгээр явуулж, зөрчил гаргагч хууль бус давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн Прокурорын газраас: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Эрүүгийн ерөнхий ангийн 2. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар -, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 зүйлийн 1 дэх заалтад зааснаар *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, нарын үйлдлийг зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

архан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн ерөнхий ангийн 2. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг холбогдуулан дүгнэлт үйлдэж ирүүлсэн -, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 зүйлийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, *******, *******, , *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж, Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч *******т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн “-д давуу байдал болгосон” гэх үйлдэл холбогдол, хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар *******, *******, *******, , *******, *******, *******, - нар нь хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******, ******* нарыг нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1. дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр 2 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, шүүгдэгч *******т 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 (зургаан сая) төгрөг, шүүгдэгч *******д 5,00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (таван сая дөрвөн зуу) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн , 5 дахь хэсэгт зааснаар үгдэгч *******т оногдуулсан 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 6,000,000 (зургаан сая) төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд, сар бүр 250,000 төгрөгөөр, шүүгдэгч *******д оногдуулсан 5,00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /таван сая дөрвөн зуу төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд, сар бүр 225,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар тус тус хасах нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,

Шүүгдэгч -, *******, *******, *******, *******, , *******, ******* нарт авсан хувийн алгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч *******, ******* нарт өмнө авсан хувийн алгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо:

... Шүүх хуралдааны шатанд шинжлэн судлагдсан мэдүүлэг авах ажиллагааны дүрс бичлэгт тусгагдсан Авлигатай тэмцэх газрын мөрдөгч, комиссар нь мэдүүлэг авахаас өмнө гэрч нарыг дарамталж, “... ер нь бол дарга нарынхаа талаар л ярьж хэлэхгүй бол өөрсдөө л хохирно ш дээ” гэх байдлаар шүүгдэгч *******, гэрч нарыг дарамталсан, тулгасан, мэдүүлэг өгөгчийн сэтгэлзүйн байдалд дарамт учруулсан зэргээр эрүүдэн шүүж мэдүүлэг авсан байхад тус мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлж байгаа нь хэргийн нөхцөл байдлыг бодитоор тогтоож чадаагүй гэх үндэслэлийг бүрдүүлж байна.

Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд улсын яллагч нар нь гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа нь 2022.06.21-ний өдөр биш, 2022.06.23-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн гэж байна гэх дүгнэлтийг гарган, мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар татсан, яллах дүгнэлт үйлдсэн хэргийн үйл баримтаас өөр байдлаар, өөр цаг хугацаанд гэмт хэрэг үйлдсэн мэтээр яллах саналыг гаргаж, шүүхээс дээрх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна

 Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон /МУҮХ.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх” эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай олгогдсон /ЭХХШТХ-ийн 7.3-1/ ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрх хэрэгжих боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж, хүний эрхийг зөрчсөн, хууль эрх зүйн салбарт ухралт хийсэн нөхцөл байдлыг үүсгэхээр байгаа юм.

Нэгэнт яллах дүгнэлтэд "... яллагдагч ******* нь 2022.06.21-ний өдрийн 13 цагийн үед ... зөрчил гаргагч хууль бус давуу байдал бий болгох гэмт хэргийн хамжигчаар хамтран оролцсон” гэж яллаж байгаа тохиолдолд шүүх дээрх гэмт хэрэг үйлдэгдсэн эсэх үйл баримтад л дүгнэлт өгч, ******* нь 2022.06.21-ний өдрийн 13 цагийн үед зөрчил гаргагч хууль бус давуу байдал бий болгох хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэх үйлдэл нотлогдоогүй тохиолдолд гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх ёстой. этэл яллагдагчаар татаагүй, яллах дүгнэлтэд тусгагдаагүй үйлдлээр буюу 2022.06.23-ны өдөр хамтран оролцогчийн гүйцэтгэгчийн үүрэгтэйгээр гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан эрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд тус хэрэгт гэрчээр оролцсон 2022.06.21-ний өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх үйл баримтын талаар зөвхөн гэрч ийн мэдүүлгээс өөрөөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэх баримтгүй бөгөөд гэрч *******гийн мэдүүлэгт дурдсанаар түүнийг ийн дуудсанаар очиход нь замын хөдөлгөөнд оролцоогүй байсан, түүнийг очсоноос хойш ч замын хөдөлгөөнд оролцоогүй байсан гэх талаар тодорхой мэдүүлсэн байдаг.

Монгол улсын хэмжээнд жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх үйл баримтыг Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 онь №А/13, А/131 дугаартай хамтарсан тушаалын хавсралтаар лагдсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-д зохицуулалтын дагуу шалгаж тогтоодог. “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ын 2.5 дахь хэсэгт “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль, эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэх талаар журамласан бөгөөд зохицуулалт нь 2023.12.07-ны өдөр Эрүүгийн хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн .10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн тайлбар хэсэгт тусгалаа олсон байна.

этэл 2022.06.21-ний өдөр буюу нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэх цаг хугацаанд түүнийг согтуурал шалгах тандагч багажаар шалгаагүй, түүний цуснаас дээж авч шинжлүүлээгүй нь гэрч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болохыг нотлон тогтоогоогүй, түүнийг согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

ээрх үндэслэлээр архан-Уул аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч 2022.12.07-ны өдөр “Эрх бүхий албан тушаалтны хариу мэдэгдэх хуудас”-аар: “. согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоогоогүй болох нь холбогдогч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй, зөрчлийн шинжгүй байх тул зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь заасан Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх заалт,

тус заалтын тайлбарласан улсын дээд шүүхийн 2023.05.0-ны өдрийн №2 дугаартай тогтоолд тусгагдсан “гэм буруутай эсэхэд” гэх ойлголтод...шүүгдэгчийн гэм буруутайг тогтоож буй нотлох баримтын эх сурвалж нь хангалттай, хүрэлцэхүйц, эргэлзээгүй буюу үнэн бодит, хүлээн зөвшөөрөхүйц эсэхэд үүссэн эргэлзээг ойлгоно, Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвалгэдэгт ... нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг хуульд заасан гэмт хэргийн шинжтэй харьцуулан жишиж, зүйлчлэл хийх үед үүссэн эргэлзээг ойлгоно, “шүүгдэгчид лайгаар шийдвэрлэнэ” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан шийдвэрийг гаргах, эсхүл хөнгөн ялтай болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэхийг ойлгоно гэж тус тус заасныг үндэслэн шүүгдэгч *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

            Прокуророос шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн эсэргүүцэлдээ:

“... Шүүхээс “- нь хахууль өгье гэж хэлсэн байсан ч уг үйлдэл туйлдаа хүрээгүй, бодитоор мөнгө өгөх оролдлого хийгээгүй, үйлдэл нь биелэх боломжтой, бодитой байсан эсэх нь тодорхойгүй’ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

- үйлдэл нь туйлдаа хүрсэн гэж яллаагүй ба архан-Уул аймгийн архан сумын нутагт 2022 оны 11 дүгээр сарын өдөр улсын дугаартай чиргүүлтэй, Mercedes Benz ctors -- тээврийн хэрэгслээр гарал үүслийн гэрчилгээгүй модон материал тээвэрлэн явах үед тээврийн хэрэгслийг түр саатуулсан архан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч Ц.- түүний албаны чиг үүрэгтэйн холбогдуулан өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж тухайн үйлдлийг хууль ёсны дагуу шалгуулахаас зайлсхийх зорилгоор үүрэг гүйцэтгэж байсан Ц.- 500,000 төгрөг, 1,000,000 төгрөг өгөхийг хүсэж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор хахууль өгөхийг завдсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2. дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн ба хахууль өгөхөөр санал болгож завдсан болох нь гэрч Ц.- мэдүүлгээр тогтоогддог.

