Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 320/ШШ2025/01567

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 320/ШШ2025/01567

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч: К*** ХК-ийн,

Хариуцагч: Б.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлийн төлбөр 19,580,168 төгрөг, хүү 4,322,476 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 161,702 төгрөг, нийт 24,064,346 (хорин дөрвөн сая жаран дөрвөн мянга гурван зуун дөчин зургаа) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 320/2025/01584/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч К*** ХК-ийн хууль, эрхзүйн газрын захирал Х.И шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.Б нь тус банктай 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр МИ180030003095016426 тоот Цахим цалингийн зээлийн гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээгээр 21,247,000 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, хэрэглээний зээлийн зориулалтаар авсан. Нэхэмжлэгч 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хариуцагчид 21,247,000 төгрөгийн зээлийг олгосноор Цахим цалингийн зээлийн гэрээ-гээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн бөгөөд хариуцагч нь өнгөрсөн хугацаанд үндсэн зээл 1,666,832 төгрөг, зээлийн хүүнд 1,065,047 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,214 төгрөг тус тус төлсөн байна. Зээлийн эргэн төлөлт болон зээлийн тооцооллын дэлгэрэнгүйг нэхэмжлэлд хавсаргасан зээл, зээлийн хүүний тооцоололд тусгав. Хариуцагчид Цахим цалингийн зээлийн гэрээ-гээр хүлээсэн мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь, зохих ёсоор биелүүлэхийг нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа шаардаж байсан боловч хариуцагч нь зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа болно. 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн МN180030003095016426 тоот Цахим цалингийн зээлийн гэрээ-г, 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөр банкны санаачлагаар тасалбар болгон энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Хариуцагчаас мөнгөн төлбөрийн үүрэг болох үндсэн зээлийн өрийн үлдэгдэлд 19,580,168 төгрөг, зээлийн хүүнд 4,322,476 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 161,702 төгрөг буюу нийт 24,064,346 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-2 дахь тал)

2. Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: К*** ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээлийн төлбөр 19,580,168 төгрөг, хүү 4,322,476 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 161,702 төгрөг, нийт 24,064,346 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна. Хүүхэд төрүүлсэн, ажилгүй байгаа тул дээрх зээлийн төлбөрийг банктай ярилцаж, тодорхой хугацаанд төлж барагдуулах болно гэжээ. (хавтаст хэргийн 30 дахь тал) 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч К*** ХК нь хариуцагч Б.Б өд холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 19,580,168 төгрөг, хүү 4,322,476 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 161,702 төгрөг, нийт 24,064,346 (хорин дөрвөн сая жаран дөрвөн мянга гурван зуун дөчин зургаа) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.    

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ...нийт 24,064,346 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна...дээрх зээлийн төлбөрийг банктай ярилцаж, тодорхой хугацаанд төлж барагдуулах болно гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч Б.Б нэхэмжлэлийн шаардлага үндсэн зээлийн төлбөр 19,580,168 төгрөг, хүү 4,322,476 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 161,702 төгрөг, нийт 24,064,346 (хорин дөрвөн сая жаран дөрвөн мянга гурван зуун дөчин зургаа) төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278,272 төгрөгийн тал хувь болох 139,136 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Б өөс улсын тэмдэгтийн хураамж 139,136 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгч К*** ХК-д олгох нь зүйтэй болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч К*** ХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээлийн төлбөр 19,580,168 төгрөг, хүү 4,322,476 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 161,702 төгрөг, нийт 24,064,346 (хорин дөрвөн сая жаран дөрвөн мянга гурван зуун дөчин зургаа) төгрөгийг төлж барагдуулахаар хариуцагч Б.Б хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278,272 төгрөгөөс 139,136 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Б өөс улсын тэмдэгтийн хураамж 139,136 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгч К*** ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

           

 

 

ШҮҮГЧ                              Б.ОТГОНБЯМБА