эрч Ц.- нь шүүгдэгчийн саналаас татгалзаж мод тээвэрлэж явсан үйлдлийг шалгуулахаар холбогдох дуудлага, мэдээллийг жижүүрийн бүрэлдэхүүнд мэдэгдсэний улмаас гэмт хэрэг туйлдаа хүрээгүй болохоос шүүгдэгч - нь сайн дураараа хахууль өгө татгалзсан үйлдэл болоогүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “өөртөө, давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл ..амласан, санал болгосон...” гэж тусгасан буюу өөртөө давуу байдал бий болгохоор зорилгоор бусдад эд зүйл, хөрөнгө санал болгож хэлснээр энэ гэмт хэргийн шинж хангагдаж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн шүүгдэгч *******, *******, *******, , *******, ******* нарт холбогдох хэргийг Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шүүхээс “...Шүүгдэгч нар нь нийтийн албан тушаалтанд хамаарч байгаа,. нийтийн албан тушаалтны үйлдсэн гэмт хэрэгт хамтран оролцсон байдлаар нь нийтийн албан тушаалтан бус этгээдийг яллагдагчаар татаж болох ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъектийн шинж байгаа ч объектив, субъектив талын шинж тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч - нь 2022 оны 11 дүгээр сарын 0-ны өдөр улсын дугаартай чиргүүлтэй, Mercedes Benz ctos --А загварын тээврийн хэрэгслээр зохих журмын дагуу бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээтэй эсэх нь тодорхойгүй модон материал тээвэрлэн явсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нарын хоорондоо утсаар ярьсан үйлдлийн улмаас тухайн үйлдлийг тухайн цаг хугацаанд нь зохих бүртгэлд оруулан шалгуулж, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй болохыг тогтоохгүйгээр буюу хууль ёсны ажиллагаа явуулахгүйгээр явуулсан үйлдэл нь бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн шууд санаатай хэлбэрийг хангаж байна гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч - талаар эрх бүхий албан тушаалтнууд нь хоорондоо ярилцаагүй байсан бол бусад гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл гаргасан иргэдийн адил тухайн цаг хугацаандаа зохих бүртгэлд хуульд заасан үндэслэл, журмын дагуу шалгуулах ёстой байхад өөрийн танил, бусдын албан тушаалын байдлыг ашиглан тухайн цаг хугацаандаа шалгуулахгүйгээр явж өөртөө давуу байдал олж авсан үйл баримт хэрэгт хангалттай нотлох баримтуудаар нотлогддог.

архан-Уул аймгийн Цагдаагийн газрын гэмт хэргийн болон зөрчлийн талаарх гомдол мэдээллийг бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл (3-р хх-ийн 210-226-р хуудас) зэргээр тогтоогдож байхад шүүхээс цагдаагийн байгууллага гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг хүлээн авсан хойшлуулшгүй ажиллагаа явуулах үүргээ биелүүлсэн байна гэж үндэслэлгүй хийж, илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн байна.

авж заалдах шатны шүүхээс цагаатгах тогтоолыг хууль ёсны шаардлага хангаагүй гэж үндэслэл бүхий хийж, шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хүчингүй болгосон нь зөв болжээ.” гэж тус тус дүгнэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх 0. дугаар зүйлийн 3, дэх хэсэгт зааснаар давах, хяналтын шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бөгөөд гэмт хэргийн шинжтэй, хэрэг нотлогдсон гэж дүгнэсэн байхад анхан шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь хэргийн бодит байдалд нийцээгүй шийдвэр болжээ. Иймд архан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 2025/ШЦТ/6 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах саналтай байна... гэжээ.

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Б.-т давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүхээс “гар утсаар хийсэн бичлэг, , нарын утсаар харилцан ярьсан яриа, орсон гарсан дуудлагын лавлагаа зэрэг нотлох баримтуудыг хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж түүнчлэн гэрч зөрүүтэй өгсөн мэдүүлгүүдээс мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгийг үнэн зөв гэж үзсэн” гэж дүгнэжээ. \Шийтгэх 63 дахь талд \ Хэрэгт авагдсан болон шүүх хурлын хэлэлцүүлэгт шинжилсэн баримтуудад хэрэг гарсан гэх өдөр \гэмт хэрэг хэзээ гарсан ) тодорхой бус\ буюу 2022 оны 06 сарын 21,22,23-ны аль ч өдөр нь *******ийн эзэмшиж буй гар утасны дугаараас тухайн өдөр зөрчил гаргагч . эзэмшлийн гар утасны дугаарт орсон, гарсан дуудлагын хайлт, илэрц үзлэгээр үзлэгийн тэмдэглэл зэрэг баримтуудаар дээрх нэр бүхий оролцогч нар бүхий оролцогч нар хоорондоо утсаар яриагүй үйл баримт тогтоогдож байхад “, нарын утсаар хоорондоо харилцан ярьсан яриа, орсон, гарсан дуудлагын лавлагаа” нь миний үйлчлүүлэгч *******ийг зөрчил гаргагч “гэрч тай утсаар холбогдсон, алба хаагч нарт хууль бус үүрэг өгсөн” гэж шүүх дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхээс энэ баримтыг няцаасан нотлох баримт түүний агуулгыг үндэслэлдээ заагаагүй нь шүүхийн шийдвэрт тавигдах хууль зүйн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэлд “хэрэгт авагдсан С бичлэгт тусгагдсан гэрч шалгаж байх үеийн гар утсаар хийсэн бичлэг-г миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцож шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн нь бусад нотлох баримтуудын харилцан хамаарал, нотолгооны хүчин чадал, хязгаарын хувьд хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх хангалттай үндэслэлтэй байна.

Хэрэв гэрч . миний үйлчлүүлэгчтэй угсаар ярьсан гэж үзэхдээ, хурандаа гэдэг нь цагдаагийн газрын дарга ******* байж болзошгүй гэсэн лагдаагүй сэжиг, таамаглалд үндэслэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчмыг хангаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-д “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч,. прокурор хуульд заасан бүх хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” Мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчлан заажээ.

Иймд гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм бурууг тогтоохын тулд хуульд заасан арга, хэрэгслээр шаардлагатай бүхий л ажиллагааг хийсний эцэст шүүхийн шийдвэрт нөлөөлж болох тодорхой эргэлзээ үүсээгүй, эсхүл уг үүссэн эргэлзээтэй гэх асуудлыг шүүх заавал няцаан үгүйсгэсэн байх ёстой бөгөөд няцаан үгүйсгэгдэхгүй бол тэрхүү эргэлзээг тухайн хүнд ашигтайгаар шийдвэрлэх буюу "in dubio pro гео" гэсэн эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчмыг хэрэглэнэ гэж эрх бүхий байгууллагын албан ёсны тайлбарт тайлбарлан заажээ. Хууль болон тайлбарласан албан ёсны тайлбараас дүгнэхэд гэм буруугүйд тооцох ялагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх” зарчмууд харилцан нөхцөлдсөн, уялдаа холбоотой үзэл баримтлалын хувьд зэрэгцэн орших нь тодорхой байна.

 *******ийг гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэр нь шүүгдэгчийн гэм буруутай, эсхүл гэм буруугүйг тогтоож байгаа шүүхийн шийдвэрт тавигдах шаардлага, үндэслэл болгосон нотлох баримт нь шүүгдэгчийн гэм бурууг бүрэн дүүрэн нотолж, хэргийн үйл баримтыг үнэн зөвөөр тогтоогоогүй гэж үзэж байна. Иймд гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үйлдлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг цагаатгаж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо:

... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 1-д мөрдөгч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг прокуророос хүлээн авсан даруй дуудан ирүүлсэн сэжигтэнд танилцуулна. Мөн зүйлийн -д заасан мөрдөгч сэжигтний хувийн байдлыг тогтоох, яллагдагчаар мэдүүлэг авах ажиллагааг 12 цагийн дотор явуулна гэснийг зөрчиж, өөрийгөө гэм буруугүйг нотлох боломжийг олгохгүй хэргийг шүүхэд шилжүүлсэн. Үндэслэлгүйгээр яллагдагчаар татсан талаар өмгөөлөгчөөрөө дамжуулан 2 удаа Нийслэлийн прокурорын газарт гомдол гаргасан боловч мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул хүсэлтийг хангахаас татгалзсан гэх хариу өгсөөр (2х/х-ийн 21-222 тал)

Байгаад шүүхэд шилжүүлсэн.

Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт нийт 5 удаа яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлэг өгсөн.

1. 2х/х 0 тал 2022.12.07-нд гэрч мэдүүлэг өгөхдөө ******* надтай холбоотой ямар ч мэдүүлэг өгөөгүй.

2. 2х/х 95 тал 2023.01.17-нд яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө “ дарга надтай яриагүй. өөрөө надаас асуухаар нь би хуулийнх нь дагуу шийд гэж хэлсэн. надаас үүнийг асуух ёсгүй. Өөрөө хуулиа хэрэгжүүлээгүй байж намайг хэрэгт оруулаад",

3. 2х/х 9 тал 2023.01.17 бичгээр мэдүүлэг өгөхдөө “намайг Цагдаагийн газрын дарга *******той бүлэглэсэн, *******оос хууль бус үүрэг чиглэл авсан гэж буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хувьд Цагдаагийн албанд олон жил ажиллаж байгаа хүний хувьд ямар нэгэн даргаас хууль бус үүрэг өгвөл түүнийг биелүүлэхгүй байх эрхтэй гэдгээ мэднэ. Энэхүү зөрчил гаргасан гээд байгаа өдөр миний хувьд ******* даргатай утсаар холбогдож ярилцаж байгаагүй гэдгийг албан ёсоор илэрхийлж байна”,

. х/х 16, 163 тал 2023.10.2 шүүгдэгч ******* “хууль бус үүрэг өгсөн зүйл байхгүй”, “3 мөрдөгч суучихсан нэлээн зандрангуй байдалтай харьцсан \

5. 9х/х тал 202.03.06 цагаадсан этгээд ******* “2022.06.21, 23-нд арханд байгаагүй, нягталж шалгаагүй”,

6. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл 2025.02.1-ны 7- р талд “энэ хэрэг дээр чи мэдүүлгээ өгчихвөл болж байна, ******* даргыгаа яг тэр үед ярьсан гэдгийг хэлчих, ..ийм зүйл болоогүй, үүрэг чиглэл өгөөгүй”, “******* дарга ярьсан гэж гэдгийг хэлчихвэл чамд өлзийтэй гэж хэлж дарамталсан"

Шүүгдэгч *******гийн дээрх мэдүүлгүүд нь анхнаасаа тогтвортой *******той ямар нэгэн байдлаар холбогдоогүй, хууль бус үүрэг чиглэл өгөөгүй гэдгийг мэдүүлсээр байдаг.

Шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр 5, яллагдагчаар 1, нийт 6 удаа мэдүүлэг өгөхдөө 6 өөр мэдүүлэг өгсөн.

1. 2022.12.01-ний 1 х/х хуудас мэдүүлэгт хэн рүү юу гэж ярьсан бэ гэж мөрдөгч асуусан гэтэл одоо саналаа Ц-ын дарга х/а ******* рүү залгаад хурал зөвлөгөөн болоод асуудлаа шийдчихлээ ах нь жаахан уучихлаа уучлаарай хурандаа гэж ярьж байсан, ******* даргатай ярьсны дараа ******* дарга дахин залгаад машины түлхүүрийг нь аваад аюулгүй байдлыг нь хангаад хүргээд өгөөрэй гэж мэдүүлдэг. (Мэдүүлэг бичлэггүй)

2.2022.12.03-ны 1х/х 30 хуудас мэдүүлэгт нэг хүн рүү залгаж ярьсан хэн рүү ярьсныг мэдэхгүй гэсэн. Мөн “аймгийн удирдлагуудтай холбоотой асуудлуудыг удирдах ажилтнууддаа танилцуулж байх ёстой гэсний дагуу тасгийн даргадаа утсаар мэдэгдсэн” гэж мэдүүлж байхад 1х/х-ийн 30 хуудасны 2 дахь асуултын хариултыг бичихдээ “цагдаагийн газрын болон удирдах албан тушаалтан” гэж мэдүүлэгт нэмж бичсэн ЭХХШТХ-ийн 16.11-р зүйлийн 1.1-ийг зөрчсөн. (байцаалтын бичлэгтэй)

3. 2022.12.-ны 1х/х 3 хуудас мэдүүлэгт утсаар ярихынхаа өмнө даргын чинь утас хэд билээ гэж асууж байсан. эхдээ би дугаарыг нь хэлээгүй.

.2023.01.26-ны мэдүүлэгт. нэлээн согтолтой байсан. Миний хажууд утсаар хүн рүү залгахад харсан. Намайг харахад гээд манай дарга руу залгаж байсан. /одоо бур харсан болоод мэдүүлэг нь өөрчлөгдөж байна/

5. 2023.03.01-ний   яллагдагчийн мэдүүлэгт 1х/х 117 хуудаст бид 2-ийг зөрчлийг илрүүлээд байж байхад гээд тэр хүн бид хоёрын хажууд утсаа чанга яригч дээр нь тавьж байгаад манай цагдаагийн газрын дарга хурандаа *******той ярьсан.

6. 2022.12.02-ны     өдөр 2х/х 36 хуудаст Зөрчлийн хэрэгт мэдүүлэхдээ: байна уу хурандаа ахынх нь ажил бүтээд жаахан баярлачихаа гээд ярьж байсан, ямар дугаарын хүн рүү ярьсныг хараагүй, мэдэхгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн дээрх мэдүүлгүүдийг худал гэдгийг 1 х/х 6-69 хуудаст 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн гэрч ийн гар утсанд үзлэг хийх явцад илрүүлэн бэхжүүлэн авсан 5 минут 3 секундийн дуу дүрсний бичлэг бүхий С бичлэгээр үгүйсгэгддэг.

Анхан шатны шүүх хурлын тэмдэглэл 2023.10.2-ний өдөр хавтаст хэргийн 162-т ******* “Намайг цагдаагийн газрын гадна талд ланд-200 маркийн машинд 3- цаг суулгасан, эхлээд мэдүүлэг авахдаа камерын бичлэг хийгээгүй, ерөнхийдөө сэтгэл санааны дарамттай байсан”, анхан шатны 2025.02.1-ний өдрийн шүүх хурлын тэмдэглэл 20, 3 талуудад “залуу хүн байна цаашдаа ажилтайгаа үлдмээр байгаа байлгүй дээ. арга нараа хамгаалж байж өөрөө давхар чирэгдэв” гэж дарамталсан, эрүүдэн шүүж мэдүүлэг авсан гэж шүүх хурлуудад удаа дараа байнга мэдүүлдэг. ЭХХШТХ-ийн 16.12 дугаар зүйлд зааснаар Эрүү шүүлт тулгаж, бусад хэлбэрээр хүнлэг бус, хэрцгий харьцаж мэдүүлэг авсан нь тогтоогдвол авсан мэдүүлгийг энэ хуулийн 16 11 дүгээр зүйлд заасан журмаар нотлох баримтаар тооцохгүй гэж заасан байхад шүүх энэ асуудлыг авч хэлэлцээгүй.

Анхан шатны 2025.02.1-ны өдрийн шүүх хуралдааны хурлын тэмдэглэлийн 16-р талд шүүгдэгч ******* “Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүнийг явуулахгүй, биелүүлэхгүй байх боломж байсан уу гэж асуухад “Тийм”” гэж хариулсан нь өөрөө Цагдаагийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5. дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч дээд шатны цагдаагийн байгууллага, албан тушаалтны гаргасан хууль бус шийдвэрийг биелүүлэхээс татгалзах тайлбарлах эрхтэй”, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан “Цагдаагийн байгууллага нь нийтийн хэв журмыг хамгаалах чиг үүргийн хүрээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” -ийн 11.1.3-т “замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах", Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлүүдийг зөрчсөн байна.

******* би яллагдагчаар нэг ч мэдүүлэг өгөөгүй байхад шүүхэд хэргийг шилжүүлсэн. Өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө гэсэн боловч өмгөөлөгчтэй мэдүүлэг энэ хэрэгт аваагүй нь өөрийнхөө гэм буруугүйг нотлох боломжоор хангаж өгөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх агааг зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 1-д мөрдөгч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг прокуророос хүлээн авсан дуудан ирүүлсэн сэжигтэнд танилцуулна. Мөн зүйлийн -д заасан мөрдөгч сэжигтний хувийн байдлыг тогтоох, яллагдагчаар мэдүүлэг авах ажиллагааг 12 цагийн дотор явуулна гэж заасныг зөрчиж энэ хэрэг дээр мэдүүлэг аваагүй.

Би яг 2022 оны 06 дугаар сарын 21-нд юм уу, 23-нд юм уу, 2-нд юм уу хэзээ хэдэн цагт айван, нартай холбогдож хууль бус үүрэг чиглэл өгсөн холбогдсон нотлох баримттайгаа танилцмаар байна, мэдмээр байна. *******, нартай холбогдсон нотлох баримтаа энэ хавтаст хэргүүд дотроос хайгаад олж чадахгүй, танилцаж чадахгүй явна. андаа ам дамжсан хоёрдогч, гуравдагч яллагдагч, гэрчийн илт зөрүүтэй худал мэдүүлгүүдээр үлсэнд гомдолтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-д заасан Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно айхад яллагдагчийн яллах талыг барьж гэрчүүдээс мэдүүлэг авсан, зөрүүтэй дээрх мэдүүлгүүдийн зөрүүг арилгаагүй илтэд нэг талыг барьж шалгасныг харуулж байна.

2-р хх 250 талд мөрдөгчийн тогтоолд гэрчүүдээс мэдүүлэг авах, лавлагаа авах, үзлэг хийх талаар тусгаж гэрчүүдийн нэрсийг бичсэн байсан. Энэ тогтоолыг үндэслэж 26 хүнээс мэдүүлэг мөрдөн шалгах ажиллагааны явцад авч уг мэдүүлгүүд нь хэрэгт хавсаргагдаж ороогүй байгааг миний зүгээс намайг цагаатгаж өгсөн мэдүүлгүүдийг хийгээгүй байна гэж би хардаж байна.

Прокурорын яллах дүгнэлтэд 7-р хавтас хэргийн 129 хуудаст ******* намайг энэ гэмт хэрэгт тай утсаар ярьсны дагуу хууль бус үүргийг *******гаар дамжуулан өгч бусдад давуу байдал бий болгосон, ЭХЕА-ийн 3.5 дугаар зүйлийн 1-д зааснаар *******д эд зүйл урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжигчаар гэж ялласан. Хавтаст хэрэг, шүүх хурлын хэлэлцүүлэг дээр яллагдагч, шүүгдэгч *******гийн үндсэн нотлох баримт болох 5 минут 3 секундийн дуу дүрсний бичлэгээс зөрүүтэй худал мэдүүлгийг шүүх үнэлж, яллагдагчийг яллагдагчийн мэдүүлгээр тай холбогдож *******тай бүлэглэн бусдад давуу байдал олгосон гэж шийтгэж байгаа нь үндэслэлгүй байна. Энэ хэрэгт хамжигчаар ******* би *******тай хамтран оролцсон гэж буруутгагдаж байгаа юм бол гэмт хэргийн үйцэтгэгч нь хэн юм, хаана байгаа юм бэ? этэл шүүгдэгч ******* анхнаасаа мөрдөн шалгах ажиллагаа, шүүх хурлын мэдүүлэг дээр 6 удаа тогтвортой “намайг Цагдаагийн газрын дарга *******той бүлэглэсэн, хууль бус үүрэг чиглэл авсан гэж буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хувьд цагдаагийн албанд олон жил ажиллаж байгаа хүний хувьд ямар нэгэн даргаас хууль бус үүрэг өгвөл үүнийг биелүүлэхгүй байх эрхтэй гэдгээ мэднэ. Энэхүү зөрчил гаргасан гээд байгаа өдөр хувьд ******* даргатай утсаар холбогдож ярилцаж байгаагүй гэдгийг албан ёсоор байна” гэж ямар нэгэн байдлаар холбогдоогүй, хууль бус үүрэг чиглэл өгөөгүй гэж мэдүүлсээр байхад шүүх үнэлээгүй.

Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж албан үүрэг албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх хэтрүүлэхийг ойлгоно. Цагдаагийн газрын даргын албан тушаалын тодорхойлолтод /5-р хх 212-215тал) гэмт хэрэг зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох ямар нэгэн шийдвэр гаргах эрх байхгүй, ийм албан тушаалтан яаж эрх мэдлээ урвуулан ашиглах уу, яаж бусдад давуу байдал үүсгэх үү. Тухайн зөрчлийг шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан л энэ шийдвэрийг гаргахыг шүүх хянаж үзэлгүй шийтгэсэнд гомдолтой байна.

Шүүхийн анхан шатны 2025.02.1-ний хэлэлцүүлэг дээр улсын яллагч прокурор - өөрөө “Энэ хэрэгт *******ийн холболт нэг ч байхгүй” гэж ярьсан (-р тал). этэл нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлахгүйгээр шийтгэсэн. Иймд архан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар 1-ний өдрийн №2025/ШЦТ/6 шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, , 5, 6 дугаар хэсгийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо:

архан-Уул аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх 2025/ШЦТ/36 дугаартай шийтгэх тогтоолын 63 дугаар хуудаст ...”Тухайн гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 6 сар орчмын дараа хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явагдсан ба гэмт хэрэг гарсан цаг хугацааг зөрүүтэй тогтоосон байдал нь гэмт хэргийн шинжийг үгүйсгэх шинжид хамаарахгүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой нөхцөл байдалд хамаарна” гэж дүгнэн хэрэг гарсан гэх 2022.06.21-ний өдрийг 2022.06.23-ны өдөр болгон нь ЭХХШ тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д заасныг зөрчиж байна. Түүнчлэн ЭХХШ тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-д заасан нотолбол зохих байдал нотлогдоогүй, гэмт хэрэг хэзээ гарсан огноог тодорхой сайн тогтоож чадаагүй байхад хэргийг хянан шийдвэрлэж шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулсан нь ямар ч үндэслэлгүй бөгөөд 6 сарын 23- ны өдөр хэрэг гарсан гэж шүүх ямар нотлох баримтад үндэслэн, ямар нотлох баримтыг үнэлж энэ 23-ны өдрийг сонгосон нь ойлгомжгүй , тогтоолд энэ талаар тодорхой дурдаагүй байна. Энэ нь шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангахгүй байна. Мөн хэрэг гарсан огноог өөрчилснөөр шүүгдэгч нарын эрх зүйн байдал дордох эсэх, шүүгдэгч нарын энэ хэрэгт гэм буруугүй гэдгээ нотлох эрх хаагдах эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Жишээ нь ийн дугаар руу согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон . гэх хүн залгасан гэж гэрч мэдүүлдэг, над руу гэдэг хүн залгаагүй гэж мэдүүлдэг гэтэл шүүхийн өөрчлөлт оруулсан 6 сарын 23-ны өдөр *******ийн утас руу залгасан үгүйг тогтоох зорилгоор утасны билл авах ямар ч боломжгүй байдал үүсэж байна. Тэгэхээр хэргийн бүх нотлох баримт 2022.06.21-ний өдөр хэрэг гарсан гэдгээр бүрдсэн байхад 23-ны өдөр болгон өөрчлөх ямар ч боломжгүй өөрөөр хэлбэл шүүх огноог өөрчилснөөр шүүгдэгчийн эрх зүйн байдал дордож, Үндсэн хууль болон ЭХХШ тухай хуульд заасан эрхээ эдлэх боломж хаагдаж байна.

*******ийг энэ хэрэгт холбогдуулан шалгахдаа ЭХХШ хуулийн 31.3 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн өөрөөр хэлбэл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол танилцуулах үед ******* энэ хэргийн анх сонссон ба энэ хэрэгтэй холбогдуулан *******оос нэг ч удаа мэдүүлэг авалгүйгээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байдаг. этэл яллагдагчаар татах танилцуулсны дараа 12 цагийн дотор яллагдагчаар мэдүүлэг авсан байхыг ЭХХШ хуулийн 31.3 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан байна, гэтэл үүнийг зөрчсөн.

Шүүх нотлох баримтуудын үнэлэхдээ ЭХХШтухай хуулийн 16.15 дугаар зүйлд -ыг ноцтой зөрчсөн өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон .Энхбаясгалан, нарын мэдүүлгүүд нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаас илтэд зөрүүтэй тухайлбал хэрэгт онцгой ач холбогдол бүхий дуу дүрсний бичлэг бүхий С бичлэг №70, № 71 /, мөн ийн гар утсанд үзлэг хийх явцад бэхжүүлэн авсан 5 минут 3 секундийн дуу дүрсний бичлэг бүхий С болон шүүгдэгч *******гийн гэрч, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /1хх 0 тал , 2хх 9 тал, 2хх 97 хх 163 тал, 9хх тал/ *******ийн шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг зөрүүтэй байхад аль нэгийг нь авч үнэлэхдээ бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг шийтгэх тогтоолд заагаагүй байна.

*******ийг албан үүргээ гүйцэтгэж байсан алба хаагчдад хууль бус үүргийг Замын цагдаагийн тасгийн дарга *******аар дамжуулан хариуцлага тооцуулахгүйгээр явуулж давуу байдал бий болгосон гэм буруутайд тооцож шийтгэл оногдуулсан. этэл дамжуулан өгсөн гэх мэдүүлгийг үнэлэхгүй байгаа нь үнэхээр ойлгомжгүй, яагаад үнэлээгүй үндэслэлээ шийтгэх тогтоолд тайлбарлаагүй нь эргэлзээ төрүүлж байна. ******* гэрчээр яллагдагчаар, шүүгдэгчээр нийт удаа мэдүүлэг өгсөн бөгөөд энэ нь 1 хх 0 хуудас, 2 хх 9 хуудас, 2 хх 97 хуудас , хх 16,163 хуудас, 9 хх хуудаст тус тус нотлох баримтаар авагдсан. Эдгээр мэдүүлгүүд нь тогтвортой нэг ч удаа өөрчлөгдөөгүй ...той ямар нэг байдлаар тогтоогдоогүй, ******* хууль бус үүрэг чиглэл өгөөгүй гэдгийг мэдүүлсээр байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны үеэр байцаалт авахдаа *******д мөн дарамт шахалт үзүүлж байсан талаар ... Одоо чи ******* даргыг хууль бус үүрэг өгсөн, ярьсныг нь надад хэлчих дарга дээр чинь энэнээс гадна нэлээн олон хэрэг үүсчихсэн бүгдээрээ нотлогдоод шалгагдаж байгаа юм. Чи өөрийнхөө энэ асуудлыг хэлчихвэл энэ асуудал шийдэгдэх гээд байна. Чамд ч өлзийтэй чиний эрх зүйн байдал дээрдэнэ гээд намайг шууд ятгасан Үгүй ээ тийм юм огт болоогүй гэхэд тэгвэл одоо хохь нь маягийн юм ярьсан гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл тал/. Энэ бүгдээс харахад энэ хэрэгт холбогдсон хүмүүсээс байцаалт авахдаа ЭХХШ тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн ,6,7-д заасан, 16.12 дугаар зүйл, 25.1 дүгээр зүйлийн 1,13 зүйл, 29.5 дугаар зүйлийн 1.1, 1.3-д заасныг зөрчиж дарамт шахалт үзүүлэх, их бага хэмжээгээр эрүү шүүлт тулгаж ажил амьдралгүй болно.

.анзоригтой чинь хорино, хохь нь гэх мэтээр айлган сүрдүүлж мэдүүлэг авсан болох нь тогтоогдож байна. Улсын дээд шүүхийн 2023.0.1-ний өдрийн 16 дугаартай тогтоолд ЭХХШ тухай хуулийн 16.3 дугаар зүйлийг зөв хэрэглэх тухай тайлбарласан байдаг. Энэ тайлбарын 1.9.-д Хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж эсхүл өөрийн  болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнх нь эсрэг албадан авсан, түүнчлэн бусад хэлбэрээр мэдүүлэг гаргуулахаар шаардаж, шахалт үзүүлж, хүч хэрэглэн гэм буруугаа эхийг тулган шаардаж, хууран мэхэлж, хууль бус хөнгөлөлт амлаж авсан мэдүүлгийг шүүгдэгчийн гэм бурууг нотлох баримтаас хасах ба энэ нь эрүүдэн шүүх гэмт хэргийг нотлох баримтад тооцоход саад учруулахгүй гэж заасан.

этэл анхан шатны шүүх энэ байдалд үнэлэлт дүгнэлт өгөхгүй хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж дарамт шахалт үзүүлж эрүү шүүлт тулгаж авсан гэрч яллагдагч нарын мэдүүлгийг үнэлж миний үйлчлүүлэгч *******т ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй алдаатай шийдэл төдийгүй хууль хэрэглээний буруу жишиг тогтох муу үр дагавартай юм. Өмгөөлөгч миний бие , нарын мэдүүлгүүдийг ЭХХШ тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1.1 ,16.12 дугаар зүйлд заасны дагуу нотлох баримтаар тооцуулахгүй байх хүсэлтийг шүүх хуралдааны үед гаргасан боловч миний хүсэлтийг шүүх шийдвэрлээгүй орхисон болно.

Мөн дээр дурдсан Улсын дээд шүүхийн 16 дугаар тогтоолын 1.11-д..эрчийн мэдүүлгийн үнэн зөвийг үнэлэхдээ тэрээр хэргийн бусад оролцогчтой садан төрөл, найз нөхдийн гэх мэтээр хэрэгт хувийн сонирхолтой байж болох нөхцөл байдлыг сайтар нягталбал зохино. Түүнчлэн гэрчийн ой тогтоолт, нүдний хараа, сонсгол, хэл яриа, нас, согтуурал, мансуурал зэрэг дотоод шалтгаан, мөн цаг агаар, хугацаа, бусдын дарамт шахалт, айдас гэх мэт гадны нөлөөний улмаас хэргийн байдлыг үнэн зөв тусгах, тогтоох, илэрхийлэхэд саад учруулах нөхцөл байдал байгаа болон хэрэг гарах үед байсан эсэхийг шалган үзнэ гэж заасан гэтэл шүүх ийм шалгах ажиллагаа хийгээгүй. Өөрөөр хэлбэл тухайн өдөр нэлээд их согтолттой , орчноо мэдрэх чадвар муу, тасарсан байдалтай байсан нь С бичлэгээс харагддаг. Мэдүүлэг өгөхдөө ...-21 ны өдөр хаана юу хийснээ санахгүй байна .... би тэр үед руу залгаад ах нь архи уугаад согтуу явж байгаад баригдлаа яах вэ гэсэн байх гэх мэтээр яасан ийснээ мэдэхгүй таамаглаж ярьсан зүйлийг нотлох баримтаар үнэлсэн, ******* нарын хооронд ажил хэрэгтэй холбоотой хувийн таарамжгүй харьцаа байсан гэдгийг мэдүүлсээр байхад ийн мэдүүлгийг нотлох баримтаар тус тус үнэлсэн нь шүүх ЭХХШ тухай хуулийн 16.15 дугаар зүйлийг ноцтой зөрчиж байна.

Түүнчлэн шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо хамтран оролцсон хэлбэрийг шийтгэх тогтоолд орхой тусгахаар хуульчилсан байхад энэ талаарх дүгнэлтийг хийгээгүй, хэргийн нөхцөл үйл баримт, гэм буруугийн хамтран оролцсон нөхцөл байдлын талаарх нотолгооны баримт мэдүүлгүүд харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн архан-Уул аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025.02.1-ний өдрийн 2025/ШЦТ/6 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, , 5 дугаар заалтуудыг хүчингүй болгож, *******ийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон ад давуу байдал бий болгосон гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

авж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор , - тайлбар, дүгнэлтдээ: Цагдаагийн байгууллага нь гэмт хэргийн зөрчлийн талаарх мэдээллийг хүлээн авсан даруй хойшлуулшгүй ажиллагаа явуулах үүргээ биелүүлээгүй байна гэж үндэслэлгүй дүгнэлт хийж илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. авж заалдах шатны шүүхээс цагаатгах тогтоолыг хууль ёсны шаардлага хангаагүй гэж үндэслэн нэр бүхий шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 0. дугаар зүйлийн 3, дэх хэсэгт зааснаар давах болон хяналтын шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бөгөөд гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэсэн байхад анхан шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна. Иймд архан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 1-ний өдрийн 6 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан эсэргүүцэл бичсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлд зааснаар цагдаагийн байгууллага ямар тохиолдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхлэх бэ гэвэл нэгдсэн бүртгэлд авснаар явуулах ёстой. 11 дүгээр сарын 0-ны өдөр бүртгэлд оруулалгүйгээр 11 дүгээр сарын 1-ны өдөр нэгдсэн бүртгэлд орж мөрдөн шалгах ажиллагаа явагдсан нөхцөл байдал байдаг. ээрх асуудалд холбогдуулан шүүхийн хийсэн дүгнэлт нь хуулийн шаардлага болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудтай нийцэхгүй байгаа гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 0-ний өдрийн 6 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

авж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******, цагаатгагдсан этгээд ******* нарын өмгөөлөгч саналдаа:

нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцоно гэж үзэх үндэслэлгүй. Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн 6 удаагийн мэдүүлэг болон шүүх хуралдаанд гаргасан өөр хоорондоо ноцтой мэдүүлгүүдийг үндэслэн миний үйлчлүүлэгч *******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай мэтээр яллах боломжгүй. Улсын яллагчийн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ******* болон ******* нар нь гэмт хэрэг үйлд үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдохгүй байгаа тул миний үйлчлүүлэгч *******д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэж өгнө үү гэсэн агуулгыг давж заалдах гомдлыг гаргасан. анцхан удаа холбогдсон 22 секунд ярьсан ингээд л үйлдэл дээрээ хууль бус үүрэг чиглэл өгсөн хууль бус зүйлийг хүссэн гэмт хэрэгт татан оролцуулсан, гэмт хэрэг үйлдэхийг ятгасан, зааварчилсан, гарцаагүй гэмт хэрэг үйлдэх нөхцөл байдлыг үүсгэсэн гэж үзэх үндэслэл бол байхгүй. Энэхүү талаар хийсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд авагдсан холбогдох дүгнэлтүүд хууль зүйн үндэслэлтэй. Хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд хийгдсэн байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү. Улсын яллагчаас үгүй 22 секунд ярихдаа - явуулаад өгөөч, тээврийн хэрэгслийг зогсоосон буюу давуу байдал бий болгочих гэж хэлсэн гэх таамаглалаар ярьдаг. Зөвхөн дээрх хоёр хүний яриач биш, бусад цагаатгагдсан этгээдүүдтэй холбогдсон харилцан яриануудыг хүртэл таамаглалд үндэслэж субьектив байдлаар яллаж байгаа нь үндэслэлгүй байна. Энэхүү таамаглалаар зөрчил болгон эрүүгийн хэргийн шинжгүй буюу эрх зүйн зөрчилгүй этгээдийг шалгаагүй явуулсан үйл баримтаа нотлогдож байна гэж тайлбарлаж байгаа нь илтэд үндэслэлгүй байна. Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авахаас татгалзаж, өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангаж, архан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 1-ний өдрийн 6 дугаар шийтгэх тогтоолд холбогдох өөрчлөлтийг оруулж, миний үйлчлүүлэгч *******д холбогдсон хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэж өгнө үү гэв.

авж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Б.-т саналдаа:

Анхан шатны шүүхээс бид нар мобикомын илэрц байхгүй гэдэг нотлох баримтын эх сурвалжийг няцаасан нотлох баримтаа дурдахыг хүсэж байна.  . зөрүүтэй өгч байсан мэдүүлгийг үндэслэлтэй гэж тооцсон нотлох баримтыг дурдах хэрэгтэй. Миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, өмгөөлөгчийн байр суурийг няцаасан, үгүйсгэсэн нотлох баримтыг хангалттай заагаагүй. эм буруутайг тогтоох хангалттай үндэслэл байхгүй байхад гэм буруутайд тооцсон нь хууль ёсны бөгөөд хууль ёсны байх шаардлагыг бүрэн хангахгүй байна. Тиймээс миний үйлчлүүлэгчийн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгсэхгүй болгож, хэргийг цагаатгаж өгнө үү гэсэн давж заалдах гомдлоо дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүхийн хууль эрх зүйн хэрэглээ нь үндэслэлтэй, мөн хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзэж байна. Прокурорын зүгээс эсэргүүцэлдээ миний үйлчлүүлэгчийг энэ үйлдлийг гэмт хэргийн шинжтэй буюу хамгийн гол нь гэмт хэрэгт заавал тогтоогдох үндсэн шинж болох  бодит үйлдлийг хийсэн нөхцөл байдлыг дараах байдлаар нотлох баримтаар  нотлогдож байна гэх няцаалтыг эсэргүүцэлдээ нэг мөр дурдаж өгөөгүй байна. Иймд  архан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын холбогдох хэсэг нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. архан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 1-ний өдрийн 6 дугаар шийтгэх тогтоол нь хуульд заасан үндэслэлийг хангахгүй, ойлгомжгүй, тавигдах шаардлага бүрэн гүйцэд тавигдаагүй тул гэм буруугүйд тооцох зарчмын буюу ашигтайгаар шийдвэрлэх зарчимтай зэрэгцэн оршдог хэрэглээ байгаа учраас гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр үйлдлийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэв.

авж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******ийн өмгөөлөгч саналдаа:

. мэдүүлгийг үнэн зөв гэдэгт үнэхээр эргэлзээ төрүүлж байгаа юм. Түүнчлэн шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл оролцоо хамтран оролцсон хэлбэрийг шийтгэх тогтоолд тодорхой тусгахаар хуульчилсан байхад энэ талаарх дүгнэлтийг хийгээгүй. Хэргийн нөхцөл үйл баримт, гэмт хэрэгт хамтран оролцсон нөхцөл байдлын талаарх нотолгооны баримт мэдүүлгүүд харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй байна.  Иймд дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн архан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 1-ний өдрийн 6 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, , 5 дугаар заалтуудыг хүчингүй болгож *******ийг албан тушаалын байдлаар урвуулан ашиглаж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүнд давуу байдал бий болгосон гэх үйлдэл  холбогдлыг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү. Модны хэрэг болон согтуугаар жолоо барьсан асуудалд миний үйлчлүүлэгч ******* ямар нэгэн байдлаар урьдчилан амласан эсвэл дэмжлэг үзүүлсэн байдал нотлогддоггүй учраас энэ байдлыг шүүх анхааралдаа авч үзээсэй гэж өмгөөлөгчийн зүгээс хүсэж байна гэв гэжээ.

авж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******  саналдаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 болон 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн бодит байдлыг мөрдөгч нар яллах, цагаатгах талыг бүгдийг нь шалгаж мэдүүлгийн зөрүүнүүдийг арилгах ёстой. Хавтаст хэрэг дотор байгаа нэг ч гэрчийн мэдүүлгийн зөрүү, яллагдагчийн мэдүүлгийн зөрүүг арилгаагүй. Зөрүүтэй чигээр нь 6 мэдүүлэг, мэдүүлэг, 5 мэдүүлэг авчихсан байгаа. Юуг харуулаад байна вэ гэхээр илтэд нэг талыг барьж шалгасныг харуулж байна. Шударга шүүхээр өөрийнхөө гэм буруугаа тогтоолгомоор байна. Иймд уг гомдлыг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан. Мөн модны асуудалд намайг холбогдуулсан байдаг. Иймд архан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 1-ний өдрийн 6 дугаар шийтгэх  тогтоолын тогтоох хэсгийн 3, , 5, 6 дугаар хэсгийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэв.

авж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээд ******* саналдаа:

Прокурорын эсэргүүцэлтэй холбогдуулаад тайлбар хэлье. Хууль бусаар мод тээвэрлэх буюу гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэх асуудлын хувьд тухайн үед бичиг баримт байсан гэх асуудал яригддаг. Бичиг баримттай байвал гэмт хэргийн шинжгүй, харин зөрчлийн шинжтэй асуудал яригдана. Зөрчлийн шинжтэй асуудлыг цагдаагийн байгууллагын харьяаллын асуудал биш. Бичиг баримт нь зөрчилтэй байвал ойн тухай хууль зөрчсөн асуудлаар 50,000 төгрөгөөр торгуулсан буюу зөрчлийн шинжтэй үйл баримт болно. Цагдаагийн байгууллага дээрх асуудлыг бүртгэлд авахгүй. Харин байгаль орчны хяналтын улсын байцаагчийн харьяаллын асуудал яригдана. Иймд зөрчлийн бүртгэлд оруулахгүй байх үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 

авж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* саналдаа:

эрч н., ******* хоёр ажил үүргээ гүйцэтгээд урьдчилан сэргийлэх буюу тээврийн цагдаагийн алба цагдаагийн байгууллагаас зохион байгуулж байсан аажуу явбал аяндаа хүрэндээ гэх улсын хэмжээнд зохион байгуулсан аяны нээлтэд зориулаад самбарыг өлгөж байсан. Цагдаагийн дарга болон тээврийн цагдаагийн даргын тушаалаар улс орон даяар нэгэн зэрэг ажил арга хэмжээг эхлүүлсэн. 06 дугаар сарын 20-ноос 0 дугаар сарын 20-ны хугацаанд хэрэгжүүлж байсан. Урьдчилан сэргийлэх самбарыг гол замд *******, н. гэрч нар хадсан. Ямар нэг нотлох баримтаар олж тогтоолгүйгээр буюу таамгаар буруутгаж байгаад гомдолтой байна. Прокурор нарын зүгээс хэрэг болсон цаг хугацааг 06 дугаар сарын 23-ны өдөр гэж үздэг. *******тай миний бие тухайн сард нийт 57 удаа гар утсаар ярьсан. *******тай 06 дугаар сарын 23-ны өдрийн 16: цагт ярьсан байдаг. Намайг холбогдуулсан хэргийг цайны цаг буюу 13 үед болсон гэдэг. Тэгээд 13 цагаас хойш 16 цаг хүртэл бараг цагийн хугацаагаар энэ хүнийг хүртэл саатуулсан байдаг. Ийм байдлаар буруутгаж болохгүй гэдгийг нэмэлтээр хэлэхийг хүссэн гэв.

авж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээд ******* саналдаа:

Прокурор эсэргүүцлээ тайлбарлахдаа - буруутгасан гэдгийг тайлбарлах ёстой. *******г явуулаад өгөөч гэж гуйж байгаад нэг хүн өөрөө авлигал өгөх асуудлыг бий болгосон гэдгийг прокурор хэлж байна. ээрх асуудал огт байхгүй гэдгийг хэлж яриад байгаа нь учир дутагдалтай байна. Прокурорын эсэргүүцэлд яагаад гэмт хэргийн субъект болоод  яваад байгааг ерөөсөө ойлгохгүй байна. Үүнийг прокурор үндэслэлтэй тайлбарлаад өгөөхийг хүсэж байна. Анхан шатын шүүхийн хэрэгсэхгүй болгосон шийдвэр тогтоолыг зөвшөөрөөд ч байгаа юм шиг, тэгсэн мөртөө эсэргүүцэлд миний нэр яваад байгаа асуудалд үнэхээр хэцүү байна. ээрх асуудлыг шүүх бүрэлдэхүүн сайтар тунгааж өгнө үү гэв.

авж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээд ******* саналдаа:

Улсын дээд шүүхийн тогтоолыг өнөөдөр эсэргүүцэлдээ дээд шүүх гэм буруутай гэж үзээд байхад хэрэгсэхгүй болгосон гэж орж ирдэг. Прокурорын эсэргүүцэл үндсэндээ үндэслэлгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Бид нарыг эрүүдэн шүүсэн асуудал байдаг. Анхан шатны шүүх бүхий л нотлох баримтыг үндэслээд уг хэргийг зөв шийдсэн.

Авлигатай тэмцэх газраас хүмүүс ирээд дарамталсан учраас маргааш нь шууд арга хэмжээ авчихсан. Ийм л процессийн алдаа байгаа юм. Тэгэхээр харьяаллын асуудал зөрчигдсөн, эрх бүхий албан тушаалтныг дарамталсан гэх маш олон алдаа, зөрчил гарсан юм. Өөрөөр хэлбэл энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг маш бүдүүлэг явуулсан. Бид бүхнийг маш их хохироосон. Би ажлаа өгөөд 3 жил 7 сар болж байна. Маш их зовлон үзлээ. Тэгээд шударга шүүх энэ хэргийг шийдвэрлэнэ гэдэгт итгэж ирсэн гэв.

авж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээд : Байхгүй гэв.

авж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээд *******: Байхгүй гэв.

авж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээд *******: Байхгүй гэв.

авж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээд *******: Байхгүй гэв.

авж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээд -: Байхгүй гэв.

авж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээд *******ын өмгөөлөгч саналдаа:

Тухайн үед холбогдсон биллээр нь ******* гэх хүн шууд явуул гэдэг чиглэл өгсөн байна гэж дүгнэж болохгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар бүх талаас нь бүрэн гүйцэт нотлох, эргэлзээтэй бол яллагдагчийн эсрэг ашиглахгүй байх зарчмын эсрэг ажиллагаа юм. Идэвхтэй үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь нотлогддоггүй, хэн нэгэнд давуу байдал олгосон нь нотлогддоггүй. ээрх шинжүүд нь хангагдахгүй байгаа учраас гэмт хэргийн шинжгүй байна гэх дүгнэлт хийсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байгаа учраас *******т холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

авж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээд ын өмгөөлөгч саналдаа: Анхан шатны шүүх үндэслэл бүхий бөгөөд хууль ёсны дагуу шийдвэрлэсэн. Шүүгдэгч нарт холбогдох дүгнэлтийг хийж цагаатгасан нь үндэслэл бүхий буюу хууль ёсны дагуу шийдвэр гарсан. Анхан шатны шүүх гэмт хэргийн асуудалд хууль хэрэглээний асуудлыг зөв хэрэглэсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн ба процессын зөрчлийг гаргаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн миний үйлчлүүлэгч -, ******* нарт холбогдох хэргийг цагаатгасныг нь хэвээр үлдээж өгнө үү гэв.

авж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээд *******, - нарын өмгөөлөгч саналдаа:

Шүүгдэгч - хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад давхар бүхий санал тавьсан гэх ойлголтыг анхан шатны шүүх буруу тайлбарлаж ирсэн. Шүүгдэгч *******гийн асуудлын хувьд ярьвал албан үүргээ гүйцэтгэсэн, бусдад давуу байдал олгосон үйлдэл биш, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах этгээд нь өөр юм байна. Санаа зорилго нэгдэж хэн нэгэнд давуу байдал олгогдсон нөхцөл байдал байхгүй гэх үндэслэлээр хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд миний үйлчлүүлэгчид холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэх саналаа дэмжиж байна гэв.

авж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээд *******ын өмгөөлөгч саналдаа:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр цагаатгах тогтоол гаргасан архан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 1-ний өдрийн 6 дугаар шийтгэх тогтоолын шүүгдэгч *******д холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТООРХОЙЛОХ нь:

авж заалдах шатны шүүх тус эрүүгийн хэргийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, давж заалдах гомдлууд, прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Шүүх аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн эргэлзээгүй, үнэн зөв, ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлгийг нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг аливаа эргэлзээ үүсгээгүй, зөрүү гаргалгүйгээр, бүрэн дүүрэн нотолсон тохиолдолд л Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ.

Нийслэлийн Прокурорын газраас: шүүгдэгч - 2022 оны 11 дүгээр сарын 0-ны өдөр архан-Уул аймгийн архан сумын нутагт гарал үүслийн гэрчилгээгүй модон материал тээвэрлэн явах үед тээврийн хэрэгслийг түр саатуулсан архан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч Ц.- өөрийн үйлдлийг хууль ёсны дагуу шалгуулахаас зайлсхийх зорилгоор 500,000 төгрөг, 1,000,000 төгрөг өгөхийг хүсэж хахууль өгөхийг завдсан,

Шүүгдэгч *******н хатгаснаар архан-Уул аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор *******, мөн аймгийн цагдаагийн газрын дарга *******, дэд дарга , экологийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч *******, экологийн мөрдөгч *******, байцаагч ******* нар үйлдлээр нэгдэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж - гарал үүслийн гэрчилгээгүй модон материал тээвэрлэж явсан дээрх үйлдлийг хэрэг, зөрчлийн бүртгэлд оруулан шалгалгүй явуулж хууль бус давуу байдал бий болгосон,

Шүүгдэгч *******, *******, ******* нар нь бүлэглэн албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж архан-Уул аймгийн “архан-Ус суваг” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг 2022 оны 06 дугаар сарын 21-нд 13 цагийн үед архан сумын дугаар багийн нутаг дэвсгэр “ ” авто угаалгын газрын орчим албаны Мицибуши маркийн -5 улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцсон зөрчлийг хуульд заасны дагуу шалгуулж, хариуцлага тооцуулахгүйгээр явуулж, зөрчил гаргагч хууль бус давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

- үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Эрүүгийн ерөнхий ангийн 2. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч *******, *******, *******, *******, *******, *******, , - нарын хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож, гэм буруугүйд тооцон цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон ба прокурорын гаргасан эсэргүүцэл үндэслэлгүй болох нь хэрэгт авагдаж шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Харин шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийг гэм буруутай гэж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, шүүгдэгчийн гэм буруугийн талаар хийсэн дүгнэлт нь учир дутагдалтай байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

авж заалдах шатны шүүхээс архан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 1-ний өдрийн 2025/ШЦТ/6 дугаар шийтгэх тогтоолын шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэв. Учир нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2     дахь хэсэгт хэргийн талаар нотолбол зохих байдлыг хуульчилжээ. 16.1.1 эмт хэрэг гарсан байдал. /эмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн/

          Прокуророос шүүгдэгч нарыг буруутган 2022 оны 6-р сарын 21-ний өдөр гэмт хэрэг үйлдэгдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн боловч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 2022 оны 6-р сарын 23-ны өдөр гэмт хэрэг үйлдэгдсэн гэж тогтоосон нь гэм буруутай үйлдэлд ялласан огноог шүүх өөрчилсөн нь өөрт хуулиар олгогдоогүй чиг үүргийг хэрэгжүүлжээ. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд зааснаар ” анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэх заалтад нийцэхгүй байна.

          Шүүх буруутгагдсан үйл явцын огноог 2 өдрөөр ухраан тогтоосон нь холбогдогч нарын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд заасан ямар хэрэгт яллагдаж буйгаа мэдэх, өөрийгөө өмгөөлөх, баримт сэлт гаргаж өгөх, тухайн асуудлаар хүсэлт, санал гаргах хуулиар олгогдсон эрхээ эдлэх боломжийг хаасан байдал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчжээ. Хэрэг хянан шийдвэрлэх арга, хэлбэр, тогтоох ёстой нөхцөл байдлыг хуулиар нарийвчлан тогтоосон тул дээрх хуулийн тодорхой заалыг анхан шатны шүүх баримтлах шаардлагатай.

Түүнчлэн  хэрэгт авагдсан болон шүүх хурлын хэлэлцүүлэгт шинжилсэн баримтуудад гэмт хэрэг гарсан гэх өдөр тодорхой бус буюу 2022 оны 06 сарын 21, 22, 23-ны өдрүүдэд *******ийн эзэмшиж буй гар утасны дугаараас . эзэмшлийн, *******ы эзэмшлийн гар утасны дугаарт орсон, гарсан дуудлагын хайлт, илэрц үзлэгээр илрээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа бөгөөд тухайн цаг хугацаанд буюу 2022 оны 06 дугаар сарын 21-23-ны хооронд шүүгдэгч ******* нь архан-Уул аймагт байгаагүй Улаанбаатар хотод тэмцээнд оролцож байсан байна.

Анхан шатны шүүхээс “гар утсаар хийсэн бичлэг, *******, ******* нарын утсаар харилцан ярьсан яриа, орсон гарсан дуудлагын лавлагаа зэрэг нотлох баримтуудыг хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж түүнчлэн гэрч . зөрүүтэй өгсөн мэдүүлгүүдээс мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгийг үнэн зөв гэж үзсэн” гэж дүгнэжээ. \Шийтгэх 63 дахь талд \

 эвч анхан шатны шүүх гэрч . зөрүүтэй өгсөн мэдүүлгүүдээс мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн чухам аль мэдүүлгийг яагаад үнэн гэж үзэх болсон үндэслэлээ дурдаагүй, эргэлзээгүй, хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэг өгөхдөө би ******* гэдэг хүнтэй яриагүй гэх, саатуулсан эсэхийг би санахгүй байна гэх,  ярьсан юм шиг байна гэж, мөн 2023 оны 10 сарын 2-ний өдөр анхан шатны шүүх хуралдаанд биечлэн оролцсон мэдүүлэгтээ “тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, хэн нэгэнтэй ярьснаа санахгүй байна. Би бие муутай хүн ярьсан, хэлсэн зүйлээ хэрхэн яаж бичсэн талаар танилцаж чадаагүй. Мөн өмгөөлөгчгүй мэдүүлэг өгсөн” гэх өөр өөр байдлаар мэдүүлж байгаа гэрчийн мэдүүлгийн эх сурвалж, үнэн зөв байдлаас нь үнэлээгүй байна.

 Хавтаст хэрэгт авагдсан 5 минут 3 секундийн бичлэгийг шинжлэн шинжлэн судлахад нь гар утсаараа бусад руу залгаж байгаа мэт үйлдэл хийдэг. Тодорхой дугаар хийдэггүй. элгэц харагдахгүй, дуу дуугарахгүй. Ямарваа нэгэн байдлаар дуудлага хийж байгаа талаар өөр этгээдтэй холбогдох дуудлага хүлээж байгаа чимээ байхгүй. ар утсаа аваад утсаар ярьж байгаа гэх өгүүлэмжид ******* гэдэг нэр дурдагдаагүй байна.

Тухайн бичлэгээс харахад гэрч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болзошгүй, өөрийн үйлдэл холбогдлыг бүрэн ухамсарлан ойлгох чадвар, үйл явцыг бүрэн гүйцэд эргэн санахад эргэлзээ төрүүлж байгаагийн дээр   хэд хэдэн удаа агуулгын хувьд өөр мэдүүлэг өгсөн байх тул түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үзэн үнэлэх боломжгүй юм.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй гэрч ******* нь 6 удаагийн мэдүүлэг өгөхдөө өөр хоорондоо зөрүүтэй мэдүүлсэн байна. Тухайлбал ******* даргын утасны дугаарыг надаас асуугаад байсан би хэлээгүй гэх, утасны дугаарыг нь хийгээд залгасан би хажуу талаас нь харж байсан гэх, ******* дарга гээд яриад байсан гэх мэдүүлгүүдийг өгчээ.

 этэл энэ үйл баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан шинжлэн судлагдсан бичлэгээр үгүйсгэгдэж байна. Тодруулбал шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад 6 удаа мэдүүлэг өгөхдөө 2022.12.01-ний өдрийн мэдүүлэгт /1 х/х хуудас/ хэн рүү юу гэж ярьсан бэ гэж мөрдөгч асуухад, ******* “...одоо саналаа Ц-ын дарга х/а ******* рүү залгаад хурал зөвлөгөөн болоод асуудлаа шийдчихлээ ах нь жаахан уучихлаа уучлаарай хурандаа гэж ярьж байсан” гэж мэдүүлсэн бол 2022.12.03-ны өдрийн мэдүүлэгт /1х/х 30 хуудас/ “ нэг хүн рүү залгаж ярьсан хэн рүү ярьсныг мэдэхгүй” гэх, 2022.12.-ны өдрийн мэдүүлэгт /1х/х 3 хуудас/ “ утсаар ярихынхаа өмнө даргын чинь утас хэд билээ гэж асууж байсан. эхдээ би дугаарыг нь хэлээгүй” гэх, 2023.01.26-ны өдрийн мэдүүлэгт нэлээн согтолтой байсан. Миний хажууд утсаар хүн рүү залгахад харсан. Намайг харахад гээд манай дарга руу залгаж байсан” гэх,  2023.03.01-ний өдрийн мэдүүлэгт /1х/х 117 хуудаст/ “ бид 2-ийг зөрчлийг илрүүлээд байж байхад гээд тэр хүн бид хоёрын хажууд утсаа чанга яригч дээр нь тавьж байгаад манай цагдаагийн газрын дарга хурандаа *******той ярьсан” гэх, 2022.12.02-ны өдрийн мэдүүлэгт /2х/х 36 хуудаст/ “байна уу хурандаа ахынх нь ажил бүтээд жаахан баярлачихаа гээд ярьж байсан, ямар дугаарын хүн рүү ярьсныг хараагүй, мэдэхгүй байна” гэж өөр хоорондоо зөрүүтэй мэдүүлж байгаа ба түүний дээрх мэдүүлгүүд нь 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн гэрч ийн гар утсанд үзлэг хийх явцад илрүүлэн бэхжүүлэн авсан 5 минут 3 секундийн дуу дүрсний бичлэгээр үгүйсгэгдэж, үнэн зөв гэж үзэхэд эргэлзээ төрж байх тул үнэлэх боломжгүй юм.

Хавтаст хэрэгт авагдсан гэрч ийн мэдүүлэгт “тухайн тээврийн хэрэгсэл энэ хашаанд ороод зогссон. Яваад очиход согтуу жолооч байсан” гэж дурдсан боловч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх, зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн эсэх, согтуугаар замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт  тогтоогдоогүй.

 

Жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх үйл баримтыг Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 онь №А/13, А/131 дугаартай хамтарсан тушаалын хавсралтаар лагдсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ын 2.5 дахь хэсэгт “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль, эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэх талаар журамласан.

Энэхүү асуудлыг архан-Уул аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч шалгаад 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр энэ нь зөрчлийн шинжгүй байна, шалган шийдвэрлэх боломжгүй байна гэдэг хариуг Авлигатай тэмцэх газарт хүргүүлснээс үзвэл . нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон байна гэж үзэх үндэслэлгүй.

          Яллах дүгнэлтэд бичигдсэн архан-Уул аймгийн нутагт “гарал үүслийн гэрчилгээгүй модон материал тээвэрлэж явсан”  гэх нөхцөл байдал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр өөрчлөгдөж “ гарал үүслийн гэрчилгээгүй мод ачиж явсан гэх ” зөрчлийн хэрэг хаагдаж шийдвэрлэгдсэн байхад яллах дүгнэлтийн уг агуулга өөрчлөгдөөгүй байна. агнасан шүүхийн шийдвэрээр нэгэнт хуулийн хүчин төгөлдөр болсон үйл баримтыг Эрүүгийн хэрэг маргаан шийдвэрлэдэг шүүх өөрөөр дүгнэх боломжгүй байна.

          Шүүхийн шийдвэрээр хууль зөрчөөгүй нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд эрх мэдэл бүхий албан тушаалтан буюу цагдаагийн албан хаагчид авлига өгөх ашиг сонирхол эрх ашиг үгүйсгэгдэж байх тул прокуророос ... Замын цагдаагийн тасгийн зохицуулагч Ц.- түүний албаны чиг үүрэгтэй холбогдуулан өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, хууль ёсны дагуу шалгуулахаас зайлсхийх зорилгоор хахууль өгөхийг завдсан /нөхцөл байдал өөрчлөгдсөн тул/ - үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь заасан Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх заалт,

тус заалтын тайлбарласан улсын дээд шүүхийн 2023.05.0-ны өдрийн №2 дугаартай тогтоолд тусгагдсан “гэм буруутай эсэхэд” гэх ойлголтод...шүүгдэгчийн гэм буруутайг тогтоож буй нотлох баримтын эх сурвалж нь хангалттай, хүрэлцэхүйц, эргэлзээгүй буюу үнэн бодит, хүлээн зөвшөөрөхүйц эсэхэд үүссэн эргэлзээг ойлгоно, Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал” гэдэгт ... нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг хуульд заасан гэмт хэргийн шинжтэй харьцуулан жишиж, зүйлчлэл хийх үед үүссэн эргэлзээг ойлгоно, “шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэгэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан шийдвэрийг гаргах, эсхүл хөнгөн ялтай болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэхийг ойлгоно гэж тус тус заасныг үндэслэн шүүгдэгч *******, *******т нарт холбогдох хэргийг тус тус  хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иймд дээрх үндэслэлийн хүрээнд анхан шатны шүүхийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” байх тул архан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 1-ний өдрийн 2025/ШЦТ/6 дугаар шийтгэх тогтоолын шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч *******ы өмгөөлөгч , шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.-т, нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хүлээн авч, Нийслэлийн прокурорын газрын прокурор , - нарын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар *******, ******* нар нь хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 3.19 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОТООХ нь:

           1.архан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 1-ний өдрийн 2025/ШЦТ/6 дугаар шийтгэх тогтоолын шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар *******, ******* нар нь хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                  3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

АЛАЧ ШҮҮЧ                                  .АЗЖАРАЛ

           ШҮҮЧИ                                                  В.ЦЭЦЭНБИЛЭ

                                                                   Ш.БАТТОТОХ